Монгол Улс, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн XII хуралдаан өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотод амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов нар тэргүүлэв. Хуралдааны үеэр хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй хэлэлцэж, тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Цар тахлын хүнд нөхцөлд тусгайлан анхаарал хандуулж, ээлжит хуралдааныг зохион байгуулсан явдалд Оросын талын ажлын бүлгийн хамт олонд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг талархал илэрхийлж, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн үеэр тус хуралдаан зохион байгуулагдаж байгааг цохон тэмдэглэсэн юм.
Хуралдааны төгсгөлд хоёр талын дарга нар Монгол Улс, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан хуралдааны протоколд гарын үсэг зурав.
Холбоотой мэдээ