Жэйми Димон: Хятадын Коммунист намаар наргисандаа харамсдаг

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Жэйми Димон: Хятадын Коммунист намаар наргисандаа харамсдаг

Жэйми Димон: Хятадын Коммунист намаар наргисандаа харамсдаг

"JP Morgan" компанийн гүйцэтгэх захирал Жэйми Димон Хятадын улс төрийн хүчирхэг "машин"-ы талаар хэлсэн наргиандаа харамсдаг тухайгаа Мягмар гаригт Бостонд болсон арга хэмжээний үеэр ярьжээ. Тэрбээр өмнө нь Хонгконгод хийсэн айлчлалын үеэр Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ойг дурдан нэгэн онигоог ярьжээ.

“Коммунист  нам 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Манай компани ч мөн адил. Гэхдээ бид Коммунист намыг бодвол урт удаан амьдрах байх. Би Хятадад байсан бол тэгэж хэлж чадахгүй. Магадгүй тэд бидний яриаг сонсож байгаа байх" гэж Жэйми Димон хошигножээ.

Сүүлийн жил гаруйн хугацаанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дарж буй дэлхийн хоёр дэх том эдийн засгийн удирдагчдын тухай бизнесийн албан тушаалтны илэн далангуй илэрхийлэл нь дээрх мэдэгдэл байв.

Харин Димон Лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ өөрийн хошигнолоос буцсан байна. Тэрбээр “Би тэгэж хэлсэндээ үнэхээр харамсаж байна. Өөрсдийн компанийн хүч чадал, урт удаан настай үйл ажиллагааг онцлохыг хүсссэн юм” гэж хэлжээ.

Үүний дараа "JP Morgan" компаний хэвлэлийн төлөөлөгч Хятад дахь үйл ажиллагаандаа үүрэг хариуцлагатай ханддаг гэдгээ амласан. Бостонд болсон хэлэлцүүлгийн үеэр Димон “Хятад улс болон ард түмэн нь их ухаалаг,  маш бодолтой ард түмэн” гэж хэлжээ. Мөн “Димон бусад улс болон удирдагчдын талаар хүндэтгэлгүй, хөнгөн хуумгай ярих ёсгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэж нэмж тайлбарлажээ.

АНУ-ын хамгийн том банк сүүлийн жилүүдэд Хятадад тодорхой давуу эрх эдэлж томоохон алхам хийсэн. Энэ оны эхээр зээлдүүлэгч нь үнэт цаасны компаниа бүрэн эзэмшихээр зохицуулагчдаас зөвшөөрөл авсан нь тус улс цаашдаа олон улсын бизнесүүдэд нээлттэй болж байгаагийн илрэл юм. Тухайн үед хийсэн мэдэгдэлдээ Димон Хятадыг “Манай үйлчлүүлэгчид болон "JP Morgan Chase"-ийн хувьд хамгийн том боломжуудын нэг” нэрлэж байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж