Малави улсаас Майк Тайсонд "тусгай" элч болох санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Малави улсаас Майк Тайсонд "тусгай" элч болох санал тавьжээ

Малави улсаас Майк Тайсонд "тусгай" элч болох санал тавьжээ

Малави улсаас мэргэжлийн боксын од Майк Тайсонд каннабисын ургац хариуцсан албан ёсны элч болох хүсэлт тавьжээ.
Малавийн хөдөө аж ахуйн сайд Лобин Лоо Майк албан ёсны хүсэлт бүхий захидлыг Тайсонд илгээсэн ба Малавид каннабисыг хуульчлах нь олон олон шинэ боломжуудыг нээж өгөх болно гэжээ.

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсон нь зодог тайлснаасаа хойш хувиараа бизнес эрхлэх болсон.  Тэрбээр АНУ дахь каннабисын аж ахуйг санхүүжүүлж байжээ. Гэвч тэрбээр 1990-ээд оны үед хүчингийн хэргийн улмаас шоронд орж байсан тул энэ үйл явдал нь зарим хүмүүсийн зүгээс шүүмжлэл дагуулсан юм.

АНУ-ын Каннабисын холбоо Тайсонтой хэлэлцээр хийхэд түлхэц болж өглөө хэмээн Лобин лоо хэлсэн байна. Малави дахь салбарын дарга Вэзи Галамила “Майк Тайсон бидний саналыг хүлээж авсан бөгөөд Малави улсад айлчлахаар төлөвлөсөн. Тайсон бидэнтэй хамтарч ажиллах боллоо” гэж BBC-д мэдэгджээ.

Малави улс өнгөрсөн жил эмчилгээний зориулалтаар каннабис тариалахыг хуульчилсан. Харин хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор тарихыг хориглосон.

Татдаг каннабис түүний сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж, хуучин амьдралдаа эргэн ороход туслана гэж Тайсон хэлжээ. Гэвч зарим судалгаанаас үзэхэд ийм төрлийн каннабис нь сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэх ч боломжтой аж. Малавигийн иргэний нийгмийн байгууллага болох Олон нийтийн хариуцлагын төв нь Тайсоны өмнөх гэмт хэрэгтэй холбоотойгоор энэхүү алхмыг сөргөөр хүлээж авч байна.

Алдарт боксчин Индиана мужид хүчингийн хэргээр яллагдсаныхаа дараа 1992 онд шоронд сууж байсан юм. Гурван жил ч хүрэхгүй хугацаанд ял эдэлсний эцэст 1995 онд тэрбээр суллагдаж байв. Энэ талаар “Малави улс яагаад хүчингийн хэргээр ял эдэлсэн хүнийг элчээр томилох гээд байгааг, ялангуяа яг эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслах зогсоох нь засгийн газрын хөтөлбөрийн нэг хэсэг болоод буй энэ цаг үед ийм шийдвэр гаргасныг Хамтын нөхөрлөлийн парламентын холбоо ойлгохгүй байна” гэж уг холбооны гүйцэтгэх захирал Кондвани Мунтали хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж