ШЕЗ-д нэр дэвшигч Р.Онончимэгийн ард МАН-ын эрх мэдэлтнүүд бий юу? | News.MN

ШЕЗ-д нэр дэвшигч Р.Онончимэгийн ард МАН-ын эрх мэдэлтнүүд бий юу?

ШЕЗ-д нэр дэвшигч Р.Онончимэгийн ард МАН-ын эрх мэдэлтнүүд бий юу?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Р.Онончимэг нарын зургаан хүнийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар томилгооны асуудлыг хэлэлцэнэ.

Шүүгч бус гишүүнд нийт таван хүн томилогдох ёстой. Тэгэхээр зургаан нэр дэвшигчээс хэн нь сугарч үлдэх магадлал өндөр байна вэ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Сандаг-Очир, Н.Алтанхуяг нарын гишүүд нэр дэвшигч Р.Онончимэгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэлтийн нотариатын хэрэгт нэр нь холбогдсон, цагдаагийн байгууллага дээр эцэслэгдээгүй хүнийг ШЕЗ-д ямар шалгуураар яагаад оруулж ирснийг  асууж тодруулсан. Гэтэл Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой гомдол ажлын хэсэг болон яаманд ирсэн нь үнэн” гэж хүлээн  зөвшөөрсөн мөртлөө “Дүүргийн Ерөнхий прокурорт энэ асуудлыг шалгуулахад тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон” талаар хариулжээ.

Р.Онончимэг  энэ асуудалд тайлбар хэлэхдээ “Шаардлагатай бол гэрчийн мэдүүлгээ би очиж өгнө. Намайг гэрчээр дуудаж асуусан” гэснээс үзэхэд түүний нэр холбогдсон хэрэг хуулийн байгууллагаар нэг мөр эцэслэгдээгүй байгаа бололтой.  Нотариатын холбооны тэргүүн байсан Р.Онончимэгийг Нээлттэй сонсгол дээр нотариатчид өөрсдөө ил шүүмжилсэн. Гэтэл түүнийг ажлын хэсгийнхэн яагаад дэмжсэн бэ гэдэг асуулт тавигдаж, анхаарал татаж байна.

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хянагдаж байгаа хэргийг “хэрэгсэхгүй болсон” гэж  өмөөрснөөс харвал Хууль зүйн яам Р.Онончимэгийг илтэд дэмжиж байгаа бололтой. Тэрчлэн Хууль зүйн сайд Х.Нямбаатар байнгын хорооны хурал дээр мөн л Р.Онончимэгийг дэмжсэн үг хэлсэн. Р.Онончимэг Хэнтийн угшилтай. Тийм Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд яавч тэнцэхгүй хүнийг МАН-ын нөлөө бүхий хүмүүс улайран дэмжиж байгаа нь харагдаж байна.

Цөөнхийн бүлэг үүнээс болж завсарлага авсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “Нэр дэвшигчид УИХ-ын гишүүдтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг бичгээр авах шаардлагатай. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилгооны нээлттэй сонсгол явуулах үед иргэдийн оролцоог бүрэн хангаагүй. Тийм учраас завсарлага авч байна” гэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-24 202.126.88.130

Нямбаатарын бөгсийг долоож, дор нь алцайж хэвтжээж л гарч ирсэн биз.

Avatar

зочин 2021-11-24 192.82.86.145

ОНОНЧИМЭГИЙГ МУУЛААД ҮХЭЛ АЛДААД БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ХЭДЭН АТААРХУУ НОТАРИАТЧ АВГАЙ НАР Л
БАЙДИЙН. ӨӨР ХЭН Ч БИШ.

Avatar

Зочин 2021-11-24 203.91.115.53

Thh

Avatar

Зочин 2021-11-24 202.126.89.182

Онончимэг үйлдсэн гэмт хэргээ нам дарахын тулд ШЕЗ-д шургалах гэж байна

Avatar

Зочин 2021-11-24 103.212.118.164

АН-ын нөхөд энэ эмэгтэй рүү бүлэглэн дайраад ,сурвалжлагч ашиглан мөн энэ хүний эсрэг гүтгэлгийн чанартай ч гэмээр сурталчилаа мэдээлэл явуулаад байгаа нь бас сонин.Хэн нэгнийг энэ 5-д багтаах буюу эсвэл өөр шалтгаан байх бүрэн боломжтой л асуудал байна..

Avatar

Зочин 2021-11-24 202.126.89.182

Онончимэг нь Хууль зүйн сайд Нямбаатарын хүүхэн юм байлгүй дээ

Avatar

Зочин 2021-11-24 202.126.89.182

Гишгэсэн ул мөр хүнийг тодорхойлдог. Улс эх орондоо юу хийж бүтээсэн хүн бэ ? Энэ Онончимэг ?
Ярьж байгаа , хэлж байгаа байдал, мөн хийж байсан ажил байдлын тодорхойлолтоос нь харахад мэдлэг боловсрол нимгэн,хийж гүйцэтгэсэн ажлын дадлага туршлага дутагдаж байгаа нь илт байна.
Жинхэнэ нүүр царай ийм байхад ялангуяа хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга цээжээр хамгаалж харагдана билээ. Хууль зүйн яамны сайд Нямбаатар гэгч бас Онончимэгийг магтаж хэлж бна л

Avatar

Зочин 2021-11-24 192.82.76.64

Энд ганц нэгхэн хүн л Онончимэгийг худлаа магтаж, өөр өөр нэрээр бичсэн харагдана, бодвол өөрөө л бичээ биз, тэртээ тэргүй ёс зүйгүй, мэдлэг чадваргүй, хор найруулахдай гаргууд гэдгийг нь монголын ард түмэн мэддэг болчихоод байхад энд хэрээ шиг гуагачаад яахав дээ, хөх инээд хүргэчихийм даа, бүхэл бүтэн намыг самарчихлаа ш дээ, энэ хүүхэн. Одоо шүүх засаглалыг самрах нь дутаа юу? Эр нөхөр нь татаж авдагүй юм уу энэ нэг юмаа, булай болоод дууслааш тээ

Avatar

Зочин 2021-11-24 192.82.83.216

Хуульчид бол мэднээ, ёстой мөрөөрөө яваа хуульч шүү

Avatar

Энхээ 2021-11-24 66.181.186.17

Онончимэгт нам улс төр ямарч хамаагүй. Мөрөөрөө мөнчигрөөрөө яваа Оночимэгийг бүү оролд, Хорон санаатнууд та нарын сачий чинь дутна

Avatar

Иргэн 2021-11-24 192.82.82.218

Хамт олон нь дэмждэг учраас танхимын даргаар сонгогдоо байлгүй дээ. Энэ хүн рүү улайран дайрах 2 хүн настай л хүн харагдсан. Ярьж байгаа хэлж байгаа нв төлөв төвшин сайхан л бүсгүй байна дээ . Шүүхээс гэм бурууг тогтоогоогүй бол хувь хүн рүү хэтэрхий дээрэнгүй дайраад байгаан бишүү. Үнэхээр муу муухай бол хамт олон дэмжихгүй д байсан байх. Тэр авгай атаарханч нар нь юм бол уу даа

Avatar

Нараа 2021-11-24 66.181.186.17

Атаа хорсол, шуналдаа дарлуулсан хэсэгхээн уйваагүй хүмүүс Онончимэгийг хорлохоор улайч байна. Гэвч Онончимэгийн мэрэгжилдээ чадварлаг хуульчийг дэмжих нь оновчтой шийдэл гэдгийг цаг хугацаа харуулнаа. Амжилт хүсье

Avatar

Цогоо 2021-11-24 66.181.186.17

Онрнчимэгийн номонд дурладаг, аливаа асуудлыг олон талаас нь хардаг, өөрчлөлтөнд мэдрэмжтэй, шудрага, хүлээцтэй, уужим ухаалаг, шулуун зан байдал ШЕЗ-энэхүү албыг хаших бололцоотой хуульч гэдгийг харуулж байна.

Avatar

Зочин 2021-11-24 66.181.186.17

Өөрийн хүчээр, Ажилдаа үнэнч чадварлаг хуульчийг харлуулахын төлөө олон хүмүүс бүлэглэн зохион байгуулалттайгаар дайрч гүтгэж байгааг Ард олон эрхэм гишүүд ойлгох байх гэж найдаж байна.

Avatar

Зочин 2021-11-24 202.55.188.99

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ. 😠News.mn та нар мэдээлэл авч болно. Гэхдээ мэргэжлийн сэтгүүлчид мөн бол ингэж "ХОВ"-оор ажил хийж, ховын мэдээллээ нягталж шалгалгүйгээр, худал хов хүргэсэн хүний үгийг өөрсдийнхээ өэцгөөс бүр үнэн болгод, баталж нотлочихсон юм шиг нийтэд мэдээлэл хийгээд байх юм. ЯМАР АРЧААГҮЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ ВЭ?.
МӨНГӨ, СЁНСААЦИЙН ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨХӨӨ БОЛИОЧ.
ЯДАЖ ХОЛБОГДОХ ГАЗРУУДААС НЬ АЛБАН ТАЙДБАР АВЧИХ МЭРГЭЖЛИЙН ЧАДВАР АЛГА УУ?

Avatar

Эрдэнэ 2021-11-24 192.82.66.41

Тэр Баасанжав чинь хуульчдын тогтолцоонд хийгдсэн шинэтгэлийг унгахын төлөө Ардчилсан намын үл бүтэхүүдтэй нийлээд харайж явсан авгай ш дээ

Avatar

зочин 2021-11-24 192.82.76.95

ОНОНЧИМЭГ ГЭДЭГ ТУЛХТАЙ, МЭДЛЭГ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРТАЙ ЭМЭГТЭЙГ АРААС НЬ ҮХТЛЭЭ ЧАНГААЖ
БАЙГААГААС ҮЗВЭЛ ӨӨРӨӨ ХҮЧТЭЙ ЭМЭГТЭЙ БОЛОЛТОЙ. ХҮЧТЭЙ ХҮНД ДАЙСАН МУНДДАГГҮЙ Л ДЭЭ.
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДАЙСАН ЭМЭГТЭЙ ХҮН Л БАЙДАГ.

Avatar

Зочин 2021-11-24 124.158.69.172

Манай Р.Онончимэг Тэнгэрээс уяатай бүсгүй, сонгогдож л таараа.

Avatar

Зочин 2021-11-24 66.181.182.180

ФСДАКУУД ХЭНТИЙН УГШИЛТАЙ БОЛ ДАРГА БОЛОХ ЭХНИЙ ШААРДЛАГА ГЭЭД БАРАГ ХЖУЛЬ ГАОГАЧИХ НЯНГАР АА

Avatar

ЗОЧИН 2021-11-24 202.21.126.30

Н.БААСАНЖАВ ЧИНЬ МХХ-НЫ ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГААР СОНГОГДЧИХСОН, ХУУЛЬЧДЫН ФОРУМ УДИРДЧИХСАН, ОНОЛ НОМТОЙ, ӨӨРӨӨ ЁС ЗҮЙТЭЙ САЙН ХУУЛЬЧ ШҮҮ.

Avatar

зочин 2021-11-24 103.57.94.89

Энэ хүн ч яахав тэр нүдний булай Баасанжавыг сонгож онигоонд оров доо. Түүний оронд цэцэрлэгийн хүүхэд сонговол болох нь тэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж