Перу улсын прокурорууд ерөнхийлөгчийн ордны угаалгын өрөөнөөс 20000 ам.доллар олжээ. Тус улсын прокурорууд хууль бусаар бусдад нөлөөлөх худалдаа явуулж байна гэсэн гомдолын дагуу өнгөрсөн Баасан гаригт ордон руу хүчээр нэвтрэн шалгалт явуулсан аж.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Брүно Пачеко мөрдөгчдөд уг их хэмжээний мөнгө өөрийнх нь гэж хэлсэн бөгөөд ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулж олоогүй гэж мэдүүлжээ. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт ерөнхийлөгч Педро Кастиллогийн тамгын газрын даргаас огцорсон юм. Уг нөөцөлсөн мөнгө нь түүний цалин болон хадгаламжнаас бүрдсэн гэж мөн хэлсэн байна.
Пачекогийн сарын цалин нь 25000 соль буюу 6250 ам.доллар гэж мөрдлөгийн бичиг баримтнаас мэдээлжээ. Тэрбээр яагаад их хэмжээний мөнгийг өөрийн албан өрөөний угаалгын өрөөнд нууснаа тайлбарлаагүй байна.
Энэхүү нэгжлэг нь Перугийн татвар, гаалийн албаны даргад дарамт үзүүлж, найз нөхдийнхөө удирддаг байгууллагуудад илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг шаардсан гэх хэргийн мөрөөр Пачекогмөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг юм. Пачеко уг гомдлыг үгүйсгэж байгаа юм. Мөн тэрээр огцрох нь ямар нэгэн хууль бус зүйлтэй холбоогүй бөгөөд ерөнхийлөгчийг гүтгэн буулгах кампанит ажилд өртүүлэхгүйн тулд Кастиллог хамгаалсан гэж мэдэгжээ. Тэрээр мэдэгдэлдээ “Би өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотлож, толгой гудаалгахгүй” гэж бичсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC