Умард Атлантын цэргийн эсвэл (NATO) ирэх долоо хоногт ОХУ-ыг хориглох арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна гэж тус байгууллагын гишүүн орнуудын дундаас топ дипломат зэрэглэлд орох Литва улсаас мэдэгдлээ.
Литва улсын гадаад харилцааны сайд Габриэлус Ландбергис Лхагва гаригт хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүс нутгийн тогтворгүй байдлыг үүсгэх элдэв үйлдлээс олны анхаарлыг холдуулах зорилгоор Беларусийн хилийн хямралыг ашиглаж байж болзошгүй гэжээ. NATO ирэх долоо хоногт Латвийн нийслэл Ригад хуралдахаар товлоод байна. Уг уулзалтын үеэр ОХУ-ын сүүлийн үеийн цэргийн үйл ажиллагааны сэдвээр голчлон хэлэлцэнэ гэж Ландсбергис мэдэгдлээ.
Беларусийн хилийн хямрал гэдэг нь Ойрхи Дорнод болон Азийн зарим орноос ирсэн олон мянган цагаач Европын холбоо руу гарахын тулд тус улсын хилд бөөгнөрсөн юм. Нью-Йорк Таймсын мэдээлснээр, Беларусийн удирдагч Александер Лукашенко Европын холбоог ганхуулах зорилгоор энэхүү хямралыг зохиомлоор үүсгэсэн нь илт байна гэв.
Хил дээр ийнхүү тактикийн хэмжээнд тогтворгүй байдлыг үүсгэж, энэ асуудалдаа бүх хүний анхаарлыг 100 хувь татсанаар Путин стратегийн түвшинд алхам хийхээр бэлдэж байж болох юм. ОХУ-ын дараагийн алхам Украины эсрэг цэрэг армийн ажиллагаа байх уу… гэдэг нь тодорхойгүй байна гэж Ландсбергис мэдээлжээ.
Мөн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шэрмантай уулзах үеэрээ “Одоогийн байдлаар тэд юу бодож байгаа, ямар нөлөө үзүүлэхийг тодорхой таамаглахад хэцүү байна” гэжээ.
Беларусийн хилийн хямралтай зэрэгцээд Украины хилийн ойролцоо ОХУ-ын цэрэг арми жигтэй үйлдлүүд гаргаад эхэлснийг АНУ-аас анхааруулсан. Улмаар ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн шигээ тус улс руу довтлох оролдого хийж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.
Харин ОХУ энэ хардлагын эсрэг “Бид өөрсдийн нутаг дэвсгэр дээр цэрэг армиа хүссэнээрээ тараан байрлуулж болно” гэж няцаалт өгчээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS