
Словакт болж байгаа үерт нэг хүн амиа алджээ. Гандлова хотын тэр хүн усанд урссан машинаа аврах гэж байгаад амиа алдсан гэж тус улсын Дотоод яамны хэвлэлийн төлөөлөгч Люсия Гараева (Lucia Garajova) мэдэгдлээ. Өөр нэг хүн сураггүй болсонд тооцогдож байна.
Хүчтэй усан борооны улмаас гарсан үерт Жьяр-над-Гроном ба Прьевидза зэрэг хотууд ихээр нэрвэгдсэн ба орон нутгийн хэдэн зуун хүн аюулгүй газар луу гэр орноо орхин нүүцгээсэн байна. Дотоод хэргийн сайд Дэниэл Липсич (Daniel Lipsic) эдгээр хотуудад материалын ихээхэн хохирол учирсан гэв.
Төв Европт наймдугаар сарын эхээр бороо орж эхэлснээр гол мөрнүүд эргээсээ хальсан юм. Үерт нийтдээ хориод хүн амиа алдаад байгаа ба гамшгийн бүсэд Польш, Чех, Герман, Австри зэрэг орнууд багтаж байна. Наймдугаар сарын дундуур бороо дахин орж усны төвшин нэмэгдээд эхэлсэн байна. Цаг уурчдын мэдээгээр бороо ойрын үед зогсох гэнэ.