Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 97 жилийн ой өнөөдөр /2021.11.26/ тохиож, бүх нийтээр амарна. Харин зах, худалдааны төв ажиллах эсэхийг нийслэлийн захирагчийн албанаас тодруулахад “Нийслэлээс зах худалдааны төвүүдийг амраах албан ёсны шийдвэр гаргаагүй. Худалдааны төвүүд дотооддоо зохицуулалт хийгээд амрах эсэхээ шийднэ” гэсэн юм.
Бүх нийтийн амралтын өдөр ихэнх зах худалдааны төв цагийн хуваарийн дагуу ажиллах ч "Нарантуул", "Дүнжингарав", "Баялаг-Ундраа", "Барс", "Бөмбөгөр" зэрэг захууд амрах хүсэлтээ өгчээ.
Харин дараах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана:
- Мишээл экспо 09.00-19.00
- Имарт хуваарийн дагуу ажиллана.
- Баянзүрх зах худалдааны төв 10.00-19.00
- Баянзүрх 2 худалдааны төв 10.00-19.00
- Сандэй худалдааны төв 10.00-20.30
- Гранд плаза 10.00-21.00
- Сандэй 2 10.00-20.00
- Улаанбаатар их дэлгүүр 10.00-21.00
- Улсын их дэлгүүр 09.00-21.30
- Амгалан захын махны тасаг 08.00-20.00
- Амгалан захын барааны тасаг 10.00-20.00
- Алтжин бөмбөгөр /шөнийн зах 10.00-22.00
Холбоотой мэдээ