Ц.Цэрэнпунцаг: Бид өвдөж зовохоороо бурханд мөргөдөг биз дээ

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Ц.Цэрэнпунцаг: Бид өвдөж зовохоороо бурханд мөргөдөг биз дээ

Ц.Цэрэнпунцаг: Бид өвдөж зовохоороо бурханд мөргөдөг биз дээ

Тасганы овоон дээр барьж буй Богд Зонхова цогцолборыг  санхүүжүүлэхэд улсын төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгасан нь олны шүүмжлэл дагуулж буй. Энэ цогцолборыг барих санаачлагыг УИХ-ын гурван гишүүн гаргасны нэг нь Ц.Цэрэнпунцаг. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө "Богд Зонхова төслийн зураг төсөл гараагүй байсан. Хэмжээ нь ч бага байсан. Сүүлд зураг төсөл нь нарийвчлан гараад дуулиан шуугиан болоод байгаа 32 тэрбум төгрөг болж нэмэгдсэн тухай Барилгын хөгжлийн төвөөс тайлбарласан. Соёлын яамнаас ч тайлбарласан. Энэ төслийг өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрөлтэй Залаатын аманд буюу уулын орой дээр хэрэгжүүлэх гэж байсан. Гэвч уулын оройд бүтэхгүй л дээ. Үүнийг барих компани ч Монголд байхгүй. Дэд бүтэц ч байхгүй. Тиймээс бид Үндэсний соёл амралтын хүрээлэн юм уу бурхан шашны холбогдолтой газарт барья гэж яриад Тасганы овооны жаахан газарт барихаар болсон. Өмнө нь 1992 онд Засгийн газрын тогтоол гарч, Тасганы овоо нь түүх соёлын дурсгалт газар мөн гэж байсан юм билээ.

Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа.  Европт дөрөв, тав дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа ч давалгаалахыг үгүйсгэхгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Бид өвдөж зовохоороо  ганданд очдог, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандан дээр очно. Тэгэхээр хотынхоо төвд байгаа энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Би цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр л барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Одоо тендерийг нь зарлаж, компани нь шалгарахаар хариуцаж байгаа албаныхан шийдвэрлэх байх. Би тойрогтоо анхаарах ажил ихтэй хүн " гэж бухимдав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
92
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж