МАН Их хурлаараа даргаа баталж, хүний эрхийн зөрчилд анхаарна

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

МАН Их хурлаараа даргаа баталж, хүний эрхийн зөрчилд анхаарна

МАН Их хурлаараа даргаа баталж, хүний эрхийн зөрчилд анхаарна

Монгол Ардын намаас өнөөдөр /2021.11.25/ намын 30 дугаар их хурлын талаар мэдээлэл хийж байна.


МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Ардчилал хүний эрх, эрх чөлөөнд халтай олон үйлдлийг таслаж зогсоож, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг МАН зорьж байна. Арванхоёрдугаар сарын 6-7-нд болох МАН-ын 30 дугаар Их хурлаар намын даргыг сонгох, хяналтын ерөнхий хороог байгуулахаас гадна хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэхээр болсон. МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг тус ээлжит хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Мөн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг олноор бий болгох хүсэл зориг ихээхэн байна гэж харж байгаа. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байсаар байна.

Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилсан хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд бид цаашид тууштай ажиллах болно.

Хүний эрх хэрхэн, яагаад зөрчигдөж байгааг тогтмол судалж байна. Судалгааны хүрээнд хүний эрхийн асуудал өдөр ирэх бүрд хувьсан өөрчлөгдөж, олон янзаар зөрчигдөж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг онцгой анхаарах болсон. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар 2019-2020 онд Монгол Улс хүний эрхийг хангах тал дээр муу анхаадаг гэж гарсан. Тэгэхлээр хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, судалгааны тайлан бүтээлийг  мэргэжлийн хүмүүстэй хамтран хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж