"Squid Game" кино багийнхан "Netflix"-ээс урамшуулал авчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

"Squid Game" кино багийнхан "Netflix"-ээс урамшуулал авчээ

"Squid Game" кино багийнхан "Netflix"-ээс урамшуулал авчээ

"Squid Game" киног бүтээсэн багийнхан өнгөрсөн долоо хоногт "Netflix" компаниас нэг удаагийн урамшуулал авсныг "Bloomberg" мэдэгдэв. Энэ урамшуулал нь тус кино "Netflix"-д хэчнээн их ашиг орлого авчирсныг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Ердөө 21 сая ам.долларын өртгөөр бүтсэн уг кино "Netflix"-д 900 сая гаруй ам.долларын орлого авчирчээ. Гэтэл "Squid Game" кино багийнхан нийлээд ердөө 1.7 сая ам.долларын хөлс авсан талаар энтертайнмент салбарын мэргэжилтэн ярьсан аж.

Улмаар дэлхий дахинд агуулгыг түгээдэг, салбартаа "акул" болсон компанийн шударга бус шагналын тогтолцооны талаар солонгосчууд маргаан дэгдээснээр "Squid Game" кино багийнханд нэг удаагийн урамшуулал олгожээ. Тухайлбал,  "Netflix" нь агуулга бүтээгчид, продюсерууд болон жүжигчдийн идэвхи зүтгэлийг хангалттай үнэлдэггүй гэж зарим солонгос мэргэжилтнүүд шүүмжилж, хөдөлмөрийн хөлсний талаарх маргаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Кино багийнханд төлсөн мөнгө нь жүжигчидтэй харьцуулахад амьдралыг нь өөрчлөхүйц хэмжээнд байж чаддаггүй гэж "Bloomberg" мэдэгдсэн байна. "Squid Game" киноны солонгос жүжигчид АНУ-ын телевизийн цувралын жүжигчдийн нэг ангийн цалингаас ч бага хөлс авсан гэж мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж