Халдварын тохиолдол гарсантай холбоотойгоор Эрээн-Замын-Үүд боомтын хилийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Гадаад харилцааны яамнаас зохицуулалт хийж байгаа, ойрын хугацаанд хил нээж, хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ гэх тайлбар өгч байв. Гэтэл Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засварыг дахин хийх шаардлагатай болжээ. Одоогийн хийсэн талбайн засвар нь хангалттай бус байгаа учир хоёр талын туршилтыг түр хугацаанд хойшлуулсан байна.
Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан хэдий ч арьаннэгдүгээр сарын 20-нд Хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулжээ.
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулсан. Ингэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байгаа аж.
Түүнчлэн иргэд олноор цуглах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино теарт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байна.
Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн ба 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дотоодын, тэр дундаа Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, энэ сарын 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөөд байгаа юм.
Холбоотой мэдээ