Малын гоц халдварт өвчний тархалтыг хяналтад авч байна | News.MN

Малын гоц халдварт өвчний тархалтыг хяналтад авч байна

Малын гоц халдварт өвчний тархалтыг хяналтад авч байна

Малын гоц халдварт өвчний тархалтыг хяналтад авч байна

Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдсэн талаар Мал эмнэлгийн газраас мэдээлсэн. Одоогоор малын халдварт өвчин болох шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Малын гоц халдварын голомтыг хяналтад авсан бөгөөд тархалтыг хумиж ажиллаж байгаа аж.

Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Мөн өвлийн идэш бэлтгэх үе учир аймгаас орж ирж буй махыг заавал гарал үүслийн бичигт үндэслэж товчоодоор нэвтрүүлж байгаа юм байна.

Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт үхрийн арьс товруутах өвчний хамгийн эхний тохиолдол гарсан. Энэ малын гоц халдварт өвчний тохиолдол өмнө нь Монголд бүртгэгдэж байгаагүй гэдгээрээ онцлог. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн байна.

Тус өвчин нь хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ариука 2021-11-26 103.57.93.161

Малын өвчнийг тодорхой нөхдүүд ашиг сонирхолын үүднээс зориудаар гаргаж тараадаг гэж ярьж байхыг сонссон юм бна.Энэ талдээр давхар судлаасай.Урьд нь гарч бгаагүй өвчин зэрэг зэрэг энд тэнд гарна гэдэг сонин бишүү.

Avatar

Зочин 2021-11-26 185.220.101.12

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-26 103.57.94.23

Ямар аймагуудад гарсан юм

Avatar

лддв 2021-11-26 66.181.191.42

энэ хогийн хулгайч залиланч дээрэмчин ЗГ оюунэрдэнэ махан толгой юуууу бодож явнаааааа олигтой ерөнхий сайдгүй азгүй ард түмэн юм ааа. энэ хогийн 2 нам татан буугдаасай. улс бүр сүйрлээ дээ

Avatar

Зочин 2021-11-26 192.82.68.206

Angli neriig ni bicheejee. Hudalaa orchuulj bsanaas.

Avatar

Зочин 2021-11-26 203.91.115.49

Burtgegdej baigaaguigeeree ontslog gesshhh. Bichne gej ***h yum aa. Haha 😹😹😹 eleg eleg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж