2500 ахмадыг үзлэгт хамруулахад 60 хүнээс хорт хавдар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.26-нд нийтлэгдсэн

2500 ахмадыг үзлэгт хамруулахад 60 хүнээс хорт хавдар илэрчээ

2500 ахмадыг үзлэгт хамруулахад 60 хүнээс хорт хавдар илэрчээ

Баянзүрх дүүргийн 65-аас дээш насны ахмадуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад 60 хүнээс хорт хавдар илэрсэн байна. Тус үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн бөгөөд нийт 2500 гаруй ахмад хамрагджээ. Хорт хавдар илэрсэн хүмүүсийн ихэнх нь нэгдүгээр шатандаа байсан аж.

Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Япон-Монголын хамтарсан эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хоёр хоног хорт хавдрын эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна. Эрт илрүүлгээр бөөрний хорт хавдар, элэгний хатуурал, сонсголын бууралт, зүрх судасны эмгэгтэй хүмүүсийг оношилжээ.

Үзлэгт хамрагдсан хүмүүсийн ихэнх нь зүрх судасны өвчлөлтэй, даралт ихэсдэг ажиглагдсан нь хүмүүс амьдралын буруу хэвшилтэй байгааг эмч нар анхааруулсан байна. Улсын болоод хувийн аль ч эмнэлэгт иргэд Эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой юм.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүх нийтээр хамруулахаар болсон. Тиймээс иргэд аль болох эрт илрүүлэг үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж