2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 269,614,537.17 төгрөгийн үнийн дүн бүхий 657,959 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +15.00%), "Өндөрхаан" ХК (ONH+14.98%), болон "Алтайн зам" ХК (AZH+13.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR-5.46%), "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC- 3.01%) болон "Дархан нэхий" ХК (NEH- 2.80%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 112,211 ширхэг нэгж эрх 71,256,926 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.37 хувиар өсөж 39725.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,268,248,958,070.65 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ