Шилдэг 4 бүтээлд Төрийн шагнал хүртээлээ | News.MN

Шилдэг 4 бүтээлд Төрийн шагнал хүртээлээ

Шилдэг 4 бүтээлд Төрийн шагнал хүртээлээ

Шилдэг 4 бүтээлд Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг дөрвөн бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

Олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгон, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан гарамгай бүтээл туурвисан

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн Эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл,

Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа,

алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлснийг нь үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэн,

Гүн ухааны шинэ сэтгэлгээ, уран бүтээлчийн эрэл хайгуул, арга барил, содон хэлбэр, агуулга, авьяас билгээрээ дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, бүтээлүүдээрээ дамжуулж түүх, соёл, өв уламжлалаа дэлхийд сурталчлан таниулсан,

“Их хүлгэн туульс”, “Цагаан шонхор”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг”, “Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөө цогцолбор” зэрэг дахин давтагдашгүй бүтээл туурвисан Шүнгээгийн Тэнгисболд,

Мэс заслын салбарт техник, технологи, инновац нэвтрүүлж, эмчилгээний аргыг шинэчлэн, зүрх, судас, элэг, уушги, нойр булчирхай, цөс, улаан хоолой, ходоод, гэдэсний болон үе мөчний өвчний мэс заслын техник, технологийг боловсронгуй болгож, хагалгааны иж бүрдэл багаж зохион эмчилгээнд нэвтрүүлсэн, анагаах ухааны хөгжил, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч нарын багийн ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, зүрхний мэс засалч Начингийн Баасанжав, багийн гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш Гүнсэнцоодолын Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бямбаагийн Алтангэрэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Цогтын Лочин нарт “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээр нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн байна.

Бүгд найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, техник, технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг оюуны бүтээлийг шалгаруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн шагнал гардуулдаг уламжлалтай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-11-26 66.181.184.180

Энэ гарамгай бүтээлүүд нь бидэнд ямар гарамгай нөлөө үзүүлж байгаа юм бол доо. Тэр жил инжензр ч билүү залуу миний бүтээл монголчуудыг хэдэн зуун жил тэжээнэ гээд л байсан тгсгд улстөр болоод дуусах шиг болсон. Шинэ юм нээж чаддагүй юмаа гэхэд шинэчилж хөгжүүлээд амьдралд хэрэглээнд оруулаад байдаг шинжлэх ухаантай болох юмсан.хэдэн эрдэмтэд нь худал үнэн биенээ хөөргөөд л.сейфэндээ хэдэн цаасаа хав араад л

Avatar

Citizens 2021-11-26 107.189.31.181

Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн…

Avatar

baba 2021-11-26 66.181.186.75

Нарангэрэл гэж нөхөр ёс зүй яриад л төрийн шагнал авчих юм. Наад сэдэв чинь Монгол хүн бүрийн цээжээр мэддэг зүйл тул 3 сая иргэнд төрийн шагнал хүртээ Хүрэлсүхээ.

Avatar

Зочин 2021-11-26 66.181.185.181

Баасанжав гуайд баяр хүргэе.Даруухан маш их хөдөлмөрч маш мундаг хүн шүү.

Avatar

Зочин 2021-11-26 104.137.206.32

Нөгөө Андлалын хөшөө, зөөврийн Фонтан 2 доо би юм горьдоод байгаа .

Avatar

иргэн 2021-11-26 76.123.139.230

Ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэж байна уу? УХНА дуракаа. Энэ адгуус ямар нэг сэтгэл хөөрлийн хийрхэл дунд л явах юм. Наад гялгар тэмдэг, цол гуншин тараахаа болиоч. Наадах чинь феодалийн болон социалист нийгэмтэйгээ хамт үеээ өнгөрөөсөн. Өсөж том болооч, тархины тураалтануудаа. Энд АНУ-д зөвхөн бага сургуулийн хүүхдүүдэд ном сайн уншаад ойлгосноороо тест сайн өгвөл гялгар төмөр тарааж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн хүүхдийг л гялгар төмрөөр урамшуулж байна.

Avatar

Зочин 2021-11-26 185.220.101.12

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочирр 2021-11-26 192.82.77.252

Зүгээр л утаагүй болгоод өгчих

Avatar

Зочин 2021-11-26 192.82.69.127

Төрийн соёрхол анхдагч нээлт ба соён гэгээрэлд хүрэ бүтээлд өгмөөр юм Суурь судалгааны төслийг улс санхүүжүүлнэ тэгээд гаргасан бүтээлд нь төрийн соёрхол өгдөг болчихоор яамаар ч юм бэ дээ

Avatar

Билэгт 2021-11-26 103.57.94.245

Зохиосон биш орчууллаа гээд төр шагнаж байна гэдэг муу ёр.

Avatar

Зочин 2021-11-26 202.126.88.137

Ter humuuusiin hicheel zutgeliig tor harsan n sain
Hereg. Hirelsuh bol bitkue

Avatar

иргэн 2021-11-26 202.21.109.71

Хөөрхий энэ Баасанжа…гэдэг нь юу хийсэн юм бол доо….Хөөрхий…. Герман..Японоос сайн ибагаж худалдаж аваач дээ….

Avatar

иргэн 2021-11-26 202.21.109.71

Баасанжав гэж нэг худал өөрийгөө магтаж шагнуулдаг нөхөр одоо ЦАДАХ болооогүй юм байх даа……Дэлхийн жишиг багаж төхөөрөмж худалдаж аваач ээ…
Япон …Америкт..Германд бол энэ багаж гээчээр нь МАЛ эмнэлэгт ашиглах байх дөө…..

Avatar

Зочин 2021-11-26 66.181.182.120

Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн гэдэгт шинжлэхухааны үнэр үнэртэж байна. Бусад нь ч дээ, Монголын хөгжилд нэмэр оруулсан юм алга даа

Avatar

Зочин 2021-11-26 66.181.185.118

Харин наадах чинь худлаа талдаа яриа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж