"Богд Зонхова цогцолборт улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй"

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

"Богд Зонхова цогцолборт улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй"

"Богд Зонхова цогцолборт улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй"

Соёлын дэд сайд М.Батбаяр Богд Зонхова цогцолборын асуудлаар өнөөдөр /2021.11.24/ сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр “Энэ цогцолборыг барихад улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Засгийн газраас соёлыг хөгжүүлэх олон үе шаттай ажил хийснээс 2007 онд Гандангийн дэнж орчмыг түүх шашны зориулалтаар олон төлөвлөгөө хэрэгжүүлсэн байдаг. Жил бүрийн улсын төсвийг урьд жилийнх нь арваннэгдүгээр сард баталдаг. 2020 оны арваннэгдүгээр сард 2021 оны улсын төсвийг хэлэлцэх үед Богд Зонхова төслийг Соёлын яамнаас оруулаагүй.

УИХ-аар хэлэлцэх шатанд гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд энэ төслийг хэрэгжүүлэх санал орж ирсэн. Ингэснээр 2021 оны Соёлын яамны төсөвт нэмж суулгаж тухайн үедээ уг цогцолборын нийт өртгийг 5.5 тэрбумаар тооцож, 2021 оны санхүүжилт нь 1.5 тэрбумаар тусгасан. Ингэснээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Соёлын яам түүх шашин, соёлын Богд Зонхова төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн.
Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын төсөв эдийн засгийн тооцоо, зураг төсөл хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Соёлын яам энэ асуудлыг төсөвт анхнаас нь суулгаагүй учраас 5.5 тэрбумыг тухайн үед яаж тооцсоныг бид мэдэхгүй. Ийм учраас одоо мөрдөгдөж буй Барилгын тухай хууль түүнийг дагасан дүрэм норм барилга эхлүүлэхтэй холбоотой бүхэнд нийцүүлэх шаардлагатай болсон. Энэ бүхэн ганцхан Соёлын яамны оролцоотойгоор хийдэг зүйл биш. 2021 оны дөрөвдүгээр сараас эхлээд зураг төсөл боловсруулах даалгаврыг Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч баталсан.
Мөн уг барилгыг дэд бүтцээр хангах байгууллагууд буюу Улаанбаатар дулаан түгээх, УСУГ, мэдээлэл холбоо буюу төрийн байгууллагаас техникийн нөхцлийг авдаг. Үүний дараа ажлын зураг төсөв бүрэн боловсруулдаг. Ингэж явсаар магадлалын нэгдсэн дүгнэлт гарч баталгаажсан. Энэ процесс одоо мөрдөж буй хууль дүрмийн хүрээнд хийж байгаа ажил. Барилгын хөгжлийн төв төсвийг бүрэн батлагдсан учраас уг цогцолборын бодит өртөг 5.5 тэрбум биш 32.5 тэрбум болж өссөн.

Уг цогцолбор нь зөвхөн хөшөө биш. Нийтдээ 4-5 багц ажил явна. Суурь үйлчилгээний барилга дөрвөн давхар 4000 орчим мкв-тай барилга. Аялагчид үзэх түүх шашин соёлын төв байна гэж үзсэн. Хоёрдугаарт, Тасганы овоонд шугам сүлжээ байхгүй. Хангагч байгууллагууд эх үүсвэрийг холоос холбосон байдаг. Тэр бүхнийг татаж зарим дэд өртөө байгуулах зардлаа тооцсон. Гуравдугаарт, гадна тохижилт хийх 1.7 га газар бий. Зүлэгжүүлэлт, зам талбайн тохижилтын ажил тооцсон. Дөрөвдүгээрт, бурхны хөшөө талаасаа энгийн барилга биш. Архитектурын уран давтагдашгүй барилгын төрөлд хамаарагддаг хийц технологийн үүднээс түүхчлэл өндөртэй барилга. Өмнө нь 2007, 2012, 2015 онд ерөнхий төлөвлөгөө хийж байсан. Энэ барилгын асуудал тэр үеэс яригдсаар яваа. Гэвч нарийвчилсан зураг төсөв хийж байгаагүй" гэв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Олон нийтийн шүүмжлэлийг харж байгаа биз дээ. Цаашдаа энэ цогцолборыг яах вэ. МАН-аас царцаана гээд хэлчихсэн.

-2021 оны төсөв батлагдсанаар Соёлын яам энэ ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ үүргийн хүрээнд эцсийн дүнд 32.5 тэрбум болчихлоо. Худалдан авах ажиллагааны тендер зарлахыг хүргүүлээгүй. Харин УИХ-д эргэн мэдэгдэж эцэслэн шийдвэрлүүлэхээр төсвийн саналд оруулсан.

-Төсөв тавигдаагүй байхад яагаад барилгын суурь нь эхэлчихсэн байгаа юм бэ?

-Тендер зарлаагүй. Барилга угсралтын ажил хэзээ эхэлдэг вэ гэвэл тендер зарлаж сонгон шалгаруулалт явагдсаны дараа гэрээ байгуулж, нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажил эхэлдэг. Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдалд бүх холбогдох байгууллагад албан ёсоор асуулт тавьж хариу авч байна. Мэдээллүүд цаашид ил тод болох байх гэж найдаж байна.

-Цаашдаа яах вэ. Царцаах уу, үргэлжлүүлэн барих гээд байгаа юм уу?

-Гэрээ хийгээгүй. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Бид шууд барьж эхлэхгүй байх нь. Тэр газар нь нийслэлийн Байгаль орчны газар байгаа. Яг зэрэгцээд Соёлын яамны нэр дээр 1.1 га газар бий. Уг газарт хөшөө баригдаагүй. Уг газарт анх төлөвлөсөн хүүхдийн номын сангийн зураг төсвийн ажил 2021 оны улсын төсөвт суусан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж