Дугаарын хязгаарлалтгүй өдөр зуслангийн чиглэлд түгжирч байна

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалтгүй өдөр зуслангийн чиглэлд түгжирч байна

Дугаарын хязгаарлалтгүй өдөр зуслангийн чиглэлд түгжирч байна

Тээврийн цагдаагийн албанаас маргааш /2021.11.26/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдээлэв. Улс тунхагласны 97 жилийн ой маргааш тохиож байгаа тул хуулийн дагуу энэ өдрийг Бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэнэ.

Автомашины дугаарын хязгаарлалтыг Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй. Энэ өдрүүдэд хотоос гарах болон зуслангийн чиглэлийн автозамын хөдөлгөөн эрс нэмэгддэг тул хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөснийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Мөн ажлын өдрүүдэд Нарантуул зах болон зүүн дөрвөн замын уулзварын орчимд цагдаагийн байгууллагаас зохицуулалт хийж байна. Харин зах худалдааны төвүүд амарсан үед түгжрэл саардаг.

Тэгвэл маргааш бүх нийтийн амралтын өдрөөр зах худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар амраах шийдвэр гаргаагүй болохыг Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж буй. Иймд худалдаа үйлчилгээний байгууллагууд хуваарийн дагуу ажиллах бөгөөд дотоод журмаар зохицуулж ажиллах эсэхээ шийдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж