Эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав | News.MN

Эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Геофизикийн цахилгаан хайгуулын олон төрлийн арга ашиглаж, газрын гүний усны эрэл, судалгааг олон жилийн турш цөл, тал хээр, мөнх цэвдэгтэй бүс нутагт хийж, хэдэн зуун уст цэг тогтоон, гүний өрөмдмөл худаг гаргаж, газар тариалан, малын бэлчээр, төв суурин газрыг усжуулахад бодитой хувь нэмэр оруулсан, олон арван мэргэжилтэн бэлтгэсэн Усны газрын ахмад ажилтан Мягмарын Сүрэнхорлоод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Олон зуун хүүхдийг математикийн шинжлэх ухаанд хөтөлж, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай удирдан оролцож, шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэсэн “Орчлон” олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч Цогбадрахын Баяраа,
  • Хүүхэд хамгааллын чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Балжиннямын Жавзанхүү,
  • Боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, өвлийн спортын олон арван шилдэг тамирчин бэлтгэсэн Дашдоржийн Ичинхорлоо,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Хөнгөн аж үйлдвэр, үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүд болон төр, улсад үр бүтээлтэй ажилласан “Форестер” ТББ-ын гүйцэтгэх захирал Нансалжавын Гэрэлсүрэн,
  • Уул уурхай, эрдэс баялгийн салбарт 40 гаруй жил ажиллаж, өндөр ач холбогдолтой олон бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлсэн “Таван Толгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Гүржавын Бадамхатан,
  • Ур чадвар, авьяас билиг шаардсан нарийн хэрэглэлүүдийг урлан хатгаж, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн 100 гаруй туг бүтээн, олон арван хүнийг сурган бэлтгэсэн “Бөртэ” оёдлын үйлдвэрийн ахмад ажилтан, оёдолчин Ёндонгийн Мягмарсүрэн,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Төр, засгийн төв байгууллагад үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад орнуудын төрийн өндөр, дээд зочид, төлөөлөгчдийн айлчлал, төр засгийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах хариуцлагатай ажлыг олон жил нэр төртэй гүйцэтгэж байгаа Баатарын Туул,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Төрийн захиргаа, санхүүгийн байгууллагуудад ажиллаж, улс орныг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхэд онол, арга зүйн үнэтэй хувь нэмэр оруулсан “Монголын эрмэлзэл” төрийн бус байгууллагын тэргүүн Балжиннямын Очбадрах,
  • Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан төрийн захиргаа, аж ахуйн байгууллагуудад олон жил тасралтгүй үр дүн, амжилт бүтээлтэй  ажилласан “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн Сосорын Цэнд-Аюуш,
  • Баян-Өлгий аймгийн Булган сумын “Тараз” ХХК-ийн ерөнхий менежер Нурхаламын Тахархан,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Улс орны банк, санхүү, эдийн засгийн тэргүүлэх байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, Засгийн газрын болон салбарын бодлого, чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн, олон арван хуулийн төсөл боловсруулж батлуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Бямбажавын Ганбат,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Эрчимт эмчилгээ, анагаах ухааны салбарыг эх орондоо хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тасгийн зөвлөх эмч Цэнддоржийн Ганбат,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Амжилт бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Орос, Монголын хамтарсан “Монголын өнгө төрх” ТББ-ын тэргүүн Чоёгийн Даваадаш нарыг шагналаа.

Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Лувсангийн Эрдэнэчулууныг Сүхбаатарын одонгоор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал Мягмарын Өлзийчимэг, Завхан аймгийн Улиастай сумын “Медикал” өрхийн эмнэлгийн бага эмч  Нанжидын Цэрэндүг нарыг шагналаа.

АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Очирпүрэвийн Ариунтуяа,
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх,
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж,
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Балын Онон,
  • Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчлэгч Хишигбадрахын Цэцэгмаа нарыг шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдийг төрт ёсны түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан төр, засаг, ард түмэн нь шагнан урамшуулж байгааг хэлэв.

Мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-25 66.181.161.72

Эзнээ олсон шагнал бага, бөгсөө олсон шагнал их байна даа ичмээр юм аа

Avatar

Зочин 2021-11-25 185.101.35.182

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

1206 2021-11-25 192.82.78.79

Одоо шагнагдаж байгаа хүмүүс бол 2009 оноос хойш намын харъяаллаар хасагдаж байсан гавъяатай хүмүүс бөлгөө. Та нар Элбэгдорж, Женко нар хэнд өгч байсныг хардаа, харин эдгээр авч байгаа хүмүүсийг харьцуулаад нэг үз дээ. Уг нь шагналыг хязгаарлах ёстой. Гэхдээ ялгаварлах ёсгүй.

Avatar

Зочин 2021-11-25 103.212.118.164

Одон медал тараагаагүй ,улс орны бүтээн байгуулалтэд идэвх зүтгэлтэй оролцож, он удаан жил ажиллаж ажил хөдөлмөрөөр шалгарч, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хүмүүсийг төрөөс урамшуулж байна.Хөдөлмөрөөс зайлс хийдэг, залхуу хойрго, танхай зэрлэг, архи ууж агсан хогтуу тавихаас өөр юу ч хийх чадваргүй, бусдыг дарамлаж,бусдаар тэжээлэгсэн, арчаагүйдээ бухимдсан, бусдад атаахсан нийгмийн хог шаарууд л үүнийг эсэргүүцэж, одон медаль тараалаа гэж солиорч,үзэн ядах биз.

Avatar

Badarch taxar 2021-11-25 66.181.190.109

Энэ хүүк чинь галзуурчихаагүй байгаа да гэнэт хамаг одон мёдалийг нь тараагаад эхэллээ өмнөх бүх ёрөнхийлөгчийг давахаар шийдэж !!

Avatar

Ить 2021-11-25 192.82.68.100

Женко гийн тараасанийг гурван өдөрт. Тарааж рекорд тогтоож байгаа топор

Avatar

Түмэн 2021-11-25 192.82.72.222

Женко бол нууцаар шуудайлаад өгчихдөг байсан юм. Харин Хүржэлсүх ил тодоор нээлттэйгээр ард түмний нүдэн дээр ямар хүмүүст өгч байгаагаа харуулаад өгч байна. Гэвч энэ шагнуулж байгаа хүмүүсийн цаана эднээс хэдэн мянга дахин олон гавъяатай шагнуулах хүмүүс байж байгаа тэд ээлжлэн шагнагдана гэдэгт итгэж байна.Тэд бол өндөр ёс суртахуунтай хүмүүс учир ээлжээ хүлээгээд л чимээгүй сууж байгаа, та нар шиг гудамжинд гараад хашгирч байдаг хог новшнууд биш ээ.

Avatar

ИРГЭН 2021-11-25 202.9.46.72

Бусдын хүүхдийг сургах гэж чөмгөө дундартал ажиллаж, бүх насаараа багшилсан багш хүн "боловсролын тэргүүн" -ч үгүй тэтгэвэрт гарч байхад урлагийнхан, хэвлэл мэдээллийнхэн "соёлын тэргүүн", "хөдөлмөрийн хүндэт медаль", " алтан гадас", "хөдөлмөрийн гавьяа", "гавьяат жүжигчин", "ардын жүжигчин", " хөдөлмөрийн баатар" -зэрэг монголын бүх шагналаар шагнуулж байх юм. Энэ хүмүүс ямар гавьяа байгуулдаг юм болоо ? тэгсэн хэрнээ монгол хөгжихгүй юм???

Avatar

Зочин 2021-11-25 107.77.214.56

Hun bur l nasaaraa ajil hiij bna. Bugdiig n shagnah gj uu?

Avatar

Бат 2021-11-25 202.9.47.13

цаашдаа улсын хөгжилд өчүүхэн ч нэмэргүй урлаг соёлынхан түүний дотор хошин шогийнхонд биш, харин нийгэмд материал баялаг бүтээдэг салбарынханд ажилчин малчин тариаланч нартаа энэ их цол хэргэм одон медалиа өгөл дөө.

Avatar

Зочин 2021-11-25 192.82.70.23

Өгвөл өглөө гэх өхгүй бол өгсөнгүй гэх харин ч ил тод тэнцвэртэй өгч байгаа юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж