Хичээлийн дараа бут авна

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Хичээлийн дараа бут авна

Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Жил бүр есдүгээр сарын 1-ний орой “Up Music” продакшнаас  уламжлал болгон зохион байгуулдаг “Хичээлийн дараа” шоу хамгийн их үзэгчидтэй болдгоороо онцлог. Зуны амралтаа зугаатай өнгөрүүлсэн залуус, анги сургуулийн хамт олон, найзуудтайгаа өөрсдийн дуртай хамтлаг дуучдынхаа дууг сонсч, даган дуулж бүжиглэн цэнгэдэг. Энэ жилийн “Хичээлийн дараа” шоу “UB palace”-ын  “Open air”-т 19.00 цагт  өмнөх жилүүдийнхээс өргөн хүрээнд болох ажээ. Учир нь уг шоунд хүүхэд залуучуудын сонсох дуртай 30 гаруй хамтлаг, дуучид ирж  ая дуугаа өргөх гэнэ. Тоглолтонд амьд хөгжмийн “The Lemons”, “L-Guards”, “Моханик”, “Fire”, “Татар”, реппер “Gee”, “Opozit”, “Vanguish” –ынхан оролцох юм байна. Мөн поп дуучин С.Наран “Хичээлийн дараа” шоунд уригджээ. Монголын шинэ үеийн хамтлаг дуучид, рок, попын алдартнууд монголынхоо мянга мянган залуустай нэгэн оройг нижгэр өнгөрүүлэх нь ээ.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж