Оюутны наадам төсөвгүйгээс 2022 он хүртэл хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

Оюутны наадам төсөвгүйгээс 2022 он хүртэл хойшиллоо

Оюутны наадам төсөвгүйгээс 2022 он хүртэл хойшиллоо

Монгол оюутны спортын V наадам 2020 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн ч цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарлаад байсан юм. Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хорооноос өчигдөр/2021.11.23/ оюутны спортын V наадмыг төсвийг 2021 онд олгох боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Тус хорооны мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо төрийн байгууллагуудын чиг үүргийн хүрээнд төсвийн хэмнэлтэд шилжсэнтэй холбогдуулан “Монголын оюутны спортын V наадам”-ын төсвийг 2021 онд олгох боломжгүй байна.

Монголын оюутны спортын ээлжит наадмыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийн саналыг 2022 оны улсын төсөвт тусгасан болно” гэжээ.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Монголын оюутны спортын холбооноос наадмын зохион байгуулах хороог ойрын хугацаанд хуралдуулах шаардлагыг Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлсэн гэнэ.

Оюутны V их наадамд 30 орчим их дээд сургуулиудын 1500 гаруй оюутан тамирчид, багш, дасгалжуулагчид оролцож, сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд тодорч, гандболын тэмцээн ид өрнөж байсан ч цар тахлыг улмаас завсарласан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж