Шойгу: АНУ-ын сөнөөгч онгоцнууд цөмийн дайралт туршсан

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Шойгу: АНУ-ын сөнөөгч онгоцнууд цөмийн дайралт туршсан

Шойгу: АНУ-ын сөнөөгч онгоцнууд цөмийн дайралт туршсан

"АНУ-ын стратегийн сөнөөгч онгоцнууд ОХУ-ын хилийн шугамын ойролцоо үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу мэдэгджээ. “Бидний харж буйгаар ОХУ-ын хилийн ойролцоо үйл ажиллагаагаа явуулах АНУ-ын стратегийн сөнөөгч онгоцны тоо илтэд нэмэгдэж байна. Өнгөрсөн сарын хугацаанд гэхэд тэд ОХУ-ын хил рүү 30 орчим удаагийн нислэг хийсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.5 дахин олон гэсэн үг” гэж Хятадын армийн ерөнхий коммандлагч Вэй Фэнхэтэй ярилцах үеэрээ Сергей Шойгу хэлжээ.

Мөн тэрбээр “АНУ-ын стратегийн командлалын "Global Thunder" цэргийн сургуулилалтын үеэр нийт 10 стратегийн сөнөөгч онгоц цөмийн зэвсэг хэрэглэх дадлагыг ОХУ-ын хилийн орчимд хийсэн” гэж онцлон дурджээ.

ОХУ-ын хилээс хамгийн багадаа 20 километрын зайд уг сургуулилтаа хийсэн аж. “Геополитикийн зөрчил улам ихэсч, дэлхий дахинд хаа сайгүй мөргөлдөөн гарсаар байгаа энэ үед ОХУ, БНХАУ хоёр орны харилцан холбоог хөгжүүлэх нь нэн чухал. Манай хоёр орон   олон жилийн турш стратегийн түнш байсан. Өдгөө хоёр орны харилцааг сайжруулах нь нэн тулгамдсан асуудал болоод байна" гэж Сергей Шойгу мэдэгджээ

ЭХ СУРВАЛЖ: TASS

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж