"Генетик нөөцтэй холбоотой мэргэжлийн зөвлөл байгуулна" | News.MN

"Генетик нөөцтэй холбоотой мэргэжлийн зөвлөл байгуулна"

"Генетик нөөцтэй холбоотой мэргэжлийн зөвлөл байгуулна"

"Генетик нөөцтэй холбоотой мэргэжлийн зөвлөл байгуулна"

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, /Засгийн газар 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн талаар товч мэдээллийг өгөв.

Тэрбээр “Монгол Улс эрс тэрс уур амьсгалтай, генетик нөөц ихтэй, генийн нөөцтэй, арвин баялагтай орон. Ард түмний нийтийн үнэ цэнэтэй баялаг болсон генетик нөөц, уламжлалт мэдлэгийг хадгалж хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай.

2020-2021 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан ургамал, бичил биетний гаралтай зүйлийг судалгаа болон эдийн засгийн зориулалтаар ашиглах 1300 гаруй зүйл ургамлыг 70 гаруй зүйл амьтныг хилээр гарах зөвшөөрлийг олгосон. Улсын хилээр гарч буй ургамал, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон зуун сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой.

Генетик нөөцийг ашиглаад тухайн зах зээлд ямар бүтээгдэхүүн гаргаж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй болчхоод байна. Хууль эрх зүйн орчин байхгүйгээс олон улсын түвшинд эдийн засгийн эргэлтэд орж буй Монголын нөөц баялгийг ашиглаж тодорхой хүнсний бүтээгдэхүүн био технологийн бүтээгдэхүүнийг хийж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавих бололцоо байхгүй болсон. Генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд дэд ажлын хэсгээс хагас жил гаруй ажиллаж, судалгаа хийлээ. Энэ  хугацаанд хуулийн бүртгэх, хадгалах хамгаалах, ашиглах, генетик нөөцийн баялгаас үр шим хүртдэг байх боломж бололцоог илүү тодотгон оруулж өгсөн” гэлээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг мэргэжлийн зөвлөлийг хэрхэн бүрдүүлж, үйл ажиллагааг явуулах вэ гэсэн асуултад асуув. Хариуд нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн "Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэргэжлийн зөвлөл байгуулахаар хуульд тусгасан. Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулах юм. Энэ зөвлөлийг бие даасан хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс зарчмын зөрүүтэй саналуудыг тусгаад байна. Төрийн бус болон шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд холбогдох салбарын эрдэмтэн судлаач нар зөвлөлд ажиллана" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зула 2021-11-24 124.158.65.60

Амьтныг бизнес болгохоо больчих, тахлаа эртхэн зогсоохоо бодолдоо

Avatar

Зочин 2021-11-24 202.9.41.56

Хорих хэрэгтэй юун зөвшөөрөх вэ

Avatar

Зочин 2021-11-24 103.57.95.238

Urgamal, amitanii turul zuil xileer gargaxiig xoriglososon jagsaalt baidag. Eniig uurchilsun gesen ug uu. Bas l ene luivarchin uls turchdin mungu olox arga uu. Teneguud.

Avatar

Зөв бичиж сур 2021-11-24 192.82.80.148

Энэ мэдээллийг мэдлэг чадвар маш сул баагий бичсэн бна. генетик нөөц , генийн нөөц гэдгээ ч ойлгохгүй бна.
Тэгээд 2020-2021 онд Монгол Улсын хилээр амьтан ургамал, бичил биетний 1300 гаруй зүйл, 70 гаруй зүйл амьтныг хилээр гарах зөвшөөрлийг олгосон.юм уу. Тэгсэн бол баларлаа. Тодорхой тооны зүйлийн тийм тооны бадгалиудыг гаргасанныг ингэж буруу ойлгогдохоор бичээд бна даа.

Avatar

Зочин 2021-11-24 66.181.161.112

Тэр нь бас тэгээд мэргэжлиин зөвлөлтэй болох уу.

Avatar

Зочин 2021-11-24 66.181.161.112

Тэр гэнэтэк чинь монголоор юу вэ хүүхээ. Нөөц гээд байгаа болохоор нөгөө 4 тэрбумын тухай юу.

Avatar

Тэмүүлэн чиний хэлсэн тайлбарласан чинь ОНИГ л бна. ЗАЙЛАА 2021-11-24 139.5.217.85

Тэрбээр “Монгол Улс эрс тэрс уур амьсгалтай, генетик нөөц ихтэй, генийн нөөцтэй, арвин баялагтай орон. Ард түмний нийтийн үнэ цэнэтэй баялаг болсон генетик нөөц, уламжлалт мэдлэгийг хадгалж хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай.

Avatar

Тэмүүлэн чи Генетик гэж юу байдгыг мэдэх үү ?? 2021-11-24 139.5.217.85

Үгүй л болов уу ?? Генетикийн нөөц бол Тэмүүлэнгийн мэддэг, оролддог ажил биш шүү.

Хаанахын ямар гайны лобби яваад байна аа ??

Муу авлигачид генетикийн нөөцөө ч худалдаж мэднэ !!! МАШ АЮУЛТАЙ

Avatar

Зочин 2021-11-24 64.119.26.20

ОДОО 76 ГЕНЕТИКЧ ГАРЧ ИРНЭ

Avatar

Зочин 2021-11-24 203.91.115.47

Эрдэнэтийн 51 хувийн барьцааны луйварчин Ганзоригийн хүү огцор. Чи эцгийнхээ ийм балиар луйвар, энхрий хайрт намдаа босгож өгсөн сонгуулийн хандивын луйврын дэнчинд улс төрд орж ирээ биз дээ? Улсыг маань худалдаж идсэн адгийн шаар. Ичээч чи.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж