Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд томилогдмогцоо огцров

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд томилогдмогцоо огцров

Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд томилогдмогцоо огцров

Магдалена Андерссон Лхагва гаригт Шведийн анхны ерөнхий сайдаар томилогдсон. Гэвч эвслийн хамтрагч нь засгийн газраас гарч, төсөв нь батлагдаагүй улмаас тэрбээр хэдхэн цагийн дараа огцорсон байна. Улмаар парламент сөрөг хүчнийхний боловсруулсан цагаагчдын эсрэг хэт барууний үзэл баримтлалыг багтаасан төсөвт санал хураалт явуулав.

Магдалена Андерссон сэтгүүлчдэд хэлэхдээ “Би УИХ-ын даргад огцрох хүсэлтээ өгсөн. Гэхдээ нэг намын удирдагчийн хувьд дахин Ерөнхий сайд болохыг хичээнэ" гэж хэлжээ. Түүний эвслийн хамтрагч Ногоон нам анх удаа хэт барууны үзэлтэй хамтран боловсруулсан төслийг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн аж.

Шведийн эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг өгснөөс хойш зуун жилийн дараа 54 настай социал демократ намийн удирдагчийг алга ташин хүлээн авчээ. Тэрээр цөөнхийн засгийн газрын тэргүүнээр сонгогдсон нь сөрөг хүчний Зүүний намтай  тохиролцоонд хүрсний үр дүн байв. Мөн тэрээр засгийн газрын түнш ногоон намын дэмжлэгийг авсан. Риксдагийн 349 гишүүний 174 нь түүний эсрэг санал өгсөн байна. Гэвч хатагтай Андерссоныг дэмжсэн 117 парламентын гишүүнээс гадна 57 гишүүн түтгэлзэж, ганцхан саналаар ялалт байгуулсан байв.

Упсалла хотын их сургуулийн өсвөрийн усан спортын аварга тэрбээр улс төрийн карьераа 1996 онд тухайн үеийн ерөнхий сайд Горан Перссоны зөвлөхөөс эхэлж байжээ. Тэрээр сүүлийн 6 жил сангийн сайдаар ажилласан аж.

Швед улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон нь баярлууштай үдэш  болох байсан ч нар жаргахаас өмнө тэрбээр огцрох саналаа хүлээлгэж өгсөн аж. Шведийн улс төрийн нарийн төвөгтэй байдал нь бид түүнийг сүүлийн удаа харж байна гэсэн утга биш юм. Хэрвээ санал хураалт дахиж болвол Андерссон  сонгогдох магадлалтай. Учир нь ногоон нам эвсэл албан ёсны түнш байхаа больсон ч дэмжлэгээ болихгүй гэж амласан.

Энэ бүх улс төрийн эмх замбраагүй байдал Шведийн засгийн газар хэр хуваагдаж байгааг харуулж байна. Ирэх жилийн сонгуулиар баруун, зүүн жигүүрлүү хуваагдан талцах мухардлаас гарах уу гэдгийг хүлээх л үлдээд байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж