Өнгөрсөн долоо хоногт хогны машины ард хоёр хүн суугаад зам дээр давс цацаж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Иргэд үүнд сэтгэгдлээ илэрхийлж, бурууг хотын удирдлагуудаас хайх ёстой гэж шүүмжилж байв. Гэтэл давс тээвэрлэж явсан хот тохижилт, үйлчилгээний машиныг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газарт 53 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд үүнээс өвлийн улиралд зориулсан тоноглолтой 13 тээврийн хэрэгсэл байдаг аж. Гэсэн ч тэдгээр машин, техник хангамжийн хүрэлцээ нийслэлд хүрэлцдэггүй байна.
Харин нийслэлийн Хот тохижилтын газраас тодруулахад “Их хэмжээний цас орж, хот, тохижилтынхон цагийн хязгааргүй ажилласан өдөр техник хангамжгүйн улмаас ажилчдаар давс цацуулсан. ТҮК-д парк шинэчлэлтийн зардал тусгаж өгөөгүй учир техник хангалтгүй байгаа учраас үүнээс өөр арга байгаагүй. Гэхдээ дахин механик аргаар давс цацуулахгүй байх зохицуулалт хийж ажиллаж байгаа” гэсэн юм.
Нийслэлээс төсөв санхүүг жил бүр баталдаг атал улирлын чанартай ажилдаа сүүлийн 5-6 жил анхаарч, парк шинэчлэл хийгээгүй хэвээр байгаа аж.
Холбоотой мэдээ