Мөрөөдлийн театрын жүжигчид өнөөдөр/2021.11.24/ мэдээлэл хийлээ. Тус продакшны уран бүтээлчид 10 жилийн ойн хүрээнд баярын контент хийж байгаа бөгөөд тун удахгүй хошин урлагийнхны нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөжээ. Тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд "UB Palace"-д болох юм байна.
Жүжигчин Г.Алтаншагай:
-Мөрөөдлийн театр одоогоос 10 жилийн өмнө “Миний нууц хүү” жүжгийг анх тайзнаа тоглож байв. Үүнээс хойш олон тоглолтыг үзэгчдэдээ хүргэсээр ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор тайзны уран бүтээлүүдээ тоглоогүй. Бид энэ удаагийн тоглолтоо 10 жилийн ойгоо угтаж хийж байгаагаас гадна хошин урлагийн бүх уран бүтээлчийг нэг тайзнаа цугларуулахыг хүссэн. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 50 хувийн заал дүүргэлттэй тоглолтоо хийнэ. Хамгийн чухал нь тоглолт үзэж гэж буй иргэд гуравдугаар тунгаа хийлгэж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлахыг хүсч байна. Мөрөөдлийн театрын уран бүтээлчид нийт 400 гаруй тайзнаа тоглолт хийж, уран бүтээлээ хүргэсээр ирсэн. Хэдийгээр цар тахлын онцгой үе хэдий ч халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж тоглолтоо амжилттай зохион байгуулна гэж бодож байна.
"УРАН БҮТЭЭЛЧ ХҮН ҮЗЭГЧИЙГ БАЯСГАЖ, ЭЗЭМДЭХ ЁСТОЙ"
Гавьяат жүжигчин Б.Ариунболд:
-Уран бүтээлчид бид Covid-19-өөс шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн. Харин энэ жил Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу танхимаар үзэгч олондоо уран бүтээлээ хүргэх боломжтой боллоо. Мөрөөдлийн театрын хамт олонд халуун баяр хүргэе. Аливаа нэгэн уран бүтээл ард түмэнд мессеж хүргэх ёстой. Тиймдээ ч хошин урлагийнхан бид үргэлж нийгэмд хэрэгтэй, чанартай бүтээлээ дүрээр дамжуулж хүргэх болно. Үзэгчийг баясгаж, эзэмдэж чадна гэдэг уран бүтээлч хүний чадвар. Тэгэхээр Мөрөөдлийн театрын зохион байгуулж буй арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн тоглолт уран бүтээлчдийн шандас сорьсон бүх номерууд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Улс тунхагласны баярын өдөр болох уг тоглолтод хошин урлагийнхан нэгдэж буйгаараа онцлог. Тоглолтын тасалбар дууссан бөгөөд тоглолт үзэх иргэд халдвар хамгаалалтын хувийн дэглэмээ сайтар барихыг уран бүтээлчид анхаарууллаа.
Зочин 2021-11-24 203.91.115.53
Монголчуудаа гэж … Цахим орчинд л нэг цойлож томроод нүүр харахаараа хэлгүй болдог хийрхэлтэй болчих гэж дээ Хамгийн инээдэмтэй нь хэн нэгний өмнөөс үзэл бодолоо илэрхийлдэг огт мэдэхгүй сэдэвийнхээ талаар ч мэддэг юм шиг ярьж чаддаг огт уулзаагүй хүнээ сургаар магтаж сургаар муулж чаддаг ховоор хоол хийдэг сэтгэцийн өөрчлөлттэй сүрэг хүмүүсийн дунд амьдарч бна даа Ер нь хийх ажилгүй хийсэн бүтээлгүй хүмүүс утас маажиж хов мэдээ сонсож амьдардаг юм шүү дээ
Зочин 2021-11-24 122.201.31.167
МОНГОЛЧУУДАА ОДОО ЭНЭ ДАЛДГАР ХОШИН ШОГЧИД, ӨӨРСДИЙГӨӨ МУНДАГ ГЭЭД БОДЧИХСОН ДУУЧИДЫГ ТАХИН ШҮТЭХЭЭ БОЛИО.САЙХАН СЭТГЭЛТЭЙ ГЭНЭН ТЭНЭГ БИДНИЙ СЭТГЭЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ ХООЛОО ОЛЖ ИДЭЖ БАЙНААГАА МЭДЭХГҮЙ ӨӨРСДИЙГӨӨ НЭГ ИХ ЮМАНД БОДСОН,ИХ ЗАНТАЙ,АМАР ХЯЛБАР АРГААР БАЯЖСАН ЭНЭ НӨХДҮҮД ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ХООЛНООС ХОРООЖ БАЙХАД ЖААХАН ЮМ БОДВОЛ ЯАСЫН БЭ МОНГОЛЧУУД МИНЬ.ХАРИН ЧАС ХИЙСЭН ЧАНАРЛАГ УРАН БҮТЭЭЛЧДЫН ТОГЛОЛТЫГ ҮЗЭХЭД МУУ ХООЛНООС ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮ МОНГОЛЧУУД АА.ӨӨРСДИЙНХӨӨ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ХООЛН
Билл 2021-11-24 202.21.109.89
Юмийг наанатай цаанатай хардаг хүмүүс эд нарын хошин шог, бүхий л хийсэн бүтээсэн бүтээлийг үзэхэд өөр өөр зүйлийг ухаарч ойлгож авдаг. би бол багаасаа үзэж өссөн болохоор дурсамжууд ч байгаа сургамжууд ч байгаа. Авахыг нь аваад хаяхыг нь хаядаг. Монголчууд маань ийм байгаасай, хүний хөдөлмөрийг битгий доромжилдог байгаасай гэж их хүсдэг. Энэ бүхний ард маш их хүч хөдөлмөр, маш олон хүний нойр хоолгүй зүтгэсэн хөдөлмөрүүдийг сэтгэлээрээ мэдрээсэй гэж их хүсдэг.
БИлл 2021-11-24 202.21.109.89
Энэхүү жүжигчид бол үнэхээр, үнэхэээр шүүү!!!! Наад зах нь Монгол хүмүүсийн 2000 аад оны дурсамжуудыг сэргээж чаддаг. Хэрвээ КОВИД гэх зүйл гараагүй бол эд нар маань бид нарыг хөгжөөсөөр л баяр баяслаар дүүрэн байлгасаар л байх байсан. Бүх хошин урлагынхний бүх хошин шог, кино, зохиомж бүх зүйлсийг нь үзэхэд тухайн хүн өөрийнхөө сэтгэх чадах хэмжээгээр л тэр бүтээлийг хардаг.
Билл 2021-11-24 202.21.109.89
Энэ 13 сэтгэгдлийн 12 нь эсэргүүцсэн дургүйцсэн сэтгэгдэл байна. Би лав хувьдаа ойлгохдоо комны цаанаас утасны цаанаас томордог 92% байна гэж үзлээ. Гэвч эсрэгээрээ ухаантай, арай юмыг наана цаанатай хардаг хүмүүс нь коммент бичдэггүй юм байнаа гэж бас бодлоо. Би лав энэ жүжигчдийг хараад их бахархал төрдөг би хэвлэлийн хурлыг үздэггүй, гэхдээ эд нарыг хараад энэ хэвлэлийн хурлыг үзмээр санагдлаа.
Зочин 2021-11-24 103.212.118.190
muusain alia salbadainuud zailaa
Зочин 2021-11-24 103.212.118.211
Эд нар яагаад нээх гэм хийсэн зодужлцан муур шиг царайтай байцгаагаад байгаан бол
Зочин 2021-11-24 66.181.161.9
bandi nar haha
Зочин 2021-11-24 103.50.206.44
Алиалагчдыг хэн үздэгийн н**ш.
Зочин 2021-11-24 64.119.16.105
50%-н дуургэлт ч худлаа даа чадвал зал дуургэчих л санаатай байгаа, шунал нь 50% дуургэлтийг тэвчихгуй л дээ, узэж байгаа улс нь гэж бас эдэнтэйгээ таарсан улс, тэгэхээр халдварын тархалтад нелеелж таарах байх даа
Cov 2021-11-24 103.212.119.124
Алиалагч нар
Том толгойтууд 2021-11-24 89.39.104.238
Үнэн хямдхан жүжиглэдэг.
Зочин 2021-11-24 106.254.199.77
эд нарыг одоо үздэг хүн байс байдаг л юм байх даа. Билет дууссан гэнэ үү кккк үнэн л байгаа даа. Тоглох нэг тэнэг байхад үздэг бас тэнэгүүд байдгийн байжээ
Зочин 2021-11-24 64.119.17.223
ЗАЙЛАА. ОДОО ХАЛАМЖИЙН ОРКУУДДАА ЗОРИУЛЖ ОРК МАРЗАН ЮМАА ҮЗҮҮЛНЭ БИЗ.
Зочин 2021-11-24 27.123.214.2
Шинэчлэл хэрэгтэй залуусаа, дандаа өвөө эмээгээ шоолоод байж болохгүй, элэг нэгтнүүдээ дооглож тохуурхаад байж болохгүй.
К 2021-11-24 150.129.143.57
Гошин шогийн гошин иддануудыг одоо хэн үзхэвд
Зочин 2021-11-24 150.129.143.57
Гошин шогийн гошин иддануудыг одоо хэн үзхэвд
Зочин 2021-11-24 119.40.103.3
zass alia garuud baahan emee uvuu nar doromjilj ehelehnuu