АН: Эрх баригчид энэ жил хүний эрхийг уландаа гишгэлээ | News.MN

АН: Эрх баригчид энэ жил хүний эрхийг уландаа гишгэлээ

АН: Эрх баригчид энэ жил хүний эрхийг уландаа гишгэлээ

АН: Эрх баригчид энэ жил хүний эрхийг уландаа гишгэлээ

Ардчилсан намаас өнөөдөр /2021.11.25/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар 4:11 ээлжит мэдээллээ хийлээ. 


Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:

-Сүүлийн үед Ардчилсан намын бүлэгтэй холбоотой асуудлаар олон нийт сонирхох болсон. Миний бие Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороонд хандсан. Монгол Улс хууль дүрэмтэй улс. Тийм учраас иргэн, аж ахуй нэгж, улс төрийн нам ч бай хууль дүрэмдээ захирагдах ёстой. Сонгуулийн ерөнхий хорооноос албан бичиг ирүүлсэн.

Уг албан бичигт танаас 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр ирсэн хүсэлттэй танилцлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Улсын дээд шүүхийн 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2021 оны долдугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 2021 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Ардчилсан намыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаарт хийсэн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн болно гэсэн бичиг ирүүлсэн.

Улсын дээд шүүх хуулийн хугацаанд бичгээ ирүүлэх байх. Ардчилсан нам Монголын хоёр баганы нэг. Бид удаа дараагийн сонгуульд амжилтгүй оролцсон. Гэхдээ ард түмэн маань Ардчилсан нам хуулийн дагуу эв зүйгээ олоосой гэж хүсч буй. Бид хичээж ажиллана.

"НИЙГМИЙГ ӨӨРЧИЛСӨН 30 ЖИЛ" ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА"

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь:

-Бид бүлгээрээ дамжуулан эрх баригчид ирээдүйн өв санд халдаж, төсвийг үр дүнгүй зарцуулах гэсэн халдлагуудыг хуульд заасан бүхий л аргаар эсэргүүцэж буй. Одоо УИХ-аар хэлэлцэж буй Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр завсарлага авсан. Төсвийн хэлэлцүүлэг дээр завсарлага авсан. Эрх баригчдын есөн ноцтой алдааг эмхэтгэсэн богино видео бэлтгэсэн. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн ард та бүхний мэдээлэл олж авах эрхийг ноцтой зөрчиж буй. Уг хуульд олон нийтэд нээллтэй 67 төрлийн мэдээлэл байгаа. Хаалттай мэдээлэл нь 6000 гарсан. Төрийн нууц гэдэг хаалттай мэдээлэл нь 600 гаруй болсон. Ийм нөхцөл байдал руу орж байгааг сануулъя.

Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд таван нам нэгдэж, өнөөгийн Ардчилсан намыг бий болгосон баярын өдөр. Ажлын өдөр байгаа учраас арванхоёрдугаар сарын 4, 5-нд намынхаа 30 жилийн ойг эргэн дүгнэж, "Нийгмийг өөрчилсөн 30 жил" нэртэй үндэсний хэмжээний анхдугаар чуулганыг зохион байгуулахаар ажиллаж байна.

"НИЙТИЙН СОНСГОЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХ ЁСТОЙ"

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Өмнө нь бүлгийн дарга Д.Ганбат УИХ-аар хэлэлцэж буй Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр тав хоногийн завсарлага авсан байсан. Учир нь зарчмын хувьд болохгүй зүйл байна. Энэ бүрэн УИХ дээр хэлэлцүүлгийн явцад хасагдах байх гэж найдаж буй. Үндсэн хууль дээр төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Эрх баригчид хуучин засаглаж байхад Байгууллагын нууцын тухай хуулийг өргөн хүрээнд тавьж, тухайн үеийн хуулийн дөрөвдүгээр зүйлд байгууллагын дарга нь байгууллагынхаа нууцыг тогтооно гэж тусгаж байсан. Энийг дагаад төрийн байгууллагын сайд, дарга нар өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг хааж, нуудаг байсан.

Ардчилсан намын үед ийм байж болохгүй гээд Нийтийн сонсголын хууль, төсөв мөнгөтэй холбоотой Шилэн дансны тухай хууль гэх мэт төрийн байгууллагын ил тод байдалтай холбоотой олон хуулийн шинэтгэлийг хийсэн. Гэтэл эрх баригчдын оруулж ирж байгаа хуулийн төсөл нь их сайхан нэртэй, дотор нь эсрэг зарчимтай байх жишээтэй. Нэг талдаа хүний эрхийг хамгаална гэж яриад байдаг ч хэлэлцэж буй хуулиарааа түүнийхээ эсрэг хууль баталж болохгүй шүү дээ. Үндсэн хуулиа өшгөлдөг төр байх ёсгүй. Бид цаашдаа эрх баригчдын өөдөөс үгээ хэлж, шүүмжилсэн иргэдийг хамгаалсан чиглэл рүү бодлого гаргаад явж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нийтийн сонсголын асуудал нь гацаанд орчихлоо. Нийтийн сонсголыг нэн даруй хийх ёстой. Энэ жил хамгийн ихээр хүний эрхийг уландаа гишгэлээ. Эдийн засгийн эрх чөлөөг хамгийн их боомилсон. Цөөн гишүүн 32 тэрбум төгрөгөөр тоглодог байж болохгүй. Ерөнхийлөгч энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөс илүүтэй хориг тавих ёстой байсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-25 139.5.218.139

Заа.Битон минь одоо монголд чиний үгийг авч үздэг хүн байтугай нохой ч байхгүй болжээ.Монголд одоо Ардчилал гэж байхгүй.Харин Соц үед бол одоогоос арай өөр…Ардчилал гэгчид чинь дөхөж байсан гэхэд хилэсдэхгүй байсийм шүү. УИХ-д ийм хөгийн амьтаныг сонгох ч гэж дээ…

Avatar

Зочин 2021-11-25 202.55.191.130

2 har heree biy biyniihee hariig gaihanaa gej. MONgold iluudeed baigaa hereggui yum bol NAM

Avatar

Зочин 2021-11-25 185.101.35.182

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2021-11-25 174.193.138.237

AH ypagshaa MAH xoishooo

Avatar

Зочин 2021-11-25 66.181.161.52

АН намын хэдэн лидер элбэгдорж баярцогт сайханбилэг батүүл дорлигжав баттулга гээд л цөмөөрөө л авилгал хээл хахууль тендер идсэн уусан юманд холбогдож нэр төрөө шороотой хутгасан хүмүүс байна Иим байхад энэ хэдээсээ салаагүй цагт АН намд ард түмэн итгэхүү Одоо болохоор тэр хэдэн лидер нь талцаж хуваагдчихаад хэзээ ч эвлэрэхгүй болчихоод байхад арай нэр цэвэр хэд нь ниилээд нөгөө хэдээ хөөдөггүй юмаа гэхэд удирдлагдаа оруулалгүйгээр АН намаа нэгтгээд явчихаж чадахгүй юмдаа

Avatar

ЗОЧИН 2021-11-25 66.181.177.53

ХООСОН ХОНГИНОСОН БИДОН МИНЬ ХҮН ГЭМЭЭ МЭДДЭГГҮЙ, ТЭМЭЭ ГЭДГЭРЭЭ МЭДДЭГГҮЙ ГЭЖ ҮГТЭЙ. ТАНАЙ АН ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ХУДЛАА ОРИЛДОГ ГАНЦ ИМИЖТЭЙ ШДЭЭ. ДУРААРАА ТАНХАЙ, ХУУЛЬ ЖУРАМ МӨРДДӨГГҮЙ, АРДЧИЛАЛААР ГУЛ БАРЬСАН НОВШНУУДАД ЗОХИХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЧИНЬ ӨӨРӨӨ ХҮНИЙ ЭРХИЙН ТОМ БАТАЛГАА. ИЙМХЭН ЮМ ОЙЛГОХГҮЙ ЭМХ ЗАМБАРААГҮЙ ЯВДЛЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙЖ ТА НАР АРД ТҮМЭНД ТААЛАГШДАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЧИНЬ ЭМГЭНЭЛ.ТАНАЙ АН ӨӨДТЭЙ ЮМ Ч ХОВОР ДОО. АРД ТҮМЭН ЯЗГУУР УХААНТАЙГ ТА НАР ОЙЛГОХГҮЙ Л БАЙНА ДАА. ЯАНАДАА.

Avatar

Зочин 2021-11-25 192.82.78.143

Хүний эрх эрх чөлөө монголд хэрэгждэггүй, хүний эрхийн комисс гэж биднийгээ хамгаалахын оронд өргөдлийг өөр газар руу шийлжүүлнэ. нөгөө газар нь сураггүй. Төр нь гүн авилгалд идэгдсэн, улс хүн төвтэй байж хөгжих байтал манай улсад мөнгө төвтэй, бүх төрийн алба мөнгө төвтэй ажлаа явуулдаг, хөөрхий мөнгөгүй иргэдийг хэдэн сараар шаналгана. АН сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлээгүйгээс нэг намынхан хүчээ авч бүх шатанд асуудалтай. Харин манай залуучууд ажиллаж байгаа газар дэвшилтэй сайхан байна лээ

Avatar

Зочин 2021-11-25 66.181.184.138

NO NAADAM ГЭЭД СУУГААД БАЙДАГ НАЙЗДАА ОЧИЖ НААД ЗОВЛОНГОО ТООЧ Л ДОО ТА НАРЫН ТРОЛЛ БИЗДЭЭ 24 ЦАГААР БАР АЖИЛЛУУЛНА ГЭЭД БАЛАЙРЧ СУУХАД

Avatar

АН ; ХҮН 2 БҮТКҮҮҮЭЭЭЭ.....SLEEPING 😴😴😴 2021-11-25 202.126.88.237

АН, ХҮНамуудын Унтааа Гишүүүд Юуч хийхгүйэээн Бүткүүүээээ

Avatar

Зочин 2021-11-25 67.81.184.102

Монголд хүний эрх гэж хэзээ ч байгаагүй шүү дээ

Avatar

Зочин 2021-11-25 203.91.115.52

хог шаарын АНуусууд аа? үхсэн хатсаны хүний эрх. өвчин халдвар хүний эрхээс дээр үү?

Avatar

Зочин 2021-11-25 64.119.26.67

Бүлгийн дарга хийж чадахгүй бүлгээ тарааж хаячихсан хүн бүлт бүлт үсрэх юун бэ? Сайдын суудал горьдоод л өлөв долов хийсэн балай чинь чамд ичих нүүр Байна уу? Байгаа бол амаа хамхиад алаа чимхээд далд орж үз…

Avatar

Зочин 2021-11-25 43.228.131.118

МАН гэлтгүй АН ч мөн адил шүү дээ. Одоо энэ намчирхлаа болимоор юмаа. Улс орон иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн талаар дуугарцгаамаар юм. Бас тэнэглэл нь бензиний үнэ чөлөөллөө ч гэх шиг. Идэж, ууж ханахгүй юмаа.

Avatar

Зочин 2021-11-25 122.201.26.210

заа битон чи бүлгийн дарга бишшүүдээ аль хэзээнээсээ хусагдсан байж намынхаа дотоод асуудлыг шийдэжчихээд дараа нь донгод

Avatar

Zochin 2021-11-25 103.14.37.4

Чамаас болж байгаа юм. Тэнэг бидон.

Avatar

ХУУЛЬЧ 2021-11-25 192.82.64.190

БАТ-ЯЛАЛТЫГ ХҮНИЙ ЭРХ ЯРЬЖ ШҮҮХ ЦАГДААДАЖ БАЙСАН ТЭРТЭЭХ 12 ЖИЛИЙН ҮЙЛ ЯВДАЛ САНААНД ОРОВ ,,,,,АРГАА БАРААД БАТ-ЯЛАЛТ МААНЬ ,,,ХҮНИЙ ЭРХИЙН НОМ ,,"БИЧИЖ ТҮҮНИЙГ МИНИЙ БИЕ РЕДАКТОРЛАЖ АСУУДАЛ ДЭВШҮҮЛЖ БАЙХАД АН,,МАН БАС БУС ӨНӨӨГИЙН ТОМЧУУД ,ШҮҮГЧ ПРОКУРОРУУД ЯАЖ ХҮЛЭЭН АВСАНАА МАРТААГҮЙ БАЙЛТАЙ ,,,,,ОДОО ТЭГЭЭД ГЭНТ УХААН ОРЖ 12 ЖИЛИЙН ДАРАА ХӨХӨӨ ШИГ ДОНГОДОХЫГ УЛС ТӨР ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХ ЮМ ,,,,,,ТҮҮХ ХЭЗЭЭ Ч ТҮҮХЭЭ ҮЛДЭДЭГ ЮМ ,,,,,

Avatar

БЯТААН ГАНБАА 2021-11-25 192.82.92.65

Хоёр баганын нэг ч гэх шиг. Танай нам 2 хуваагдаад багана байтугай банз ч биш болсон БЯТААН ГАНБАТАА

Avatar

Зочин 2021-11-25 192.82.86.136

Яаж жүжиглээд ч АН луйврын мөн чанараасаа салах чадваргүй нь батлагдсан. Луйврын эрх ашгаараа нэгдэж АН гэж өөртөө нэр хайрласан юмаа гэж нийгмээрээ дүгнэдэг. Аргалж байгаад засагт гарчихвал нэмэх баланстай улсыг хасах болгоод сүйрүүлчихна, сөрөг хүчин болчихвол бүхнийг үгүйсгэн дайрч, үймээн самуунд турхирна…..

Avatar

Уншигч 2021-11-25 92.38.174.49

Саяхан их хурлаа хийгээд өөр хүн ерөнхий нарийн бичгийн дарга болсон биз дээ. Энэ одоо юу вэ

Avatar

Зочин 2021-11-25 5.8.26.198

Uneen

Avatar

Зочин 2021-11-25 103.212.118.164

AН өөрөө луйварчид хулгайчдын үүр.Олонх иь ядуурч цөөнх нь бусдыг мөлжиж цүдийж баяжиж байвал тэр нь тэдний хувьд эрх чөлөө.хүний эрх хангагдаж байгаа явдал ажээ.Дүр эсгэсэн ардчилагчдын ярьдаг зүйл нь хүний эрх эрх чөлөө ,хийдэг ажил нь хуулийг уландаа гишгэх,үймээн самуун дэгдээж,нийгмийг бусинуулах,төр засгийн хүч чадлыг сулруулж,дур зоргоор аашлах, хууль хяналтын мэдлийг булаан, бусдыг, хэлмэгдүүлэх гэх мэт авторитари, хүч хэрэглэх гүжирдэж гүтгэх,айлган сүрдүүлэх арга.

Avatar

Зочин 2021-11-25 5.8.26.198

Үнэн үгээ

Avatar

Зочин 2021-11-25 103.212.119.78

хуцаа чи луйварын үүр шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж