
Ажилчдын сууж байсан өргөх төхөөрөмж унах үер тэнд байсан бүх ажилчид амиа алдсан байлаа гэж даваа гаригийн өглөө энэ ослын талаар "Синьхуа" агентлаг мэдээлэв.
Орон нутгийн захиргаа уг ослын талаар мөрдөн байцаалт явуулж эхэлсэн ба хайнга хандлага уг ослын шалгаан болсон гэх урьдчилсан дүгнэлт хийгдээд байна. Гинжит шатны бэхэлгээг сайн хийгээгүй байсан бололтой.
Тэмдэглэхэд Хятадад барилгын ажил дээр аюулгүй байдлыг хангах журам ихээхэн зөрчигддөг бөгөөд барилгачид аминдаа эрсдэлтэйгээр ажиллах нь их гэж хэвлэлүүд бичиж байна.