Харцага Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэв

Хуучирсан мэдээ: 2021.11.26-нд нийтлэгдсэн

Харцага Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэв

Харцага Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэв

НЭМЭЛТ:

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо мандуулсны 97 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд шинэхэн харцага Б.Орхонбаяр түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхийн барилдаан өнөөдөр /2021.11.26/ 12.00 цагаас эхлэн Бөхийн-Өргөөд болж байна. Улс, аймгийн цолтой шилдэг 256 бөхийн барилдааны бүртгэл хоёр өдөр болсон.

Дээрх барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж байсан бөгөөд 128 бөхөөс дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв. Харин 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ. Энэхүү барилдаан өнгөрсөн жил Covid-19 цар тахлаас болж хойшилсон юи.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж