2500 ахмадыг үзлэгт хамруулахад 60 хүнээс хорт хавдар илэрчээ | News.MN

2500 ахмадыг үзлэгт хамруулахад 60 хүнээс хорт хавдар илэрчээ

2500 ахмадыг үзлэгт хамруулахад 60 хүнээс хорт хавдар илэрчээ

2500 ахмадыг үзлэгт хамруулахад 60 хүнээс хорт хавдар илэрчээ

Баянзүрх дүүргийн 65-аас дээш насны ахмадуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад 60 хүнээс хорт хавдар илэрсэн байна. Тус үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн бөгөөд нийт 2500 гаруй ахмад хамрагджээ. Хорт хавдар илэрсэн хүмүүсийн ихэнх нь нэгдүгээр шатандаа байсан аж.

Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Япон-Монголын хамтарсан эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хоёр хоног хорт хавдрын эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна. Эрт илрүүлгээр бөөрний хорт хавдар, элэгний хатуурал, сонсголын бууралт, зүрх судасны эмгэгтэй хүмүүсийг оношилжээ.

Үзлэгт хамрагдсан хүмүүсийн ихэнх нь зүрх судасны өвчлөлтэй, даралт ихэсдэг ажиглагдсан нь хүмүүс амьдралын буруу хэвшилтэй байгааг эмч нар анхааруулсан байна. Улсын болоод хувийн аль ч эмнэлэгт иргэд Эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой юм.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүх нийтээр хамруулахаар болсон. Тиймээс иргэд аль болох эрт илрүүлэг үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-26 122.201.24.62

За тэр өвчин эмгэг гэж битгий солиороод бай үхэх нэг нь үхжил байна биздээ хорвоогийн жам шүүдээ зүгээр тэр ахмадуудын тэтгэврийг нь нэмээд өгчихөөч.Бараг тэтгэвэр нь хүрэхгүй сэтгэл санаагаар унаад хавдартай болж байгаа биз.Хүмүүсийн тэр тусмаа ахмадуудын өвчлөл бол тэвгэвэр хүрэхгүй зовож байгаагаас сэтгэл санаагаар унаад өвчилж байгааг эмч нар мэдхийн дээдээр мэдэж байж үзлэг оншилгоо ч гэх шиг дэмий юм ярих юмдаа хөгшчүүл зүгээр л мөнгө байхгүйн зовлонгоос өвчилж байгаа юм шүүдээ.

Avatar

Зочин 2021-11-26 185.220.101.12

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2021-11-26 202.21.109.107

Zob onoshilj bn uu.Havdriin etssiin shatiig l ilruuldeg geden.Ehnii 2 shatiig ilruulj chaddaggui sh dee.Onosh ni zorood baidag sh de3.Gadaadaas chadvartai emch labortori oruulj irj onosh todruulah tob ajilluuulaach

Avatar

ИРГЭН 2021-11-26 59.153.112.235

Тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй,Ахмадуудын амьдрал маш хүнд байгаа шүү:350000 төгрөгөө идэхүү түлээ нүүрс,усаа авахуу цахилгаан дулаан сөхдөө өгөхүү,эм тариа авахуу:Гутал хувцас бусад зардал ч бүр мартагдсан Ядаж 500000 төгрөг болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-26 203.91.115.52

Тэтгэвэр нь хүрэхгүй сэтгэл санаа маш их бухимдуу байгаа ш дээ Улс орондоо 20 с дээш жил ажиллаад 350 мянгаын тэтгэвэр авна гэдэг одоо энэ үeд маш хүнд байгаа МАН минь гишүүд минь ядаж 500 мянгын тэтгэвэр өгөөч Хааяа нэг ч гэсэн хоол идэж байг

Avatar

Зочин 2021-11-26 192.82.73.12

Нийгмээрээ хөдөлж,юм бүтээж ,,эмх цэгцтэй хариуцлага сахилгатай нэг зорилготой байж амьдрал чинь дээшилж ,цалин хөлс нэмэгдэнэ Монгол шиг залхуу хойрго дур зоргийн хариуцлага сахилгагүй,,архй гүзээж танхайрахаас өөр юу ч чадахгүй бол цалин хөл тэтгэвэр тэтгэмж нэмэхэд хүнд. Мөнгөний ханш унахаас өөр үр дүн гарахгүй.

Avatar

Tur 2021-11-26 202.55.188.34

Songuuli duhuugui baihad yu yariud bgaa yum.

Avatar

Зочин 2021-11-26 139.5.219.245

Төрөөс ард түмний төлөө хийж байгаа ажлыг яагаад муугаар мушгиж муухай харагдуулахыг бодож чаддаг байнаа.Ийм сэтгэхүйтэй бодолтой хүн хогнууд ёстой түргэн устаасай. Ковидоос өмнө эрт илрүүлэлтийг үзлэг эхэлсэн юм шүү.

Avatar

Хятад вакцин 2021-11-26 202.21.108.12

Хятад вакцины үр дагавараас шалтгаалсан хорт хавдар ойрын хэдэн жил тэсрэлтийн хэмжээнд очих шинжтэй. Маш олон хүн төрөл бүрийн онош тодорхойгүй өвчнөөр одоо ч шаналсаар л байна. Хүн амын эрүүл мэндэд онц ноцтой халдлага хийсэн Баттулга, Хүрэлсүх, Оюунэрдэнэ нар нэг л өдөр хариуцлагад татагдаж л таараа.

Avatar

Зочин 2021-11-26 192.82.73.12

Бусдыг гүжирдэж гүтгэхийн шалгарсан жишээ. Энэ бол дүр эсгэсэн ардчилагчдын хийж чаддаг ганц ажил. Хоёр хөршийг үзэн ядах үзлийг Монголд дэлгэрүүлэх,бүх талын харилцаа холбоог таслах нь тэдний гол зорилт

Avatar

Зочин 2021-11-26 139.5.216.169

Вакцинаас болсон хорт хавдар гэнэ үү? Энэ новшийг шалгадаг газар нь шалгаад хэлсэн үгийг нь зурагтаар яриулаач. Нүүрээ харуулж байгаад юу хуцахыг нь харъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж