Польш эмэгтэй Беларусийн цагаачдад хоол хүнсээр тусалж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.26-нд нийтлэгдсэн

Польш эмэгтэй Беларусийн цагаачдад хоол хүнсээр тусалж байна

Польш эмэгтэй Беларусийн цагаачдад хоол хүнсээр тусалж байна

Польш улсын цөөнхийн мусульман татар үндэстэн Лилла Свиерблюска цагаачдыг эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг үргэлж хүсдэг байв. Одоогоос жилийн өмнө Белосток хотод нээсэн рестораныхаа гал тогоог дайчлаад энэ үйлсийг дэмжихийн тулд хоол хийж байна.

Энэ нь оройн хоолонд луувангийн соустай цацагт хяруулын мах, ногоон шоштой тахианы махыг амталж, лонхтой битүүмжилж, дараа нь Беларусь улсаас гаталж ирсэн цагаачдад туслах зорилгоор буяны байгууллагуудад илгээдэг аж.

Польшийн ойд хэдэн зуун хүн олон хоногийн турш гацсан байна. Хүмүүнлэгийн агентлагуудын мэдээлснээр хил дээр дор хаяж 13 цагаач амиа алдсан бөгөөд ихэнх нь хоол хүнс, ус багатай хүйтэнд зовж шаналж байсан гэжээ.

"Би өөрөөсөө асуух ёстой байсан, ийм нөхцөлд би юу хийх вэ. Надад туслах хүн байна уу. Яагаад гэвэл би маргааш эсвэл хэдэн жилийн дараа ийм байдалд орохгүй гэх баталгаа байхгүй" гэж Свиерблюска хэлэв. Хэдэн зууны тэртээ эх орныхоо зүүн хилийг хамгаалсны төлөө Польшийн хаанаас газраар шагнуулсан дайчдын удам угсааны татарууд цагаачдыг хоол хүнсээр хангаж, хил дээр амиа алдсан лалын шашинтнуудыг оршуулах ёслол үйлдэж байна.

"Лалын шашинтнууд бид шашин шүтлэг, тухайн хүн хаанаас гаралтай ч хамаагүй туслах ёстой. Бид зүгээр л тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах ёстой" гэж Свиерблюска хэлэв.

Цагаачдад зориулсан хоолонд нь тэдний итгэлийг хүндэтгэхийн тулд гахайн мах ордоггүй Свиерблевска "Рафт нийгэмлэг" гэх буяны байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь эргээд хилийн ойролцоох Сиемиатикзе дэх Ортодокс сүмтэй хамтран ойд цагаачдад хоол хүнс хүргэхээр ажиллаж байна. Польшийг голдуу католик шашинтай, угсаатны хувьд эрх баригч Хууль ба Шударга ёс нам удирддаг .

"Бид хүнийг шашин шүтлэг, үндэс угсаа, чиг баримжаагаар нь хувааж, тэмдэглэх ёсгүй" гэж Свиерблюска хэлэв.

Эх сурвалж:yahoo.news 

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж