Тусгаар тогтнолын ордонд өчигдөр /2021.11.23/ гал гарсан байна. Гал гарсан шалтгаан нөхцлийг онцгой байдлын албанаас тодруулан хүргэсэн. Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр гал зоорийн давхарт буюу “Оргил” худалдааны төвд гарсан гэв. Албаныхан хог шатсан учраас учирсан хохиролгүй гэдэг хариултыг өгсөн юм. Гэтэл бодит байдал дээр Монгол ардын намын байрны есөн давхарт гал гарсан байна. Улмаар зоорийн давхарт байрлах худалдааны төвийн кабелийн утсыг шатаажээ.
Албан өрөөндөө санамсар болгоомжгүйгээс гал алдсан бол нуух хэрэг байхгүй байлтай. Онцгой байдлын гал унтраах алба дуудлага мэдээлэл дээр нь очиж ажиллачихаад нөхцөл байдлыг ташаа мэдээлсэн гэхэд эргэлзээтэй. Чухам яагаад гал алдсан байршлыг зоорийн давхарт болгосон нь анхаарал татаж байгаа юм.
Тус обьектод ажилладаг хүнээс асуухад галын шалтгаан нөхцлийг тодруулаагүй. Ямартай ч бүх давхарт угаар үнэртэж байгаа. Хүмүүс хогноос болж гал гарсан гэж байгаа ч хог ямар ч хамааралгүй гэсэн юм. Яаж ч бодсон зоорийн давхарт шатсан хогны утаа есөн давхарт гарах боломжгүй. Тэгвэл албаныхан гал алдсан байршил, шалтгааныг яагаад нууцлах болсон нь сонирхол татаж байна.
Холбоотой мэдээ