Баар, рестораныг бүтэн 24 цаг ажиллуулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

Баар, рестораныг бүтэн 24 цаг ажиллуулахыг шаардав

Баар, рестораныг бүтэн 24 цаг ажиллуулахыг шаардав

Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнөөдөр /2021.11.24/ цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ.


Энэ үеэр аж ахуйн нэгжийн төлөөлөл "Улсын онгой комиссын гаргасан шийдвэрээр баар, ресторан 50 хувийн дүүргэлттэйгээр шөнийн 00.00 цаг хүртэл ажиллах нөхцөлтэй ажиллах болсон. Энэ шийдвэрээс шалтгаалж зарим нэг аж ахуйн нэгж тэр дундаа баар, рестораны үйл ажиллагааны саатаж байна. Иймээс шөнийн цагаар нууцаар ажиллах асуудал тулгарч байна. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна. Олонх байгуулага үүдээ хаах цаашлаад ажлын байраа алдах хүртэл эрсдэл тулгарч магадгүй гэв.

Тэдний зүгээс Засгийн газраас гаргасан шийдвэрээ эргэн харж үйлчилгээний газрууд бүтэн 24 цаг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхийг хүслээ. Түүнчлэн цар тахал зөвхөн шөнийн цагаар тархдаг бус өдөр ч гэсэн бусдад халддаг болохыг онцолсон юм.

Иргэн Д.Амартүвшин:

-Аж ахуйн нэгжийн цагийн хязгаарлалтаас болж том асуудал тулгарч байна. Өглөө, оройдоо автобусаар олон хүн чихэлдээд л явж байна. Гэтэл оройдоо 30-50 хүний дүүргэлттэй баар ажиллах гэхээр мэргэжлийн хяналт, цагдаагийн байгуулага торгууль тавьж байна. Үүнээс үүдэн иргэд яахын аргагүй хүүхдийнхээ дэргэд гэртээ архи дарс ууж эхэлж байна. Үүний улмаас иргэд орон гэртээ архидах асуудал гарч, үйлчилгээний олон газар нууцаар ажиллаж эхэллээ. Эдгээр газрыг буруутгах шалтгаан байхгүй. Учир нь хоёр жилийн турш хөл хорио гээд ажиллаагүй түрээсийн өрөө дарах хэрэгтэй биз дээ. Иймд хоёр нүүртэй хуулийг гууль болгохоо болих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийг зүгээр ажлыг нь хийлгэх шаардлагатай байна.

Иргэн Д.Булгантамир:

-Хөл хорионы улмаас аж ахуй нэгжүүд ажилчдынхаа нийгмийн даатгалаа төлж чадахгүй болж байна. Цагийн хязгаарлалтаас болж зээлээ төлж чадахгүй банкны хар дансанд орлоо. Энэ цагийн хязгаарлалтаас болж, шүүхээр 500 мянган төгрөгөөр гурван удаа торгууллаа. Бид хүнд үйлчилж татвар төлж, ажлын байр бий болгосныхоо төлөө яагаад торгуулах ёстой гэж. Энэ дарамтаа зогсоох хэрэгтэй.

Чингэлтэй иргэдийн хурлын төлөөлөгч С.Баярмагнай:

-Улаанбаатар хот өнөөдөр метро хот болж хөгжиж,үйлдвэр үйчилгээгээ дэмжинэ гэж албаныхан ярьдаг. Тэгсэн атлаа яагаад яриа үйлдэл хоёр нь зөрөөд байгааг ойлгохгүй байна. Тухайн аж ахуй нэгж 24 цагаар 30 хоногоор түрээсээ өгчихөөд байхад яагаад улс хориг тавиад байгаа юм. Үлдсэн цагийн төлбөрийг хэн төлөх ёстой юм бэ. Эсрэгээрээ төрөөс хувийн хэвшлээ дэмжээд ажиллах хэрэгтэй.

П.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж