Тусгаар тогтнолын ордны 9 давхарт гал гарсныг нуужээ | News.MN

Тусгаар тогтнолын ордны 9 давхарт гал гарсныг нуужээ

Тусгаар тогтнолын ордны 9 давхарт гал гарсныг нуужээ

Тусгаар тогтнолын ордны 9 давхарт гал гарсныг нуужээ

Тусгаар тогтнолын ордонд өчигдөр /2021.11.23/ гал гарсан байна. Гал гарсан шалтгаан нөхцлийг онцгой байдлын албанаас тодруулан хүргэсэн. Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр гал зоорийн давхарт буюу “Оргил” худалдааны төвд гарсан гэв. Албаныхан хог шатсан учраас учирсан хохиролгүй гэдэг хариултыг өгсөн юм. Гэтэл бодит байдал дээр Монгол ардын намын байрны есөн давхарт гал гарсан байна. Улмаар зоорийн давхарт байрлах худалдааны төвийн кабелийн утсыг шатаажээ.

Албан өрөөндөө санамсар болгоомжгүйгээс гал алдсан бол нуух хэрэг байхгүй байлтай. Онцгой байдлын гал унтраах алба дуудлага мэдээлэл дээр нь очиж ажиллачихаад нөхцөл байдлыг ташаа мэдээлсэн гэхэд эргэлзээтэй. Чухам яагаад гал алдсан байршлыг зоорийн давхарт болгосон нь анхаарал татаж байгаа юм.

Тус обьектод ажилладаг хүнээс асуухад галын шалтгаан нөхцлийг тодруулаагүй. Ямартай ч бүх давхарт угаар үнэртэж байгаа. Хүмүүс хогноос болж гал гарсан гэж байгаа ч хог ямар ч хамааралгүй гэсэн юм. Яаж ч бодсон зоорийн давхарт шатсан хогны утаа есөн давхарт гарах боломжгүй. Тэгвэл албаныхан гал алдсан байршил, шалтгааныг яагаад нууцлах болсон нь сонирхол татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-24 192.82.70.197

Хог шатсан нь үнэн байхөө, тэнд дандаа хүн хогууд байдаг

Avatar

Зочин 2021-11-24 66.181.183.197

Галын дөл өөдөө гэдэг , тэр зоорь 9 давхартай нэвт хонгилоор холбоотой юм уу,,,хогын цэгийн дарга тэр өрөөнд суугаад хогоо ачихаа командалдаг юм уу, гэхдээ шатах дуртай газар бна ..

Avatar

/*-*/ 2021-11-24 49.0.178.107

Монголын Авилгалын Намын шатаж байхдаа таарсан шавар амбаар

Avatar

Зочин 2021-11-24 192.82.78.150

Нүгэл нүдээрээ гардаг гэдэг.

Avatar

зочин 2021-11-24 108.202.242.46

ЕР УРД НЬ ГАЛД ӨРТӨЖ БАЙСАН БУУРИН ДЭЭР ДАХИН ЯМАР НЭГЭН ГЭР БАЙШИН БАРЬДАГГҮЙ Л ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ. МАН НОМ ЗОМ УНШУУЛСАН Л БАЙДАГ БАЙГААДАА

Avatar

Зочин 2021-11-24 64.119.16.105

МАН-ын байр ч ер нь шатах дуртай даа, тэр дээгуур нь дарга нар нь л суудаг байлгуй дээ, нэг дарга гал тавьж дээ

Avatar

Зочин 2021-11-24 66.181.179.72

Дуртай байх юу байхав, АН-ын хорлон сүйтгэгчид л шатаасан шзү дээ! Тэнэг юм бичдэг мал вэ!

Avatar

Иргэн 2021-11-24 122.201.21.63

Ядарсан ч арга бол доо… АН- МАН-ны байрны дотор ороод л гал тавьж гэнэ. Мөн СОЛИОР во..ккк

Avatar

зочин 2021-11-24 43.228.130.188

ККК сэтгүүлч гуай …. Доор байдаг Оргил-ын дэлгүүрийн складаас гал гараад лифтны хонгилоор дээш хөөрсөн халуун утааг өндөр хэсгээс цонх онгойлгож утааг гаргаад л байсан даа. өчигдөр орой харж байхад

Avatar

Зочин 2021-11-24 103.212.118.164

AН-ын хулгайчууд энэ гарсан багахан галыг ямар зүйл ,юу ч болгож болзошгүй.

Avatar

Зочин 2021-11-24 202.55.188.38

MANgas idsen uusan barimtaa ustgasiim

Avatar

1115 2021-11-24 122.201.22.245

зоорь нь 9 давхартаа байдаг юм байлгүй дээ…

Avatar

иргэн 2021-11-24 43.242.242.59

хаха, ард түмнийг үнэн доромжилж ханахгүй улс юм аа. Яаж ч бодсон гал дээр гарсан бхад доор зоорийн давхарт гэж хэлж л бдаг. Нөгөө шалдан хааны үлгэр шиг л бх юм даа

Avatar

Зочин 2021-11-24 72.196.192.250

Nuudag bulzaaruuldag ni MAN-iin unagan turulh zan surtaal ajguu.

Avatar

159 2021-11-24 66.181.169.162

төмс номинг шатаацын бишүү

Avatar

Зочин 2021-11-24 103.14.36.18

32 тэрбумын хэрэгтэй холбоотой баримтуудыг шатаасан байлгүй дээ.

Avatar

Зочин 2021-11-24 202.21.118.250

Утаа үнэн хоёр ил гардаг гэж энэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж