“70 шинэ автобус худалдаж авахаар гэрээ хийсэн” | News.MN

“70 шинэ автобус худалдаж авахаар гэрээ хийсэн”

“70 шинэ автобус худалдаж авахаар гэрээ хийсэн”

Нийтийн тээврийн хүртээмж, хүрэлцээ нийслэлчүүдийн нэг тулгамдсан асуудал байсаар ирсэн.  Өглөө, орой буюу ажил орох, тарах цагт нийтийн тээврийн олдоц муу, иргэд багагүй хугацаагаар автобус унаа хүлээдэг. Өвлийн улиралд удаан хугацаагаар автобус хүлээснээр иргэд даарч хөрөх, үүнээс болоод ханиад томуу тусах нь бий.

Иймээс Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайханаас нийтийн тээврийн хүртээмж, хүрэлцээг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн 97 чиглэлд 1000 орчин автобус олон нийтэд үйлчилж байна. Өглөө болон оройн цагаар нийтийн тээврийн хүртээмжийн асуудал иргэдийг бухимдуулж, стрессдүүлж байгаа нь үнэн. Нөгөө талаасаа нийтийн тээврийн хүртээмжид автозамын түгжрэл нөлөөлж байна.  Уртгасан цагаар хотын дөрвөн чиглэлд автобус шөнийн 12 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг.  Хамгийн их ачаалалтай байдаг Сүхбаатарын талбайн урдах,  “Цэцэг төв”, МУБИС, “Мөнгөн завъяа” болон 120 мянгатын автобусны буудлын ачааллыг бууруулах үүднээс дундаас нь автобус явуулж байна.

Нийтийн тээвэр хоорондын зайг 5-8 минутаар төлөвлөн, тухайн чиглэлд нь гаргадаг. Гэсэн хэдий ч авто замын түгжрэлээс болж хугацаа хойшлох, удаашрах мөн иргэд 20-30 минут автобус хүлээхэд хүрдэг. Мөн авто замд үүссэн осол аваарын улмаас түгжрэл бий болж, эргээд автобусны хөдөлгөөнийг удаашруулдаг.

2021 оны долдугаар сард  байгальд ээлтэй эко 36 автобусыг нэмэлтээр явуулж байгаа. Дахиад шинээр 60 автобус худалдан авах гэрээг хийсэн. Мөн 10 ширхэг хоёр давхар автобус орж ирнэ.  Удахгүй орж ирж, иргэдэд үйлчилж эхлэх байх.

УОК-оос  цар тахлын үед буюу хатуу хөл хорионы улмаас нийтийн тээвэрт зай барих шаардлагыг тавьж байсан. Харин аж ахуйн бүх үйл ажиллагааг нээснээр өдөрт 480 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Иймд тухайн шаардлага биелэгдэх боломжгүйг холбогдох хүмүүст нь хэлсэн байгаа. Хүн хоорондын зайг 1-1,5 метр гэвэл нэг автобусанд ердөө 15-20 хүн суулгах боломжтой. Тийм боломж байхгүй. Хэрэвзээ автобусанд хүн хоорондын зайг бариулъя гэвэл дахин 2000 автобус шаардлатай” гэлээ.

Нийслэлийн 2022 оны төсвийг ид хэлэлцэж байгаа. Төсөвт 200 автобус авах санал тусгажээ. Тэрчлэн 2021 онд ашиглалтын хугацаа дуусах 532 автобус байгаа аж. Гэхдээ тэдгээр автобусны ашиглалтын хугацааг нэг жилээр сунгасан байна. Ашиглалтын хугацаа нь дуусч буй 532 автобусны 260 нь Зорчигч тээврийн нэгтгэлийнх юм байна.

Г.Энхжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-24 103.80.210.183

чехийн карасо оруулж ирээч тэр чинь ёстой сайн монголд тохирох шалгарсан автобус даа. үнэ бол гайгүй л байгаа

Avatar

Зочин 2021-11-24 103.80.210.183

автобусанд өндөр үнээр тавьсан утаа шүүгч х***а нар луу урсаад дууссан . одоо утаагүй автобус алга.

Avatar

Зочин 2021-11-24 122.201.26.3

Хичнээн ч шинэ автобус оруулж ирээд автобусаар явж ажил бүтээнэ гэж байхгүй. Учир нь түгжрэлээс үүдэлтэй нөгөө автобусууд нь гудамжинд зогсож байх болно. Өнөөдрийн байдлаар зөвхөн Энхтайвны өргөн чөлөөнд л автобус алдаг оног 1-р эгнээгээр зорчиж байгаа. Алдаг оног гэдэг нь авто машинууд 1-р эгнээнд нь орчихоод чөлөөтэй зорчуулдаггүй. Бусад газруудад бол нийтийн тээвэр бусад машинуудтайгаа хамт түгжрээд зогсож байдаг.

Avatar

зочин 2021-11-24 192.82.86.145

АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР УТСААРАА МАШ ИХ ЯРЬЖ БАЙНА.
ЗОРЧИГЧИД ТЭЭВЭРЛЭСНЭЭ МАРТЧИХДАГ БОЛОЛТОЙ ТҮГЖИРЭЛГҮЙ БАЙСАН Ч АРАЙХИЙЖ
ГЭЛДРЭХ ЮМ. ТҮГЖРЭЛТЭЙ БОЛЧИХВОЛ БҮР САНАА АМАР ЕРДӨӨ Ч ХӨДЛӨХГҮЙ УРДУУРАА МАШИНУУД
ОРУУЛСАН ШИГ ЯВДАГ. ЗА НЭГ ИЙМЭРХҮҮ НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ БАЙНА ДАА.

Avatar

Заагч 2021-11-24 202.9.46.133

Хог вирус хятадаас хятад хог шахахаа болиочээ лалрын авгай минь хятад хогоор яанаа.

Avatar

Зочин 2021-11-24 64.119.26.20

ХЭДЭЭР ХААНААС АВЧ МӨНГӨ ИДЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ?

Avatar

хүннү 2021-11-24 202.179.24.76

Автобус өглөө 6,30-с явдаг бол сайн байна. Автобус элбэг болвол автомашин унах хэрэггүй болно. Халтуурчдын орлого “нам” зогсож түгжрэл 30 хувь буурна. Түгжрэл буруулах хамгийн оновчтой арга бол автобусыг олон болгох.

Avatar

Ард түмэн 2021-11-24 202.9.46.61

Дарга нар өөрсдийнхөө машин тэрэгийг хугацаа дуустал нь унана гэж байхгүй дээ. Хэрвээ дуустал нь унадаг бол мөнч их мөнгө хэмнэгдэнэ . Түүгээр нь автобус нэмж авбал бас сайхандаа. Мөрөөдөж байна уу , зүүдэлж байна уу бид.

Avatar

Очир 2021-11-24 202.55.188.108

Зүгээр л 1-р эгнээгээр нь явуулаач малуудаа Хууль журмаал сахиулаач

Avatar

Ээгий 2021-11-24 66.181.161.15

Дураараа тээ ашиглалтын хугацаа дуусангуут 1 жилээр сунгадаг гэж байна шүү.

Avatar

Зочин 2021-11-24 59.153.86.19

Шахааны л автобус шүүдээ байнга л ингэж үе үеийн засаг дарга нар мөнгө цавчдаг

Avatar

Зочин 2021-11-24 192.82.67.163

Шөнийн 12 цаг хүртэл явдаг ямар чиглэлийн автобус байдаг юм бол, та нар хэлж өгнө үү

Avatar

Зочин 2021-11-24 192.82.78.239

Автобусны чиглэлүүд хэт урт байнаа. Нисэхээс Зунжин хүртэл, Таваншараас Улаанхуаран хүртэл явахаар хэт хол байна. Арай богино маршруттай бол арай олон эргэлттэй болно. 5 шар-Баруун 4 зам, Баруун 4зам-Зүүн 4 зам, Зүүн 4 зам-Улаанхуаран гэж явбал олон бууж суух боловч олон автобус явна. Зайсан-Дэнжийн 1000 гэснээс Зайсан-МУИС, МУИС-Дэнжийн 1000 гэвэл эргэлт ихтэй болно

Avatar

Зочин 2021-11-24 192.82.78.239

Богрно зайд явдаг бол хяналт тавихад амар болно шүү

Avatar

Зочин 2021-11-24 192.82.71.209

УТАА ГАРДАГ АВТУСААР САЙН УТААТ БАЙ ПСДИЦ

Avatar

Акталсан автобусаа шинэ гэж шаажийн 2021-11-24 202.55.188.35

Монгол хэзээ нэг ийм комиссын сэтгэлгээнээсээ сална. Гадаадад хэр удаан явсан нь огт хамаагүй. Монгол орж ирсэн бол шинэ үү? Тэ

Avatar

Зочин 2021-11-24 202.21.97.30

ГАДНААС ХУДАЛДАН АВЧ БАЙГАА АВТОБУСНУУДАА ЯАГ САЙХАН ӨВЛИЙН УЛИРЛААР АВЧИРЧ ГАЗАР ДЭЭР НЬ ШАЛГААД АВЧ БАЙГААРАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж