Дунд шатныхны авлигын хэргийг шүүхээс ингэж шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Дунд шатныхны авлигын хэргийг шүүхээс ингэж шийдвэрлэжээ

Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас жил болгон авлигын индексийг гаргадаг.  Өнгөрсөн 2020 онд Монгол Улс авлигын индексээр 35 оноо дэлхийд 111-д жагсан бөгөөд МАН засгийн эрхийг авсан 2016 оноос хойш 25 байраар ухарсан үзүүлэлт юм.  Тиймээс Засгийн газар авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлэхээр Авлигатай тэмцэх комисс байгуулсан.

Ерөнхий сайдын зүгээс “Авлигыг бууруулахын тулд хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Ийм төрлийн хэргээр ял эдэлбэл цаашид төрд ажиллах эрхгүй байх зохицуулалтыг хуульд тусгана” гэдгээ ил тод зарлаад байгаа. Ялангуяа төрийн дунд албан тушаалтнуудын авлигатай эрх тэмцэхээ илэрхийлсэн.

Ингээд дунд шатныхны авлигын хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэснийг танилцуулъя.

 Д/д
1.Баян-Өлгий аймгийн Цэргийн штабын дарга Г.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн ЭХАШШ-ээс 2020.12.01-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн.
2.Төрийн банкны Баян-Өлгий аймгийн Буянт сумын Тооцооны төвийн захирал С.Наурызханыг Эрүүгийн хуулийн 22.1.2-д заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт  Баян-Өлгий аймгийн ЭХАШШ-ээс 2020.12.15-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил 4 сарын хуцаагаар хорих ялаар шийтгэсэн.
3.ЧД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга Ш.Алтанчимэг, Орлого, шимтгэлийн тасгийн дарга Б.Эрхэмбаяр нарыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт ЧД-ийн ЭХАШШ-ээс 2020.12.15-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, тус бүр 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
4.Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа Ц.Түвшинбатыг Эрүүгийн хуулийн 22.4.3-т заасан "албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан" гэмт хэрэгт Төв аймаг дахь ЭХАШШ-ээс 2020.12.17-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасах ялаар шийтгэж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн. Хахууль өгөгч Ө.Мөнгөншагай, З.Цогбадрах нарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасах ялаар шийтгэгдэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.
5."Баянхонгор Хайрхан фарм" ОНӨААТҮГ-ын дарга С.Буянжаргал, нягтлан бодогч В.Улаанхүү нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Баянхонгор аймгийн ЭХАШШ-ээс 2020.12.21-ний өдөр гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 22.1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр эрх хасаж, тус бүр 5.400.000 төгрөгөөр торгох ял  шийтгэсэн.
6.Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн дарга Г.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Баянхонгор аймгийн ЭХАШШ-ээс 2020.12.21-ний өдөр гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр эрх хасаж, 3 жилийн хугацаагаар тэнссэн.
7.Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур боомт дахь аймгийн МХГ-ын салбар лабораторийн химийн шинжээч Г.Ахботаг Эрүүгийн хуулийн 22.4.3-т заасан “Бусдаас хахууль авч, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн ЭХАШШ-ээс 2020.12.30-ний өдөр гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэсэн. Хахууль өгөгч Т.Аскербекийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнссэн, Хахууль өгөгч Х.Мира, М.Хадыр нарыг гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан ялаас чөлөөлсөн.
8.БГД-ийн 197-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Хишигдуламыг Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсэгт заасан "Хахууль авах"  гэмт хэрэгт БГД-ийн ЭХАШШ-ээс 2020.12.30-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 2 жил хорих ял  шийтгэсэн. Хахууль өгөгч Д.Дэмбэрэл, Ж.Ундраа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссэн. Д.Балцэцэгийн үйлдлийг цагаатгасан.
9.Зэвсэгт хүчний жанжин штабын Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст хяналтын улсын байцаагч Б.Дуламсүрэн Д.Сарантуяа, С.Базаррагчаа нарыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, Т.Болормаа, Н.Лхамсүрэн, С.Болдбаатар, О.Алтанхундага нарыг хамтран оролцсон гэж БЗД-ийн ЭХАШШ-ээс 2021.01.04-ний өдөр гэмт хэрэгт гэм буруутайд тооцон Б.Дуламсүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 16.000.000 төгрөгөөр торгох, Н.Лхамсүрэн, С.Болдбаатар, О.Алтанхундага нарыг  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүрд 11.400.000 төгрөгөөр торгох, Т.Болормааг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.800.000 төгрөгөөр торгох  ялаар тус тус  шийтгэсэн.
10.Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргын Тамгын газрын дарга Л.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Архангай аймгийн ЭХАШШ-ээс 2021.01.05-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсэн.
11.Нийслэлийн ШШГГ-ын дарга Р.Энхтайван нарыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон", 22.4.4 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах" гэмт хэрэгт БГД-ийн ЭХАШШ-ээс 2021.01.19-ний өдөр гэм буруутайд тооцон Р.Энхтайванг Нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Мөнхтуяаг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Э.Оюумааг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөг торгох ялаар тус тус шийтгэсэн.
12.Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч Б.Бүдсүрэнг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Дорноговь аймгийн ЭХАШШ-ээс 2021.01.20-ны өдөр гэмт буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссэн.  У.Ганбаатар 1 жилийн хугацаагаар тэнссэн.
13.Баян-Өлгийн аймгийн Алтанцөгц сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ш.Шагдарыг Эрүүгийн хуулийн 22.5.2 дах хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгөх гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн ЭХАШШ-ээс 2021.01.21-ний өдөр гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар шийтгэсэн.
14.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагч М.Хонайг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  өөртөө давуу байдал бий болгон хийх ёсгүй үйлдэл хийсэн гэмт хэрэгт  Баян-Өлгий аймгийн ЭХАШШ-ээс 2021.01.22-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
15.Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн 22.8.1-ийн 1.1.-д заасан Төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт Сүхбаатар аймгийн ЭХАШШ-ээс 2021.01.26-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
16.Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Лувсанг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт Говь-Алтай аймгийн ЭХАШШ-ээс 2021.01.29-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
17.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын цагдаа Б.Баян-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт Говь-Алтай аймгийн ЭХАШШ-ээс 2021.02.02-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссэн.
18.Орхон аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч А.Мөнх-Од, М.Мөнхтөр, Э.Буд нарыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт  Говь-Алтай аймгийн ЭХАШШ-ээс 2021.02.02-ны өдөр гэм буруутайд тооцон М.Мөнхтөрийг Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар, Э.Будыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөг торгох ялаар тус тус шийтгэсэн.
19.Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргын орлогч Т.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тул хахууль авах гэмт хэрэгт Дорнод аймгийн ЭХАШШ-ээс 2021.02.16-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч А.Мөнхжаргалыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөг торгох ялаар тус тус шийтгэсэн.
20.Дорнод аймгийн Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Одгэрэлийг Эрүүгийн хуулийн 22.5.2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгөх гэмт хэрэгт Дорнод аймгийн ЭХАШШ-ээс 2021.02.23-ны өдөр гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөг торгох ялаар шийтгэсэн.
21.ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Энхбатыг Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тул хахууль авах гэмт хэрэгт СБД-ийн ЭХАШШ-ээс 2021.02.16-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч С.Чулуунбаатарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөг торгох ялаар тус тус шийтгэсэн.
22.Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын дарга Б.Баттөрийг Эрүүгийн хуулийн 22.12.1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Дорноговь аймгийн ЭХАШШ-ээс 2021.02.26-ны өдөр гэм буруутайд тооцон Б.Баттөрийг 1 жил 6 сар тэнсэн, Д.Энхмааг 1 жил тэнссэн. Б.Будцэцэг  П.Наранбат Н.Ганболор нар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
23.Хөвсгөл аймгийн Галт сумын Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан Т.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт  Хөвсгөл аймгийн ЭХАШШ-ээс 2021.03.03-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар шийтгэсэн..
24.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн байгаль хамгаалагч ажилтай Ч.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Булган аймгийн ЭХАШШ-ээс 2021.03.05-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
25.ХААИС-ийн захирал Т.Хэрүүгаг Эрүүгийн хуулийн 17.4.2 дахь хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт ХУД-ийн ЭХАШШ-ээс 2021.03.09-ний өдөр гэм буруутайд тооцон 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
26.Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268.1 дэх хэсэгт заасан Албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр өөрөө болон бусдаар дамжуулж хахууль авах гэмт хэрэгт Ховд аймгийн ЭХАШШ-ээс 2021.03.11-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 12.240.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Ш.Түвшинбатыг 12.240.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Т.Сэргэлэнг 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
27.Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэцэцэгийг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  өөртөө давуу байдал бий болгон  гэмт хэрэгт Ховд аймгийн ЭХАШШ-ээс 2021.03.15-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
28.Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч А.Мөнх-Одыг Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авах гэмт хэрэгт Орхон аймгийн ЭХАШШ-ээс 2021.03.19-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Ц.Дамдинсүрэнг,   П.Эрдэнэбат, Б.Отгонсүрэн,  Б.Анхбаатар нарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөг торгох ялаар тус тус шийтгэсэн.
29.Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын дарга О.Заяамандахыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж,  өөртөө давуу байдал бий болгон  гэмт хэрэгт ЧД-ийн ЭХАШШ-ээс 2021.03.24-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
30.Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын хяналтын улсын байцаагч Г.Эрдэнэцэцэгийг Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэгт Дорноговь аймгийн ЭХАШШ-ээс 2021.04.07-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч М.Энхсайхан, Д.Ууганбаяр, Ч.Сүмбэнхүү, С.Батсайхан, Ц.Баттөгс  нарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 2.800.000 төгрөг торгох ялаар тус тус шийтгэсэн. Ч.Өсөхбаярыг 6 сар хорих ялаар шийтгэж, ялаас чөлөөлсөн.
31.Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт Дундговь аймаг дахь сум дундын ЭХАШШ-ээс 2021.04.07-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
32.Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Буджав, Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн 22.4.2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт Дундговь аймаг дахь сум дундын  ЭХАШШ-ээс 2021.04.30-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 6.500.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч М.Аюушийг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  2.700.000 төгрөг торгох ялаар тус тус шийтгэгдсэн.
33.Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Санхүү, захиргааны албаны дарга А.Мартыг Эрүүгийн хуулийн 22.4.2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн ЭХАШШ-ээс2021.05.14-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. хахууль өгөгч Б.Эрдэнэбулганыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил тэнссэн.
34.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст хяналтын улсын байцаагч Т.Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэргүүдэд ЧД-ийн ЭХАШШ-ээс 2021.05.25-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хахууль өгөгч Д.Энхтайванг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил тэнссэн.
35.Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн судалгааны мэргэжилтэн Т.Байгальмааг Эрүүгийн хуулийн 22.4.3 дахь хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдэл хийж хахууль авах гэмт хэрэгт БГД-ийн ЭХАШШ-ээс 2021.05.31-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, хахууль өгөгч Б.Батзоригийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
36.Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболд нарыг Эрүүгийн хуулийн 22.4.2 дахь хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэгт Төв аймгаг дахь сум дундын ЭХАШШ-ээс 2021.06.02-ны өдөр гэм буруутайд тооцон Г.Мөнгөнхазаарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ялаар, Д.Ганболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Ч.Батааг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хахууль өгөгч Б.Дэшигсүрэнг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил тэнссэн.
37.Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч хошууч М.Баярсайханыг 22.4.2 дахь хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэгт Налайх дүүргийн ЭХАШШ-ээс 2021.06.10-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Ч.Борхүүг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
38.Архангай аймгийн ЦГ-ын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Б.Баттогтохыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Архангай аймгийн ЭХАШШ-ээс 2021.06.25-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн.
39.Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн засаг дарга П.Дашбалбарыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэгт Дорнод аймгийн ЭХАШШ-ээс 2021.06.25-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил тэнссэн.
40.Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн Засаг дарга Д.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэгт Дорнод аймгийн ЭХАШШ-ээс 2021.06.25-ны өдөр гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил тэнссэн.
41.Завхан аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын Хөдөө аж ахуйн газрын дарга Э.Балжинням, хариуцсан мэргэжилтэн Н.Ломбохүү  нарыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Завхан аймгийн ЭХАШШ-ээс 2021.07.02-ны өдөр гэм буруутайд тооцон Н.Ломбохүүг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил тэнссэн. Балжиннямыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаас зүйлчлэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
42.Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Т.Жавхлансайхан, Д.Баянмөнх, Ш.Батмөнх нар нь Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэгт БГД-ын ЭХАШШ-ээс 2021.07.07-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
43.“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорыг Эрүүгийн хуулийн 22.4.4 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хахууль авах гэмт хэрэгт СБД-ийн ЭХАШШ-ээс 2021.07.08-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Ө.Бат-Оршихыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.000.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Б.Доржсүрэнг  Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
44.Архангай аймгийн орон нутгийн өмчит ус суваг ашиглалтын "Ар Ус Ундарга" ХХК-ийн захирал М.Батболдыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Архангай аймгийн ЭХАШШ-ээс 2021.07.29-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
45.Архангай аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн нягтлан бодогч Ц.Солонгыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Архангай аймгийн ЭХАШШ-ээс 2021.07.30-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил тэнссэн.
46.Нийслэлийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн сургалтын менежер Б.Туяаг Эрүүгийн хуулийн 22.4.2 дахь хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэгт СБД-ийн ЭХАШШ-ээс 2021.07.30-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7.000.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Л.Мөнхцэцэгийг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
47.Төрийн банкны Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаан тосгоны тооцооны төвийн захирал М.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн 22.4.1 дэх хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг дахь сум дундын ЭХАШШ-ээс 2021.08.09-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ялаар шийтгэсэн.
48.Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн захирал Дашлонжидийг Эрүүгийн хуулийн 22.4.2 дахь хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэгт Өвөрхангай аймгийн Хорхон сум дахь сум дундын ЭХАШШ-ээс 2021.08.09-ний өдөр гэм буруутайд тооцон Д.Дашлонжидод Нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгөөр торгох ялаар,Ж.Хүнийхүүг  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
49.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.Иш-Ёндонг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.8.1 дэх хэсгийн 1.2-д заасан Төсвийн захирагч төрийн өмчийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэмт хэргүүдэд Дундговь аймаг дахь сум дундын ЭХАШШ-ээс 2021.08.13-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
50.Хан-Уул дүүргийн  Нийгмийн даатгалын хэлтсийн дарга З.Сэргэлэнг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан  албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Эрүүгийн хуулийн 268.1 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хахууль авсан гэмт хэрэгт ХУД-ийн ЭХАШШ-ээс 2021.08.19-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 48.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
51.Ховд аймгийн Алтай сумын  Засаг даргын орлогч Б.Алтангэрэл нь Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэгт Ховд аймгийн ЭХАШШ-ээс 2021.08.23-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил тэнссэн. ЗДТГ-ын дарга Д.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
52.Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Соёлзулыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт Архангай аймаг дахь сум дундын ЭХАШШ-ээс 2021.08.26-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
53.Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Жанибек нь Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн ЭХАШШ-ээс 2021.08.30-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар, хахууль өгөгч Ж.Сайрангүлийг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөг торгох ялаар тус тус шийтгэсэн.
54.Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Б.Оргилыг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт заасан  "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон", 22.4.4 дэх хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах” гэмт хэрэгт СБД-ийн ЭХАШШ-ээс 2021.09.09-ний өдөр гэм буруутайд тооцон хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
55.Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийг Эрүүгийн хуулийн 22.10.1 дэх хэсэгт заасан “Өөрийн хөрөнгө, орлого, их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэмт хэрэгт ЧД-ийн ЭХАШШ-ээс 2021.09.09-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
56.Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар,  гаалийн улсын байцаагч У.Ариунаа нарыг Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах” гэмт хэрэгт СБД-ийн ЭХАШШ-ээс 2021.09.09-ний өдөр гэмт буруутайд тооцон О.Цогтбаатарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 30.000.000 төгрөгөөр торгох ялаар, У.Ариунаа,  Д.Соёлмаа, Б.Хишигбат нарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, Хахууль өгөгч Б.Төрбаярыг Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
57.Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Б.Баттүвшин, Д.Цаст-Оргил, Ц.Баярбаатар  нарыг Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан” гэмт хэрэгт ХУД-ийн ЭХАШШ-ээс 2021.09.10-ны өдөр гэм буруутайд тооцон Б.Баттүвшинг Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.500.000 төгрөгөөр торгох ялаар,  Д.Цаст-Оргил, Ц.Баярбаатар нарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсэн.
58.Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт СБД-ийн ЭХАШШ-ээс 2021.09.20-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 13.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
59.Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга С.Берик, ИТХ-ын дарга Ө.Жанболат нарыг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, Эрүүгийн хуулийн 22.8.1 дэх хэсэгт заасан “Төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн ЭХАШШ-ээс 2021.09.22-ны өдөр гэм буруутайд тооцон С.Берикт Нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Ө.Жанболатыг Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн.
60.Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал У.Аранбекийг Эрүүгийн хуулийн 22.4.2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн ЭХАШШ-ээс 2021.09.24-ний өдөр гэм буруутайд тооцон У.Аранбекийг Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгөөр торгох ялаар,  хахууль өгөгч Л.Гулнарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн.
61."Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Н.Төрболдыг Эрүүгийн хуулийн 22.4.3 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэгт ХУД-ийн ЭХАШШ-ээс 2021.09.28-ны өдөр гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, өгөгч хахууль Х.Миёосүрэнг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн.
62.Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч Ч.Сайнчимэгийг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт БГД-ийн ЭХАШШ-ээс 2021.09.30-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил тэнссэн.
63.Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнгөнсүхийг Эрүүгийн хуулийн 22.1.2-д заасан  Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт БГД-ийн ЭХАШШ-ээс 2021.10.04-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэсэн.
64.Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Баян-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт Говь-Алтай аймгийн ЭХАШШ-ээс 2021.10.05-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
65.Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаярыг 22.1.2  дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Төв аймаг дахь сум дундын ЭХАШШ-ээс 2021.10.14-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 20.0 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. М.Аззаяаг цагаатгасан
66.Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн 22.4.2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэгт БЗД-ийн ЭХАШШ-ээс 2021.10.19-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
67.Сэлэнгэ аймгийн Сант сумын 13-р нь цэцэрлэгийн эрхлэгч Л.Хүрэлмааг Эрүүгийн хуулийн 22.4.2 дахь хэсэгт заасан  Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын ЭХАШШ-ээс 2021.10.22-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
68.Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нарыг Эрүүгийн хуулийн 22.1.2-д заасан  Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Ховд аймаг дахь сум дундын ЭХАШШ-ээс 2021.10.22-ны өдөр гэм буруутайд тооцон Д.Цэвээнравдан, Н.Бадрах, П.Амгаланбаатар , Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 5.4 сая төгрөгөөр торгох ялаар, Б.Жавзандамбыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн.
69.Палома ХХК-ийн захирал Т.Байгалийг Эрүүгийн хуулийн 22.1.2  дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт БЗД-ийн ЭХАШШ-ээс 2021.10.27-ны өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
70.БЗД-ийн 129-р цэцэрлэгийн багш Э.Сонинцэцэгийг Эрүүгийн хуулийн 22.4.3 дахь хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэгт БЗД-ийн ЭХАШШ-ээс 2021.11.01-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Э.Эрдэнэмөнхийг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж