Баар, рестораныг бүтэн 24 цаг ажиллуулахыг шаардав | News.MN

Баар, рестораныг бүтэн 24 цаг ажиллуулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

Баар, рестораныг бүтэн 24 цаг ажиллуулахыг шаардав

Баар, рестораныг бүтэн 24 цаг ажиллуулахыг шаардав

Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнөөдөр /2021.11.24/ цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ.


Энэ үеэр аж ахуйн нэгжийн төлөөлөл "Улсын онгой комиссын гаргасан шийдвэрээр баар, ресторан 50 хувийн дүүргэлттэйгээр шөнийн 00.00 цаг хүртэл ажиллах нөхцөлтэй ажиллах болсон. Энэ шийдвэрээс шалтгаалж зарим нэг аж ахуйн нэгж тэр дундаа баар, рестораны үйл ажиллагааны саатаж байна. Иймээс шөнийн цагаар нууцаар ажиллах асуудал тулгарч байна. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна. Олонх байгуулага үүдээ хаах цаашлаад ажлын байраа алдах хүртэл эрсдэл тулгарч магадгүй гэв.

Тэдний зүгээс Засгийн газраас гаргасан шийдвэрээ эргэн харж үйлчилгээний газрууд бүтэн 24 цаг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхийг хүслээ. Түүнчлэн цар тахал зөвхөн шөнийн цагаар тархдаг бус өдөр ч гэсэн бусдад халддаг болохыг онцолсон юм.

Иргэн Д.Амартүвшин:

-Аж ахуйн нэгжийн цагийн хязгаарлалтаас болж том асуудал тулгарч байна. Өглөө, оройдоо автобусаар олон хүн чихэлдээд л явж байна. Гэтэл оройдоо 30-50 хүний дүүргэлттэй баар ажиллах гэхээр мэргэжлийн хяналт, цагдаагийн байгуулага торгууль тавьж байна. Үүнээс үүдэн иргэд яахын аргагүй хүүхдийнхээ дэргэд гэртээ архи дарс ууж эхэлж байна. Үүний улмаас иргэд орон гэртээ архидах асуудал гарч, үйлчилгээний олон газар нууцаар ажиллаж эхэллээ. Эдгээр газрыг буруутгах шалтгаан байхгүй. Учир нь хоёр жилийн турш хөл хорио гээд ажиллаагүй түрээсийн өрөө дарах хэрэгтэй биз дээ. Иймд хоёр нүүртэй хуулийг гууль болгохоо болих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийг зүгээр ажлыг нь хийлгэх шаардлагатай байна.

Иргэн Д.Булгантамир:

-Хөл хорионы улмаас аж ахуй нэгжүүд ажилчдынхаа нийгмийн даатгалаа төлж чадахгүй болж байна. Цагийн хязгаарлалтаас болж зээлээ төлж чадахгүй банкны хар дансанд орлоо. Энэ цагийн хязгаарлалтаас болж, шүүхээр 500 мянган төгрөгөөр гурван удаа торгууллаа. Бид хүнд үйлчилж татвар төлж, ажлын байр бий болгосныхоо төлөө яагаад торгуулах ёстой гэж. Энэ дарамтаа зогсоох хэрэгтэй.

Чингэлтэй иргэдийн хурлын төлөөлөгч С.Баярмагнай:

-Улаанбаатар хот өнөөдөр метро хот болж хөгжиж,үйлдвэр үйчилгээгээ дэмжинэ гэж албаныхан ярьдаг. Тэгсэн атлаа яагаад яриа үйлдэл хоёр нь зөрөөд байгааг ойлгохгүй байна. Тухайн аж ахуй нэгж 24 цагаар 30 хоногоор түрээсээ өгчихөөд байхад яагаад улс хориг тавиад байгаа юм. Үлдсэн цагийн төлбөрийг хэн төлөх ёстой юм бэ. Эсрэгээрээ төрөөс хувийн хэвшлээ дэмжээд ажиллах хэрэгтэй.

П.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-24 202.179.26.191

мега хот болсон юм чинь шөнийн үйлчилгээнүүдээ нээсэн нь дээр.

Avatar

Зочин 2021-11-24 66.181.190.74

Зөвхөн баар, ресторан биш, мөн дэлгүүрүүд, түргэн хоолны газар, кинотеатр, зүгаа цэнгэлийн тоглоомиын газрууд, зарим үйлдвэрүүд, төрийн үйлчигээний зарим газрууд, шөнийн зах, шөнө ажилладаг сургалтын төв гээд олон зүйлийг санаачлаад шөнө ажлуулах нь зөвөө

Avatar

Зочин 2021-11-24 122.201.22.22

erguu baasduud uur ajil turul erhel iimerhuu yumnuudiig haah heregtei

Avatar

Гана 2021-11-24 202.126.88.130

Эргүү гөлөг өөрөө гудар.

Avatar

Зочин 2021-11-24 202.55.191.130

Амартүвшин мэтийн амны салиа нь арлаагүй, амьдрал мэдэхгүй тэнэг амныхаа зоргоор алиаллаа хийгээд хэдэн төгрөгөө олоод чимээгүй амьдар. Амнаас гарсан хий болгон чинь дэндүү алиа юм. Наадах алиа тэнэг яриагаа хошин шогийн тайзан дээрээ яриад явахаас улс төр хийдэг залуучуудын индэр өөрт чинь огт зохихгүй мангар минь. Өөрт чинь энэ мэтийн ажил дэндүү ахдаж алиагаа улам алиа болгож цариатай таарсан тэнэг үйлдэл болоод байна. Чиний цариа алиадаа таарсан цариа гэдгээ хатуу санаж яв.

Avatar

zochin 2021-11-24 103.212.116.243

Tng sdanud ta nariin arhi uuj agsan tawij biy biynee deerelhdeg uy chine ungursun shvv end tegleech arhi gej bicheegvi baina hund uuh erh ni baihad teriig ni shuumjleh ta nart hamaa bhgv blgvde taaruulj heregleed yawbal hend hamaatai umbe

Avatar

Зочин 2021-11-24 66.181.183.173

За битгий х-й! Архи, баар, бие үнэлэлт, хар тамхи, гэр бүл салалт, гэмт хэрэг, хүний наймаа, ковид, гар хөлөө хөлдөөх, амь насаа алдах, өнчрөл … ямар их нүгэл вэ энэхүү бизнес чинь. Монголчууд архиар угжуулж байна. Нэг хүнд ногдох баар рестораны тоогоор Монголчууд Дэлхийд толгой цохиж байна, тэр дотор Сумьяабазар, Амарсанаа 2 -ын баар ресторан багтаж байгаа!!!!!

Avatar

Зочин 2021-11-24 202.179.24.76

Заавал архи уух ёстой юм уу? бүр хүүхдийнхээ хажууд шүү?Амартүвшин минь!!!

Avatar

Зочин 2021-11-24 202.55.188.103

Uuh durtain gertee haraid uu ene uls oron arhi uuj hogjohgui shuudee malnuudaa

Avatar

Ж.Алтангэрэл 2021-11-24 202.126.89.158

Уучлаарай. Та нар бодвол их ухаантай залуучууд байх шиг харагдана, Даанч хүний төлөө, өөрийн ойр дотнын хүмүүс, бусад гэр бүлийн багачуудын талаар архитай холбоотойгоор хэлж ярьж байгаа нь ард түмэнд огтхон ч таалагдахгүй,Ер нь наад хар бизнес хэрэггүй, их хар мөртэй гэж өвөг дээдсийнхээ сана…Хэзээ ч та бүхний хүссэн цагаар ард түмэнг хордуулж болохгүй…ж.а

Avatar

Зочин 2021-11-24 202.126.90.40

Монголчуудыг архинд живүүлж устгах гэсэн баар цэнгээний нэртэй дайснуудыг нэн даруй устгах хэрэгтэй. Монгол улс архиар устаж сөнөх үү эсвэл энэ хорт алуурчдыг устгах уу гэдгээ маш хурдан шийдее. Баарыг хуулиар хориглоё. Хууль биелүүлэхгүй бол шууд буудаж бөмбөгдөж монгол эх орноо архиар зэвсэглэсэн алуурчдаас авран хамгаалах цөг болжээ.

Avatar

Зочин 2021-11-24 202.179.26.146

хүүхдийнхээ дэргэд заавал уух албатай юу нусанбуунууд

Avatar

Зочин 2021-11-24 103.26.194.140

Энэ салбадай бас бар тай юм байхдаа

Avatar

Зочин 2021-11-24 103.26.195.245

АРХИДУУЛЖ МӨНГӨ ОЛЖ АМЬДРАЯ ГЭЖ ШААРДЛАГА ТАВИХААСАА ИЧДЭГГҮЙ ЗОЛИГНУУД ВЭ ТА НАР

Avatar

Иргэн 2021-11-24 103.57.95.25

Энэ нэг учраа мэдэхгүй салбадай байнаа. Юм юмны захаас ганц хоёр юм уншчихсан. Юм мэддэг мэдлэг өндөр үү гэхлээр үгүй.

Avatar

АРХИДУУЛАЯ ЦАГ НЭМЖ ОГ ГЭЖ ШААРДАЖ БАЙГАА НЬ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА 2021-11-24 122.201.22.160

АРХИДАН СОГТУУРАХ УУРХАЙ БОЛСОН БАР РЕСТОРАН ЦАГААНДАА ГАРААД. БИДНИЙ АРХИАР УГЖАХ ЦАГИЙГ НЭМЖ ОГ ГЭЖ ШААРДАЖ БАЙГАА НЬ АРАЙ ДЭНДЭЖ БАЙГАА ЮМ БИШ УУ АРХИНД ЖИВСЭН УЛААНБААТАР АРХИДАЛТЫН эсрэг ТЭМЦЭХ БОДЛОГО БАЙХ ЕСТОЙ ТЭРНИЙ НЭГ НБ БААР РЕСТОРАНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙГ БАГАСГАХ ЕСТОЙ

Avatar

Зочин 2021-11-24 59.153.86.19

Архи дарс зардаг газрууд хязгаартай байх ёстой эд нар чинь бүгд цэнгээний газар мөн биздээ

Avatar

Зочин 2021-11-24 103.57.94.192

Энэ залууг харж ханддаг гэр бүл төрөл садан байдаггүй.юм болов уу. МӨНГӨ бодсоор байгаад солиорчихжээ.

Avatar

Чи 2021-11-24 202.9.40.116

Энэ алиа салбадай нэг л бишээ хэзээ дэнгийн гол болох болдоо

Avatar

Зочин 2021-11-24 59.153.115.154

Баар,ресторанцаруудыг бүрмөсөн хаавал яаж байна. Эсвэл архи заруулахыг нь л бүрмөсөн хорьчих хэрэгтэй дээ.Ингэж байж л архин далайгаас жаахан холдоно.

Avatar

Зочин 2021-11-24 103.212.119.223

ХЯТАДЫН ОЮУТАН ЗАЛУУС ШӨНӨЖИН НОМ УНШИЖ ШИНЭ ЮМ СУРЧ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ИРЭЭДҮЙ НЬ БОЛЖ БНА

Avatar

Зочин 2021-11-24 103.212.119.223

МОНГОЛЧУУД ЮУ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА ГЭЭД ШӨНӨЖИН ШОУДАХ ВЭ… АМРАА ГЭЖ ЮМ БОЛГОНД САЛБАГНАЖ БАЙХ ЮМ. ЗӨВ ЮМНЫ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ ГЭЖ БОДСОН ЭРГҮҮ ГАР БНА ШД

Avatar

Зочин 2021-11-24 203.91.115.52

эдний ард АН -ын намын АПУ СПИРТ БАЛ БУРАМ байгаа

Avatar

Зочин 2021-11-24 192.82.88.40

Dalchig amraa z**l oo

Avatar

зочин 2021-11-24 192.82.81.57

хуцдаг халтарууд вэ . Харин баар, ресторануудынг 100 хувь хаа. архины үйлдвэрүүдээ нураа. Эрчүүдийг иргэний хамгаалалтад сурга, эмэгтэйчүүдээр нүүрсний шуудай оёуул. ха ха

Avatar

Зочин 2021-11-24 66.181.161.54

БҮХ БААРУУДЫГ ХАА .АРХИ ҮЙЛДВЭРЛЭХЭЭ ЗОГСОО ЭРЧҮҮД БИЕИЙН ТАМИР , ЦЭРГИЙН СУРУУЛИЛАЛТ ХИЙ,ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ БИЕ ГАЛБИРАА ХӨГЖҮҮЛЖ , ЦЭРГИЙН МЭДЛЭГ СУРЧ ҮР ХҮҮХДЭЭ СУРГА . МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ОЙРОЛЦОО ХЯТАДЫН ХАМГИЙН ТОМ ЦЭРГИЙН БҮЛЭГЛЭЛ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙХАД БИД БААРДАЖ АЛИЙГАА АЛДАЖ СУУХ УУ.

Avatar

Зочин 2021-11-24 202.9.46.57

Энэ юунд уриалж юу болоод байна даа. Сайнаар бодоход баар рестораны эздийг л дэмжиж байгаа байлгүйдээ. Түүнээс залуусаа архи дарс зугаа цэнгэлд уриалаагүй байлгүй дээ. Аав байсан бол арай ийм үг хэлэхгүй байх Ийм ч мулгуу болчих гэж дээ. Гутармаар байна.

Avatar

Бобу 2021-11-24 202.126.88.176

амныхаа ярыг арилгаасай.бооб үмхсээр байгаад яр гарчээ

Avatar

Зочин 2021-11-24 202.126.89.228

Бар ресторан шөнөжин ажиллавал юу балох вэ ? БОДООД ҮЗ хэрэг зөрчил ,танхайн асуудал нэмэгдэнэ,залуучууд архинд живнэ,хойч үе маань мэдэрлийн гажигтай төрнө .Энэ бар рестораныг 24 цаг ажиллуулах гэж санал гаргаж байгаа хүмүүс харийнхний зөөлөн хүчний бодлогыг дэмжиж монгол хүний геннийг устгах гэсэн санаархал гэдгийг ард түмэнд минь ойлгох мэргэн ухаантай юм шүү.Ажиллах цагийг 21ээр хязгаарлавал зохино.

Avatar

Зочин 2021-11-24 122.201.21.17

Архичдаа хайрлая, хүндэлье

Avatar

Зочин 2021-11-24 66.181.184.138

АРДЧИЛСАН НИЙГЭМД ТЭГШ ЭРХТЭЙ ГЭДЭГ БИЗДЭЭ ГЭРТЭЭ БАР АЖИЛЛУУЛЦГААЯ ЭНЭН ШИГ ЗӨВШӨӨРӨЛ БҮГДЭД НЛ

Avatar

зочин 2021-11-24 150.129.142.140

Чөлөөтэй ажиллуулъяа орох нь орно л биз орохгүй нь орохгүй л биз

Avatar

Зочин 2021-11-24 192.82.72.133

Eroosoo bugdeeree Zombi boltsgooyo , tegeed l asuudal baihgui , Duusaa uhsenee stressddeg bna aa malnuudaa

Avatar

Зочин 2021-11-24 103.229.179.2

zuv sh dee. hudlaa bugdiinh tsagiig hyazgaarlaj bgaad ar hudargaar ni ashig sonirholoo oruulj ternii bar enenii karaoke ajillaj bdag. zugeer l zavharal heel hahuuli ashig sonirhol sh dee. bugd adilhan neelttei bval yahiin ta nar?

Avatar

Зочин 2021-11-24 202.9.46.171

ene batsaan ikh haduurah yum

Avatar

Зочин 2021-11-24 202.21.109.53

amaraa mini hugshun odo bolioo chini ter baar ajiluudag chin tendee l um bgaz neeh zov urialad baigaa haragdahgui bn shuu

Avatar

Зочин 2021-11-24 202.9.46.44

Бүтэн 24 цаг архи уухад үнэхээр хэрэгтэй! Аж ахуйн нэгжийн эзэн ч ашиг орлого ихтэй байх болно. Ялангуяа өглөө 4 цагаас хойш шар тайлах гэхэд бүх газар хаасан байдаг нь үнэн зовлонтой! Энэ чинь ардчилсан нийгэм биз дээ! АН үүнийг хамгаалах гэж л байдаг! Би ч энэ эрхээ хамгаалуулах гэж АН-г үргэлж дэмждэг юм.

Avatar

Зочин 2021-11-24 103.212.119.49

бүгд согтуу. ажиллах хүн бүр олдохгүй юм бно. юухэв

Avatar

Зочин 2021-11-24 203.91.115.47

Бар рeстороныг 24 цаг ажилуулж яасан ч болохгүй Олон залуус архинд живж амьдарлаа алдана Бүр 22 цаг гээд хаах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-24 192.82.64.153

Ёстой солиор гэж хэлэх хэрэгтэй юу баар

Avatar

zochin 2021-11-24 66.181.178.97

g*** p***a ZAYLAACH , BOSGONDOO BUDERCH UKHMER

Avatar

Зочин 2021-11-24 202.126.88.200

Аргагүй комеди юм дөө. 😄

Avatar

Зочин 2021-11-24 202.21.108.133

энэ трооолыг дахиад хорь

Avatar

Ссс 2021-11-24 202.55.188.85

Хамгийн болж бүтэхгүй юм болдог, архидалт, биеэ үнэлэлт, хар тамхи, зодоон л болдог ийм газруудыг юун 24 цагаар ажиллуул ах 21 цаг хүртэл болноо

Avatar

Иргэн 2021-11-24 66.181.161.20

Хуцдаг халтар вэ зугаа цэнгэл архи дарс шоу гаар амьдардаг бузрууд өөр ажил хий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж