Мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2021.11.24/ боллоо. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр комүсүби Ичиножо А.Ичинноровыг давж, 11 дэх даваагаа авав. Өдгөө 29 настай тэрбээр нэг ч унаагүй башёг ганцаараа тэргүүлж байна.
Тэрүнофүжи, Ичиножо хоёр дээд макүүчи зиндаанд нийт 13 удаа тааран барилдахад Тэрүнофүжи 11-т нь ялжээ.
Тэрүнофүжигийн араас арван даваа, нэг унаатай озэки Такакэйшо, Аби есөн даваа хоёр унаатай сэкивакэ Митакэүми, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хокүтофүжи нар удаалж байна.
Бусад монгол бөхчүүдийн тухайд, комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Мёогирюүг, Хошорюү С.Бямбасүрэн Тобизарүг, Тамаваши Б.Мөнх-Оргил Чиёотаирюүг тус тус ялж, ээлжит даваагаа авсан бол Чиёошома Г.Мөнхсайхан Точиношинд өвдөг шорооджээ.
Холбоотой мэдээ