ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү? | News.MN

ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Монгол бахархал” тоглолт энэ амралтын өдрүүдэд /2021.11.27-28/ болно. Цар тахлын үед ажиллаж буй эмч ажилтнуудад зориулсан үнэ төлбөргүй тоглолтыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан санаачилсан гэнэ. Тус театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарынханд ийнхүү хүндэтгэл үзүүлэхээр болсон бололтой.

Гэхдээ уг тоглолтыг зохион байгуулахад Эрүүл мэндийн яам хамтран оролцож байна. Тоглолтыг 600 эмч, ажилтан үнэгүй үзэх тооцоо гаргажээ. Ингэхдээ эмнэлэг бүрт тодорхой квот олгохыг салбарын яам мэдээлэв. Орон нутгийн эмч нарын хувьд Улаанбаатарт ажлаар ирсэн бол үнэ төлбөргүй тоглолт үзэх боломжтой гэнэ.

Уг нь уран бүтээлчид нийгмийн хариуцлагын хүрээнд тоглолтыг зохион байгуулахаар болсон атал Эрүүл мэндийн яам хамтран оролцож байгаа нь өөрсдөдөө зориулсан хүндэтгэлийн тоглолт гэж харагдаж байна. Үүнийг салбарын яамнаас үгүйсгэж “Монгол бахархал”-д ширхэг “зоос” ч төсөвлөөгүй, зөвхөн эмч ажилчдаа л тоглолт үзэхийг уриалж байгаа гэх. Ийм боловч хүндэтгэлийн тоглолтын санаачилгыг хэн нь ч эхлүүлээгүй гэнэ. Зөвхөн хоёр талаас хамтран ярилцаж энэ долоо хоногт тоглолтын товыг гаргасан гэх. Угтаа бол цар тахал ард хоцроогүй, нийтээрээ тайвшрах болоогүй. Өдөрт 10-аад тооны хүн цар тахлын улмаас хорвоог орхисоор байгаа билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-25 192.82.76.223

xiix n zov.

Avatar

Зочин 2021-11-25 185.101.35.182

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-25 66.181.180.138

Цар тахлын энэ хүнд үед цаг наргүй ажилласан эрүүл мэндийн ажилтнууд сайхан тоглолт үзэж стресс ядаргаагаа тайлж яагаад болохгүй гэж? Мэдээж халдвар хамгааллын арга хэмжээгээ мэргэжлийн хүмүүс байна авч л таараа шүү дээ. Санаачлага гаргасан УДБЭТ-ын уран бүтээлчдэд талархаж байна. 100 жилийн ой гэдэг бол чухал тэмдэглэлт ой шүү дээ. Үүнийг ч тэмдэглэх ёстой.

Avatar

Зочин 2021-11-25 103.229.122.11

"Эрүүл мэндийн яам" гэж нэг (хуулийн) этгээд, гэтэл "өөрсдөдөө" гэхээр олон тоо (яамдууд) болчихоод байна??!!

Avatar

зочин 2021-11-25 185.80.220.45

Эрүүл мэндийн яам 100 жилийнхээ ойг тэмдэглэхдээ эмч нараасаа хандив цуглуулж байгаа гэж сонслоо. Төрийн захиргааны төв байгууллага баяр ёслол тэмдэглэхийн тулд хандив босгож болох уу?

Avatar

Зочин 2021-11-25 64.119.21.127

За өмнө нь театраас тархаж баларсан шүү. No double standard!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж