ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэнэ

ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрэх юм бол  бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээлүүлж,  2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах чиглэлийг өгчээ.  

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Тухайлбал, Израйль улс нийт хүн амынхаа 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар халдварын тохиолдол 80 хувиар буурсан. Их Британи улс гэхэд хүн амынхаа 20 хувийг хамруулснаар тохиолдлын тоо арван хувиар буурсан. Эрүүл мэндийн байгууллага 9-10 сард халдварын дараагийн давалгаа ирнэ гэдгийг тооцоолж, наймдугаар сарын 16-наас эхлэн вакцинжуулалтын гуравдугаар тунг иргэдэд хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 589 мянган иргэн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 28 хувь. Зорилтот бүлгийн 50 хувь гуравдугаар тунд хамрагдвал шар түвшин рүү шилжих боломжтой. Үүнийг дагаад хориглосон арга хэмжээнүүд цуцлагдана гэсэн үг. Ерөнхий боловсролын сургууль, 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай тохиролцож, ярилцсан.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Халдварын тархалтыг ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр ялгаж түвшин тогтоосон. Өнөөдрийн байдлаар бид улбар шар түвшинд байна. Уг түвшинд нийтээ 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байсныг 2021 оны тавдугаар сарын 8-наас эхлэн хувийн хэвшилтэй хариуцлагын гэрээ байгуулан үе шаттай нээсэн. Улбар шар түвшинг анх тогтоож байх үед Монгол Улсад вакцинжуулалт хийж эхлээгүй буюу хөл хорио тогтоосон байсан. Тэр үеийг өнөөдрийхтэй харьцуулбал хүн амынхаа 60-аас дээш хувийг вакцины хоёрдугаар тунд, зорилтот бүлгийн 28 хувийг гуравдугаар тунд хамруулсан байна.
Цаашдаа гуравдугаар тунгийн вакцинжуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл халдварын түвшинг бууруулж нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд журмын төслийг танилцуулж хэлэлцүүлнэ. Шинээр боловсруулж байгаа төсөлд хувийн хэвшилд тавигдах хязгаарлалтуудыг сулруулсан. Тухайлбал, хүний тоо, хариуцлагын гэрээний хатуу заалтууд байхгүй болно. Зарим тохиолдолд хариуцлагын гэрээ хийхгүй байх зохицуулалт хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж