Хятадын алдартнуудыг баян тансагаа гайхуулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Хятадын алдартнуудыг баян тансагаа гайхуулахыг хориглов

Хятадын алдартнуудыг баян тансагаа гайхуулахыг хориглов

Хятадын цахим орон зайн удирдах газраас өчигдөр тус улсын алдартан, одуудыг онлайн ертөнцөд хөрөнгөө гайхуулах, хэт тансаглалаа олонд дэлгэхийг хориглосныг танилцуулжээ. Хятадын интернэт хяналтын агентлагийн мэдэгдэлд дурдахдаа, алдартай одууд болон тэдний фэн клубууд цахим орчинд нийгмийн үнэт зүйлийг хамгаалах, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, нийтийн санаа бодлыг зөв чиглэлд чиглүүлэхийн тулд дээрх дүрэм журмыг мөрдөх ёстой гэжээ.

Коммунист намаас Хятадын өсөн хөгжиж буй энтертайнмент ертөнцийг хяналтдаа авч, алдартнуудын эсрэг хов жив, фэн клубуудын нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх үйлдлийн эсрэг арга хэмжээ авч эхэлсэн юм. Ийнхүү цахим орчинд алдартнуудын үйлдлийг улам хязгаарлах болсноор бие биенийхээ хувийн мэдээллийг олонд дэлгэх, нэгнийгээ хэл амаар доромжлох, фэн клубууд нь хууль бусаар хандив босгож, хөрөнгө оруулалт татахыг зогсооход чиглэгджээ. Тухайлбал, Хятадад нийгмийн сүлжээгээр шууд бичлэг цацдаг 88 хүний аккаунтыг хааж, хориглосон нь хүчингийн хэрэгт холбогдсон Крис Вугийн талаар мэдээлэл бэлтгэсэнтэй холбоотой аж.

Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сард Хятадын алдарт жүжигчин Зао Вэйгийн бүх кино, дүрс бичлэг, зураг, бүтээлүүд нь олон нийтийн сүлжээнээс устгагдсан. Түүнийг ийнхүү цахим ертөнцөөс бүр мөсөн арилгасан нь 7.45 сая ам.долларын хөрөнгө оруулалтын шүүхийн маргаан зэрэгтэй холбоотой аж.

Хятадад "Twitter", "Facebook", "YouTube" зэрэг Барууны олон нийтийн сүлжээг хориглосон байдаг ч тэднийг орлосон "Weibo", "Renren", " Youku" зэрэг сайтууд байдаг.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж