Хятад олон улсын тээвэрт "толгойн өвчин" үүсгэв

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Хятад олон улсын тээвэрт "толгойн өвчин" үүсгэв

Хятад олон улсын тээвэрт "толгойн өвчин" үүсгэв

Хятадын тэнгис дэхь хөлөг онгоцнууд үйлдвэрлэлийн хяналтын системээс алга болсон нь дэлхий дахины бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн сүлжээнд "толгойн өвчин" болоод байна. Гадаад улсад үл итгэх хандлага улам газар авч буйтай зэрэгцээд Хятад улс дэлхийн бусад орнуудаас улам бүр өөрийгөө тусгаарлаж байна.

Шинжээчдийн харж буйгаар Хятад улс Мэдээллийн аюулгүй байдлыг зохицуулах тухай хууль батлахаар бэлдэж байх үе буюу аравдугаар сарын сүүлчээс эхлээд тээвэрлэлтийн урсгал буурчээ. Тээвэрлэлтийн компаниуд нь ихэвчлэн автомат таних систем "AIS" радио дамжуулагчаар тоноглогдсон байдаг тул дэлхий даяар бүх хөлөг онгоцнуудыг хянах боломжтой байдаг. Энэ систем нь өндөр давтамжийн радио долгионыг ашиглан хөлгийн байрлал, хурд, чиглэл, нэр зэрэг мэдээллүүдийг эрэг дагуух станцууд руу илгээдэг байна. Хэрвээ тухайн хөлөг онгоц станцын радио долгионы хүрээнээс гарах юм бол мэдээллийг хиймэл дагуул ашиглан илгээнэ.

Гэхдээ дэлхийн хоёр дахь том эдийн засгийн төв, худалдааны чухал тоглогчид энэ нь үйлчилсэнгүй. Дэлхийн тээврийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч "Vessels Value"-ийн мэдээлснээр Хятадаас дохио илгээж буй хөлөг онгоцны тоо бараг 90 хувиар буурчээ.

Мэдээллийн шинэ хууль гарснаар нийлүүлэлтийн сүлжээнд улам эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай. Хятадын гадаад  хэргийн яамнаас "CNN Business" агентлагт мэдээлснээр, олон улсын гэрээгээр хууль ёсны дагуу баригдсан Хятадын эрэг дагуух "AIS" станцууд “үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна” гэжээ. Харин Хятадын засгийн газрын хэвлэлийн албаны үүрэг гүйцэтгэгч Төрийн зөвлөлийн мэдээллийн алба нь тээвэрлэлтийн мэдээлэл яагаад станц руу дамжихгүй байгаа тал дээр тайлбар өгөх хүсэлт тавихад хариу өгөөгүй байна.

Шинжээчид энэ асуудлын гол буруутнаар арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хятадын Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг нэрлээд байна. Энэ хуулинд мэдээлэл нийлүүлдэг компаниудыг мэдээллээ улсад шууд өгөхөөс өмнө засгийн газраас зөвшөөрөл авахыг шаардсан бөгөөд ингэснээрээ хувийн мэдээлэл гадаадын засгийн газрын гарт орж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Уг хуулинд хөлөг онгоцны тээвэрлэлтийн мэдээллийн талаар бол дурьдаагүй. Гэвч, Хятадын мэдээлэл нийлүүлэгчид урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг нуун дарагдуулж байж магадгүй гэж "Marine Traffic"-ийн "AIS" сүлжээний багийн ахлагч Анастасис Турос мэдэгдэв.

Бусад салбарын мэргэжилтнүүд уг хуультай холбогдуулан хэд хэдэн сэжүүр гаргаж ирээд байна. Күүк хэлэхдээ, Хятад дахь хамтран ажиллагсад нь Үндэсний аюулгүй байдлын албаныхны зааврын дагуу энэ сарын эхээр эрэг дагуу байрлах станцуудаас зарим "AIS" дамжуулагчийг устгасан гэжээ. Бүх мэдээлэл тэр чигээрээ устаж алга болоогүй ба хиймэл дагуулын станц хөлөг онгоцнуудаас дохио хүлээж авсан хэвээр байгаа юм. Гэхдээ хөлөг онгоц эрэгт ойртон ирэх үед газрын станцыг бодвол агаарын станцаар мэдээ дамжих нь муу байдаг гэв.

Зул сарын баяр ойртож буй энэ үед дэлхийн топ 10 боомтын зургаа нь байрладаг Хятадаас ийн мэдээлэл авч чадахгүй байгаа явдал нь дэлхий усан тээвэрлэлтийн салбарт улам их асуудал авчирч болзошгүй байна. Учир нь тээвэрлэгч компаниуд AIS өгөгдөлд тулгуурлан хөлөг онгоцны хөдөлгөөнийг урьдчилан таамаглаж, улирлын чиг хандлагыг нь хянан, боомтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч чаддаг байна. Хятад улс нь нүүрс, төмрийн хүдрийн томоохон импортлогчдын нэг бөгөөд эргээд асар том экспортлогч орон юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж