Иран бие даан АЦС барина

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Иран бие даан АЦС барина

Ираны инженерүүдийн бие даасан зураг төслийн дагуу тус улс дахин нэг атомын цахилгаан станц барих ажилдаа орж байна. Энэ тухай Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал ба гадаад хэргийн байнгын хорооны тэргүүн Алаэддин Боруджерди мэдэгдлээ.
ISNA агентлагийн дамжуулснаар АНУ ба Франц, Германыг ирээдүйн төслүүддээ оролцохыг Боруджерди уриалжээ. Түүний хэлснээр шинэ цахилгаан станцыг Дарховинад барих гэнэ. Иран Барууны орнуудад итгэхгүй байгаа учир Бушерын АЦС-ыг ашиглалтад орсны дараа ч ураны баяжуулалтаа хийсээр байх болно гэж  Лаэддин Боруджерди  онцолжээ. Франц, Герман, АНУ хүлээгдсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж байснаас итгэлийн зээлгүй болсон хэмээн тэр хэлэв. Москва Бушерын станцад түлш нийлүүлсэн учир итгэлээ алдаагүй байгаа. Гэхдээ бусад гэрээ хэлцлээ биелүүлэх ёстой гэж тэрээр нэмэн өгүүлжээ.
Өчигдөр уржигдархан мэдэгдсэнээр Бушерын атомын цахилгаан станц энэ сарын 21-ний өдөр ашиглалтад орох гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж