ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг өнөөдөр томилох уу?

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг өнөөдөр томилох уу?

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг өнөөдөр томилох уу?

Шүүхийн сахилгын хороо /ШСХ/ -ны шүүгч бус гишүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгоог УИХ  өнгөрсөн Пүрэв гаригт /2021.11.18/ хэлэлцсэн. Улмаар УИХ дахь АН-ын бүлэг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүд томилох асуудлаар тав хоногийн завсарлага авсан бол  ШСХ-ны  шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжсэн юм.  Тэгвэл өнөөдөр /2021.11.25/ УИХ-ын чуулганаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох эсэхийг хэлэлцэнэ.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд  Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав,Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нар нэр дэвшээд байна.  Сонгон шалгаруулах ажлын хэсэг УИХ-д долоон хүн оруулж ирэх боломжтой байсан ч  зургаан хүн олонхын санал авсан. Өөрөөр хэлбэл, байнгын хороон дээр нэг нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй. Тэр нь Д.Зүмбэрэллхам байв.  Хэрэв таван нэр дэвшигчийн зарим нь  УИХ-ын гишүүдээс олонхын санал авч чадахгүй бол байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигч буюу Д.Зүмбэрэллхамыг  дахин оруулж ирэх боломжтой гэсэн үг. Цаашлаад дахин сонгон шалгаруулах ажиллагаа явуулах хүртэлх арга хэмжээг авна. 

ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ТАВАН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД

Дашрамд дурдахад, өнгөрсөн аравдугаар сарын 11-нд Монгол Улсын нийт шүүгчийн анхдугаар чуулган болж ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг сонгосон. Тодруулбал, нууц санал хураалт явуулахад:

  • Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар,
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг,
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр,
  • Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л. Энхбилэг нар олонхын санал авч ШЕЗ-ийн  шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж