Авлигатай газар | News.MN

Авлигатай газар

Авлигатай газар

АВЛИГАТАЙ ТЭМЦСЭН Н.ЭНХБАРЫН ТҮҮХ

Авлигын “загалмайлсан эцэг” гэгддэг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрт нь авлига өгөхийг завдсан ч татгалзсан тухайгаа хуучилсан нь хуучирчээ. Хуулиараа бол тэр авлигын гэмт хэргийг нуун далдалсан ялтай ч Монголд хөөж хэлэлцэх биш дээ. Гээд яаж ч бодсон 3000-аад жилийн үүх түүхтэй Монголын төрд тэр яахан загалмайлсан эцэг болж чадах вэ? Чингис хааны Тоорилд өгсөн булган тахыг тооцохгүй юм гэхэд Манжид дагаар орсон ноёдын авлигыг бодолцсон ч  учир дутагдалтай л явдал болно. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр л болсон хэрэг. “Авлигатай тэмцэгч” болох гээд сэрүүнээрээ зүүдэлж, сэрчээд зүүдээ ярьчихсан хэрэг. Гэхдээ тэр авлигаас татгалзсанаараа биш юм гэхэд “авлигын загалмайлсан эцэг” гэгчээрээ үлдэхийг хэн байг гэх вэ? Монголчууд хээл хахууль, арын хаалга, авлига гэхчилэн тэмцсээр ирсэн, тэмцдэггүй юмаа гэхэд түүнд уриалсаар ирсэн ч өнөөдөр дэлхийд 111 жагссан хэвээрэй байхуй дор хэлэх амарсан, хийх хэцүү гэгч аж.

ХАМГИЙН СҮҮЛЧИЙН АВЛИГЫН ХЭРЭГ ҮҮ, АВЛИГЫГ ИЛЧИЛСЭН ХЭРЭГ ҮҮ?

Банкнаас зээл авч өгвөл 10 хувийг нь өгөхөө амласан нөхөр авлигын хэргийг АТГ-т мэдээлж сахил хүртэх гээд шал дордов. Авлига авсан этгээдийг мэдээлж байхад яах нь тэр вэ гэтэл хахууль өгөх гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь “хясан боогдуулсны улмаас хахууль өгснөө сайн дураараа илчилсэн” гэх нөхцөл байдлыг шаарддаг гэдгийг АТГ-ын албаны хүмүүс тайлбарлав. Талууд урьдчилан тохиролцсон учраас өгсөн нь ч авсан ч ял авах болов. Өгсөн, авсандаа өлзийгүй хэрэг болсон нь энэ.

“Хясан боогдлуулсан” гэдгийг юу гэж ойлгох вэ? Лав энгийн ном, журмаар нь явбал тухайн иргэнд зээл олдохгүй байснаас ийм арга хэрэглэж. Ажлаа бүтээмэгцээ авсан зээлийнхээ 10 хувийг өгөх нь арай дэндүү шударга бус санагдсан учраас АТГ-д хандаж.

Монголд хуулиараа авлига өгсөн, авсан нь хоёулаа буруудах ёстой. Ийм байхад авлига өгсөөн гээд АТГ-т очдог хүн байтугай майлах мал байх уу? Монголд танилгүй, шан харамжгүйгээр бүр банкнаас зээл ч авч чаддаггүй, хэрэвзээ өгдөгийг нь өгчихвөл хамгийн өндөр шалгууртай банкнаас ч зээл авч болдог бидний нийгмийн ялзарлыг яруу тодоор харуулж буйн жишээ энэ биш гэх үү? Тэгээд энэ хэргийн хохирогч нь хэн бэ? Банк уу эсвэл төр үү? Банкны ажилтан уу, АТГ-т хандсан зээлдэгч үү? “Чи бол АТГ газар. Яг одоо 110 руу залга” гэснээр нь залгатал буруутан болчихлоо. Ингэхээр магадгүй энэ хамгийн сүүлчийн авлигыг элчинсэн хэрэг болж мэдэх юм.

БОГД ЗОНХОВА, АНДЛАЛЫН ХӨШӨӨ АВЛИГЫН ХЭРЭГ МӨН ҮҮ?

Банкнаас зээл авсаныхаа төлөө 10 хувиа өгсөн, авсан хоёр хоёулаа авлигын хэрэгт буруутгагдлаа. Тэгвэл Тасганы овооны бэлд босгож буй хөшөөт цогцолборын төсвийг нь батлаж, тендерийг нь зарлахаас өмнө хувийн компани бариад эхэлсэн. Тэгэхээр урьдаас үгсэн тохиролцсон, хэн нэгэнд давуу эрх олгосон хэрэг биш үү, авлигатай тэмцэгчид ээ? Энэ цогцолборыг 32 тэрбумаар барих нь тэгээд шударга явдалд нийцэх үү?

Орхиё. Өөр нэгэн жишээ. Андлалын өргөө нэртэй цогцолборыг Ерөнхий сайд санаачлан бариулсан. Босоод иртэл амьтны элэг доог болж, иргэдийн эсэргүүцэлтэй тулсан. Ингээд ирэнгүүт уран бүтээлчийн ар гэрийнхэн зохиогчийг эрхийн дагуу тус хөшөөг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн. Гэрээ цуцлагдаж, нураасан. Харин төсвөөс зарцуулсан хэдэн тэрбумаар яригдах мөнгийг баахан цаг, хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгөө зарцуулан барьсан компани нь хясан боогдуулсан үндэслэлээр нэмэлт мөнгө нэхэмжлэхийн оронд төрөөс гарсан зардлыг төлөв. Авлигатай тэмцэх газрынханд, Монголын хуульд яаж харагдахыг мэдэхгүй юм. Үүнийг энгийн иргэд хийгээд эрүүл нийгэмд авлига, албан тушаалын хэрэг, шударга бус өрсөлдөөн гэж харддаг. Бас шалгадаг. Гэтэл АТГ шалгахгүй байгаа нь хэрэг биш гэсэн үг үү? Банкны мөнгө хамаатай, татвар төлөгчдийн мөнгө та нарт хамаагүй гэсэн үү?

АТГ-ЫН НҮҮР ЦАРАЙ

Монголд гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно гээд эцэг хуульдаа хуулчилсан үнэндээ бас нэгэн газар байдаг нь Авлигатай тэмцэх газар. Шалгалтаар гэм буруутай нь тогтоогдсон гэж төрийн албан хаагчийн буруутай үйлдлийг дээд удирдлагад нь мэдэгдэж, цалингийн хувиар “жараахайнууд”-ыг торгуульсан олон тохиолдол бий. Гэтэл улсад өч төчнөөн тэрбумын хохирол учруулсан гэх авлигын хэрэг бишгүй гардаг ч тогтоогддоггүй нь хяслантай. Аливаа хэргийн талаар асуувал “мөрдөн байцаалтын нууц” гэдгээр мянган асуултыг тагладаг. Гэтэл өөрсдөө хүсвэл мөнөөх мөрдөн байцаалтын нууцаа дэлгээд хэргийнхээ талаар мэдээлж гардаг нь энэ байгууллагад эрхгүй эргэлзэхэд хүргэдэг билээ.

АТГ-ын нүүр царайгаар жүжигчин Б.Амарсайхан тодорсон бөгөөд түүний сүржин сурталчилгааг үзэж, итгэсэн байж болзошгүй зээлдэгч буруутан болчихлоо. Авлигатай тэмцэе гэчээд мэдээлэгчийг нь буруутгадаг эл явдал тэмцэхгүй гэсэнтэй агаар нэг хэрэг. Авлигын хэргийг нуун далдлахыг дэмжээд байгаа энэ үйлдлийг хууль тогтоогчид ч дэмжээд буйгаа хуулийг нь өөрчлөөгүй өнөөг хүрсэнээрээ харуулдаг. АТГ-ын нүүр царай болчихсон жүжигчин, жүжигчний эгчийг тойрсон үй олон асуулт нийгэмд өрнөдөг байхад АТГ түүнийг тоодоггүй төдийгүй Ардчилсан намыг муулж, МАН-ыг магтсан Амараа шиг асуудалд ханддаг нь МАН-ын дэргэдэх байгууллага шиг бодогдохыг яана. АСЕМ-ын уулзалт, Эрдэнэтийн 49 хувь, “Самурай” бондыг авлигын хэрэг мэтээр сурталчилгаандаа харуулдаг ийм газрыг өөрөөр ч төсөөлөхөөс өөр аргагүй.  АТГ-ын нүүр царай Амараа асуудаг юм, “Та нар яг хэн юм бэ”…

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭЭР АМЛАСАН ЕС АВЛИГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засаг дарга нартай хийсэн  Засгийн газрын хуралдаанаараа  “Ирэх оноос шууд хариуцлага тооцож эхэлнэ. Ажил хийх санаачлагыг дэмжинэ. Хамтарч ажиллана. Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй”  гэж хэлсэн нь нүд орой дээр гаргав. Үүнээс мулгуй бичигч бээр хоёр зүйлийг ойлгов. Нэгдүгээрт, авлигын  хэрэгт өнөөг хүртэл хариуцлага тооцолгүй, толгойг нь илж ирсэн ирэх жилээс хариуцлага тооцохоор болжээ/Ирэх оноос шууд хариуцлага тооцож эхэлнэ/. Хоёрдугаар, авлигын хэрэгт холбогдсон засаг дарга нарыг хамгаалж ирсэн бөгөөд цаашид хамаалахгүй/Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй/ гэж… Өөрөөр ч ойлгох аргагүй юм. Учир нь Ерөнхий сайд долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлсэн билээ. Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Ерөнхий сайд томилдог болсон. Засгийн газрын дэргэд Авлигалтай тэмцэх комиссыг ч байгуулсан ч тусыг эс олсон тухай мөн л өөрөө хэлсэн билээ.

ХЭЛЭХ АМАР, ХИЙХ ХЭЦҮҮ…

Гэхдээ түүний байгуулсан Засгийн газрын дөрвөн гол зорилгын тэргүүн эгнээнд “авлигатай тэмцэх” гэж тодорхойлсон. Ингэхийн тулд холбогдох хуулийг өөрчлөх, Шүгэл үлээгчийг хамгаалахаас эхлээд олон хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Харин үүнийг хийж чадах уу гэдэгт асуудлын гол байна. Авлигатай тэмцэх тухайгаа хэлээд л байдаг. Авлигын үзүүлэлт харин эсэргээрээ өсөөд байдаг. Уг нь авлигатай тэмцэнэ гээд байдаг ч үнэн хэрэг дээрээ энэхүү эвлүүлэг зураг шиг л болоод байна.

Чадахгүй бол “алсын чинь тоосыг гаргана, алтан улиасыг чинь хуга мөргөнө!” гэж үлгэрт гардаг үнэг шиг юм ярилгүй Авлигатай тэмцэх газрынхаа нэрнээс “тэмцэх”-ийг нь авчихсан нь шулуухан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123 2021-11-24 139.5.219.175

Намын из хурлаараа гишуудээ АТГ-р айлгаж байгаад оорийгоо батламжлуулна гэж л ойлгож байна.

Avatar

зочин 2021-11-24 139.5.217.49

Ингэж авилгалтай тэнмцэнэ гэж ч юу байхав, ийм хүмүүс АТГ-д ажиллана чя гэж юу байхав. Зайгаа чаддагт нь тавьж өгөөд зайлбал таарна. Ер нь бол өөрсдийг нь баривчлаад яагаад авилгалыг дэмжээд байгааг ньасууж өөрсдийнх нь авилгалд авсан мөнгийг нь төлүүлж дахижэ цагдаагийн байгууллагад ойртуулахгүй байх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-24 202.131.230.50

Монгол улсын авилга зохицуулах газарИйм ерөнхий сайд Монголоос өөр оронд байхгүй. Нэгэнт зөвшөөрсөн дээр ондоо багтааж авилагааа сайн өгч авалцаарай. Урьд авилага авсан өгсөн бүх хүмүүсийг өршөөсөн байна шүү дээ. Энэ байдлаар Монгол хар дансанд тун удахгүй орох юм байна. намын дарга намын гишүүдээ хөөдлөө. .
Андлалын хөшөө богд зонховын хөшөө мэт илэрхий мөнгө угаах авилгын хэргүүд энэ онд болсон учир ирэх онд хамаарахгүй юм байна гэж ойлголоо.Сайхан ярьсан шигээ сайн тэмцээсэй л гэж хүлээцгээе

Avatar

тт 2021-11-24 202.9.40.63

энэ улс хэзээ ч өндийхөөсөө өнгөрсөн Хулгайч нараа сонгодог манарсан ард түмэнтэй улс бусдын хоол болоод дуусна

Avatar

Зочин 2021-11-24 202.21.108.12

Маргаашнаас л уухаа больё, архинаас гарлаа гэдэг архичны үг шиг л ОЭ ээс гарах юм

Avatar

Зочин 2021-11-24 66.181.161.112

Монгол улсын авилга зохицуулах газар . Нээрээ ч гоё сонсголонтой юм уу.

Avatar

Зочин 2021-11-24 139.5.219.61

Ийм ерөнхий сайд Монголоос өөр оронд байхгүй. Нэгэнт зөвшөөрсөн дээр ондоо багтааж авилагааа сайн өгч авалцаарай. Урьд авилага авсан өгсөн бүх хүмүүсийг өршөөсөн байна шүү дээ. Энэ байдлаар Монгол хар дансанд тун удахгүй орох юм байна. намын дарга намын гишүүдээ хөөдлөө.

Avatar

Зочин 2021-11-24 192.82.78.150

Андлалын хөшөө богд зонховын хөшөө мэт илэрхий мөнгө угаах авилгын хэргүүд энэ онд болсон учир ирэх онд хамаарахгүй юм байна гэж ойлголоо.Сайхан ярьсан шигээ сайн тэмцээсэй л гэж хүлээцгээе.

Avatar

иргэн 2021-11-24 192.82.77.15

зөвхөн энэ л огцрох бүрэн үндэслэл.

Avatar

Зочин 2021-11-24 202.9.46.194

Гарчиг, агуулга хоёр яг таарна.

Avatar

өө 2021-11-24 66.181.161.29

Зөв бичиж сураад дараа нь юм хум бичвэл яасан юм бэ дээ. Халаглан халаглан уншлаа.

Avatar

Тэнэг лалрын улс бол Монгол 2021-11-24 192.82.88.127

Ядарсан дээрэлхүүлсэн доромжлуулж бхдаа таарсан ард түмэн

Avatar

Зочин 2021-11-24 192.82.80.134

БАНКНААС ЗЭЭЛ АВАХАД ИЛ ӨГ ГЭЖ НЭХЭХГҮЙ Ч ХҮНД СУРТАЛ ,ХЯСАН БООГДУУЛАХ , ЯВДАЛ ГАРДАГ. САЯ АВИЛГА ӨГСНӨӨ ИЛЧИЛСЭН ХҮНД ЯЛ ӨГСӨН НЬ АВИЛГАЛЫГ ДАЛД ХЭЛБЭРТ БАЙЛГАХ НЭГЭН СОНИРХОЛ ГЭЖ ҮЗЭХЭЭС ОНДОО АРГАГҮЙ.ХЭРЭВ ТЭР АВГАЙ НӨХӨР ИЛЧЛЭЭГҮЙ БОЛ 15 САЯ ТӨГРӨГНИЙ АВИЛГА ДАРАГДААД ӨНГӨРӨХ БАЙСАН ШҮҮ. АВИЛГАЛ ӨГСНӨӨ ИЛЧЛЭЭД ӨӨРСДӨӨ ЯЛ АВДАГ БОЛ ХЭН ЭНЭ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ЮМ..АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ГЭЖ БАЙХЫН ХЭРЭГ АЛГА.ХАРИН Ч БИ АВИЛГАЛ АВСАН ГЭЭД ЗӨВШӨӨРӨӨД ЯЛАА ХӨНГӨЛҮҮЛДЭГ ХУУЛИЙГ БОЛЬЕО

Avatar

Хахаха 2021-11-24 124.158.70.188

Шинэ оноос өмнө амжаад авилгаа сайн аваарай хахаха

Avatar

Зочин 2021-11-24 64.119.29.63

урьд нь авилгалыг хөхүүлэн дэмжиж намаа ялуулж байсан МАН одоо 2022 оны 1 сарын 1 нээс хамгаалахгүй өмнө нь амжуулаарай гэж албан ёсоор зарлаж байна

Avatar

mgl 2021-11-24 139.5.217.221

Herev darga ni huseed zutgevel ajil yavdag, husehgui bol zugeer idej uuj baigaad yamar ch shiitgelgui buudag togtoltsoo Mongold 30 jil bolj baina. Tserguud ni amigui albat buguud tsagiig zugeer unguruuj tsalingaa avch l baival salbar nurah padgui ajee.

Avatar

Зочин 2021-11-24 64.119.26.20

tЭНЭ ОНДОО БАГТААД АВИЛГАА АВЦГАА ГЖ ХЭЛЖЭЭ.

Avatar

Зочин 2021-11-24 192.82.71.209

АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛЖ ОНГОЦНЫ БИЛЕТИЙН ҮНЭНД ХУВЬСГАЛ ХИЙХ ШИЙРТЭЙ ААВЫН ХҮҮ БАЙДАГГҮЙ Л ЮМ БХДАА ҮНДЭСНИЙ КОМПАНИ ДАМПУУРЧИХНА БОЛДОГГҮЙ НЭРЭН ДООР ҮНДЭСТНЭЭ 5 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ДАРАМТАЛТАГ МИАТЫН СИСТЕМ МӨН Ч БАТ БӨХ БАЙНДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж