"Генетик нөөцтэй холбоотой мэргэжлийн зөвлөл байгуулна"

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

"Генетик нөөцтэй холбоотой мэргэжлийн зөвлөл байгуулна"

"Генетик нөөцтэй холбоотой мэргэжлийн зөвлөл байгуулна"

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, /Засгийн газар 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн талаар товч мэдээллийг өгөв.

Тэрбээр “Монгол Улс эрс тэрс уур амьсгалтай, генетик нөөц ихтэй, генийн нөөцтэй, арвин баялагтай орон. Ард түмний нийтийн үнэ цэнэтэй баялаг болсон генетик нөөц, уламжлалт мэдлэгийг хадгалж хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай.

2020-2021 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан ургамал, бичил биетний гаралтай зүйлийг судалгаа болон эдийн засгийн зориулалтаар ашиглах 1300 гаруй зүйл ургамлыг 70 гаруй зүйл амьтныг хилээр гарах зөвшөөрлийг олгосон. Улсын хилээр гарч буй ургамал, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон зуун сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой.

Генетик нөөцийг ашиглаад тухайн зах зээлд ямар бүтээгдэхүүн гаргаж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй болчхоод байна. Хууль эрх зүйн орчин байхгүйгээс олон улсын түвшинд эдийн засгийн эргэлтэд орж буй Монголын нөөц баялгийг ашиглаж тодорхой хүнсний бүтээгдэхүүн био технологийн бүтээгдэхүүнийг хийж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавих бололцоо байхгүй болсон. Генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд дэд ажлын хэсгээс хагас жил гаруй ажиллаж, судалгаа хийлээ. Энэ  хугацаанд хуулийн бүртгэх, хадгалах хамгаалах, ашиглах, генетик нөөцийн баялгаас үр шим хүртдэг байх боломж бололцоог илүү тодотгон оруулж өгсөн” гэлээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг мэргэжлийн зөвлөлийг хэрхэн бүрдүүлж, үйл ажиллагааг явуулах вэ гэсэн асуултад асуув. Хариуд нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн "Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэргэжлийн зөвлөл байгуулахаар хуульд тусгасан. Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулах юм. Энэ зөвлөлийг бие даасан хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс зарчмын зөрүүтэй саналуудыг тусгаад байна. Төрийн бус болон шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд холбогдох салбарын эрдэмтэн судлаач нар зөвлөлд ажиллана" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж