Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев эрх баригч Нур Отан намын удирдах эрхийг шинэ ерөнхийлөгч Кассим Жомарт Токаевт шилжүүлэн өгөхөөр шийджээ. Энэ тухай Назарбаевын ерөнхий нарийн бичиг Айдос Үкибай өчигдөр намын Улс төрийн зөвлөлийн хурлын дараа мэдэгджээ.
Тэрбээр Нур Отан намыг улсын ерөнхийлөгч өөрөө удирдах ёстой гэж үзсэний үндсэн дээр намын улс төрийн зөвлөлийн хурлын үеэр удирдах эрхээ одоогийн ерөнхийлөгч Кассим Жомарт Токаевт шилжүүлэх шийдвэрээ гаргасан байна.
Намын тунхаг бичгийн дагуу бол удирдагчийг намын их хурлын шийдвэрээр сонгож, мөн ажлаас нь чөлөөлдөг байна.
Нур Отан нь 835000 гаруй гишүүнтэй Казахстаны хамгийн том нам юм. Уг нам нь өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр болсон парламентын сонгуульд 71.09 хувийн саналаар ялж байсан.
ЭХ СУРВАЛЖ: TASS
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ