Перугийн ерөнхийлөгчийн ордны нойлоос 20 мянган доллар олджээ | News.MN

Перугийн ерөнхийлөгчийн ордны нойлоос 20 мянган доллар олджээ

Перугийн ерөнхийлөгчийн ордны нойлоос 20 мянган доллар олджээ

Перугийн ерөнхийлөгчийн ордны нойлоос 20 мянган доллар олджээ

Перу улсын прокурорууд  ерөнхийлөгчийн ордны угаалгын өрөөнөөс 20000 ам.доллар олжээ. Тус улсын прокурорууд хууль бусаар бусдад нөлөөлөх худалдаа явуулж байна гэсэн гомдолын дагуу өнгөрсөн Баасан гаригт ордон руу хүчээр нэвтрэн шалгалт явуулсан аж.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Брүно Пачеко мөрдөгчдөд уг их хэмжээний мөнгө өөрийнх нь гэж хэлсэн бөгөөд ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулж олоогүй гэж мэдүүлжээ. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт ерөнхийлөгч Педро Кастиллогийн тамгын газрын даргаас огцорсон юм. Уг нөөцөлсөн мөнгө нь түүний цалин болон хадгаламжнаас бүрдсэн гэж мөн хэлсэн байна.

Пачекогийн сарын цалин нь 25000 соль буюу 6250 ам.доллар гэж мөрдлөгийн бичиг баримтнаас мэдээлжээ. Тэрбээр яагаад их хэмжээний мөнгийг өөрийн албан өрөөний угаалгын өрөөнд нууснаа тайлбарлаагүй байна.

Энэхүү нэгжлэг нь  Перугийн татвар, гаалийн албаны даргад дарамт үзүүлж, найз нөхдийнхөө удирддаг байгууллагуудад илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг шаардсан гэх хэргийн мөрөөр Пачекогмөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг юм. Пачеко уг гомдлыг үгүйсгэж байгаа юм. Мөн тэрээр огцрох нь ямар нэгэн хууль бус зүйлтэй холбоогүй бөгөөд ерөнхийлөгчийг гүтгэн буулгах кампанит ажилд өртүүлэхгүйн тулд Кастиллог хамгаалсан гэж мэдэгжээ. Тэрээр мэдэгдэлдээ “Би өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотлож, толгой гудаалгахгүй” гэж бичсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-25 104.244.75.225

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

/*-*/ 2021-11-25 49.0.178.107

Оймс бандаашигнаасаа гаргаад түр зуур 0-ын бочкинд хийгээд азаартчихлаа

Avatar

Зочин 2021-11-25 103.229.122.11

"Нойл" гэж хаанахын аль улс үндэстний хэлний үг вэ? "0"-ийг монголоор "Тэг", оросоор "Ноль", латинаар "nullus" гэдэг !!

Avatar

MGL 2021-11-25 106.166.60.167

UHSEN HOINOO MANAIHAN BOL OIMNOSOOL 10 G GARGANA ZA

Avatar

Иргэд 2021-11-25 185.220.100.251

Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБЭЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн…

Avatar

Зочин 2021-11-25 103.212.118.164

Чи хүн бүү гүтгэ. Бусдыг өөр шигээ шившигийн этгээд гэж бүү зүйрэл.МАН-ын нөхөд ёс суртахуунтай,мэдлэг чадвартай, бусдад үлгэр жишээ болохуйц тэргүүний хүмүүсийг удирдлагадаа дэвшүүлж ажиллуулахаа мэднэ. Намынхаа нэр төрийг тийм яльгүй зүйлээр бузарлаж харлуулдаг хүмүүс биш.Харин АН-ын нөхөд л өөрийн шунал, тачаал, хувийн ашиг хонжоог хэрэгжүүлэхийн тулд эсэн бусын үл бүтэх бусадмаг этгээдүүдийг өөртөө татаж, өргөн ашиглаж харагддаг.

Avatar

Зочин 2021-11-25 66.181.189.152

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ ГЭЭЧ

Avatar

Зочин 2021-11-25 103.229.122.11

"Жорлон" гэдэг цээрлээд жигшээд ичээд байхаар үг биш, жирийн л нэг монгол үг!! Харин "Ариун цэврийн өрөө" гэдэг бол "Жорлон" гэдэг үгийн тайлбар нь юм.

Avatar

Зочин 2021-11-25 64.119.31.53

нойл байхдаа яахав дээ жорлон гээч. Монголоор нэрлэхээр өмхий ханхалсан гадаадаар нэрлэхээр тансаг ариун цэврийн өрөө гэсэн утга илэрхийлэхгүй шүү дээ. Хэрвээ тэгж байвал та гадныг хэт шүтсэн байна.

Avatar

Зочин 2021-11-25 103.229.122.11

Эдүгээ манайхны "Нойль" гээд байгаа нь Английн армид дарга нарт зориулсан жорлон тусдаа учир Officers Only гэснийг товчлоод давхар “ОО” үсэг (00 биш!)-ээр хаягладагаас үүдэлтэй гэнээ!!

Avatar

Зочин 2021-11-25 202.21.114.242

Над уруу илгээчих ээ ккк

Avatar

Зочин 2021-11-25 103.212.118.164

Манай баячуудын о-д энэ байтугаа мөнгө байдаг биз. Ерөнхийлэгч байтугаа төрийн албаны альч төвшний дарга удирдлагуудад зөвхөн баячууд хөрөнгөтэй хүмүүс томилогддог цаг үе . Юунд нь гайхав. Тэдний хувьд 20 мян долл юу ч биш биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж