Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээнэ

Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээнэ

Дэлхийн шилдэг баритон, Соёлын элч дуучин Э.Амартүвшинг өнөөдөр /2021.11.24/Ардын жүжигчин цол тэмдгээр шагнахаар болжээ. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.

Дуучин Э.Амартүвшин дэлхийн нэр хүндтэй театруудад тоглолтоо үргэлжлүүлж, дэлхийн шилдэг баритон гэдгээ баталсаар байна. Тодруулбал, ирэх сард Лондон хотноо “Набукко” дуурийн гол дүрд тоглох бөгөөд Лондоны “Royal Opera House”-т арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд гол дүрд дуулахаар болжээ.

Тэрбээр 2021 оны долоо, есдүгээр саруудад Италийн Верона хотноо “Набукко” дуурьд дуулсан бол арваннэгдүгээр сард Австрийн нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон ододтой гол дүрд тоглоод буй. Энэ тоглолтын дараагаар 2022 онд Лондон, Мадрид хотноо мөн "Набукко" дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай аж.

Э.Амартүвшин олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн билээ. Энэ хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авах юм.

Тэрбээр өмнө нь П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, Солонгосын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж