Францын ерөнхий сайдтай уулзсан Бельгийн 5 сайд тусгаарлагджээ

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

COVID-19

Францын ерөнхий сайдтай уулзсан Бельгийн 5 сайд тусгаарлагджээ

Францын ерөнхий сайдтай уулзсан Бельгийн 5 сайд тусгаарлагджээ

Францын ерөнхий сайдын шинжилгээний хариу эерэг гарч, Covid-19-ийн халдвартай нь батлагдсанаар Бельгийн таван сайд тусгаарлалтад оржээ. Бельгийн сайд нар өнгөрсөн Даваа гаригт Францын ерөнхий сайдтай уулзсан байв.

Вакцины бүрэн тунд хамрагдсан ерөнхий сайд Жан Кастекс нь энэ долоо хоногийн эхээр Брюссельд хийсэн айлчлалаас буцаж ирээд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан гэж түүний ажлын алба "CNN" агентлагт мэдэгдэв. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Бельги улсаас буцаж ирсний дараа 11 настай охиных нь PCR шинжилгээ эерэг гарсан аж. Дараа нь Ерөнхий сайдын шинжилгээний хариу мөн эерэг гарч, өөрийгөө тусгаарлаж байна. Кастекс ямар ч шинж тэмдэг илрээгүй бөгөөд Даваа гаригийн орой эерэг хариу гарч ирэхэд биеийн байдал сайн байсан гэж "BFMTV" мэдээлэв.

Түүнийг Брюссельд Бельгийн ерөнхий сайд Александр де Кроо өөр дөрвөн сайдын хамт хүлээн авч уулзсан байв.

Энэ хооронд Европ тивд халдварын дархалт эрчимжиж, дахин тахлын голомт болоход ойрхон байгааг ДЭМБ анхааруулж буй. Үүний хариуд Европын орнуудын засгийн газрууд хөл хорио, хязгаарлалтыг чангатгасан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.  Хөл хорио, хязгаарлалтыг эсэргүүцсэн тайван жагсаал хүчирхийлэлд шилжсэнээр цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ. Тухайлбал, Бельги, Австри, Герман зэрэг олон улсад олон мянган хүн өнгөрсөн амралтын өдрөөр жагсчээ.

Бельги улсад хязгаарлалтыг чангатгасны дараа Европын комиссын төв байрны ойролцоо жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Хөрш зэргэлдээ Франц улсад ч цар тахлын халдвар нэмэгдэж байгаа ч ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улс олон төрлийн байгууллагад нэвтрэхийн тулд "эрүүл мэндийн үнэмлэх" ашигладаг тул вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хөл хорих  шаардлагагүй гэж мэдэгджээ.

Австри улс хоногт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдсэнээр энэ намар хөл хориог сэргээсэн Европын холбооны анхны улс болсон.  Австрийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын агентлаг (AGES)-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Австри улсад өвчлөлийн түвшин тахал гарснаас хойш ойролцоогоор анх удаа нэг сая хүн амд 1000-аас дээш халдварын тохиолдол давсан байна. Австри улсын канцлер Александр Шалленберг хэлэхдээ, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амаа бүрэн вакцинжуулсан Европын анхны улс болох төлөвлөгөөтэй байна гэж мэдэгдсэн.

 SOURCE: CNN

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж